Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав.

     Мөн ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 06, 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 8, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх 1 саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн болно

Үүнд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг Монгол Улсад үр өгөөжтэй байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болох, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах зэргээр томьёолсон гэж байлаа.

     Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээ. Уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20-д төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж, санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож, санал хураалт явуулахгүй бөгөөд ажлын хэсэг байгуулсан бол ажлын хэсгийн саналаар эхэлж санал хураалт явуулна гэсний дагуу санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8 санал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигээс зарчмын зөрүүтэй 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, П.Сайнзориг нараас зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Э.Болормаа гишүүн танилцуулгадаа онцолсон.

       Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн нийт 7 зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд эдгээрийг Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан бусад саналын хамт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 3 санал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээс Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол гаргасныг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бөгөөд уг саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан, “Оюутолгой” ХХК-тай холбоотой татварын маргаантай асуудал нь татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаатай хамааралгүй. Зөвхөн аргачлалын хүрээнд маргаан байгаа. Өөрөөр хэлбэл, маргах боломжийг бид өргөн хүрээнд задгай тавьсантай холбоотой. Иймд хуулийн төсөлд тусгасан тогтворжуулалтын гурван асуудлын хүрээнд цаашдаа ярилцахаар зааж өгснөөр асуудал ойлгомжтой, тодорхой болж байна. Бид алдаагаа засаад гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тооцоолоод гэрээ хийх асуудлыг тодорхой болгож байгаа юм.  Харин “Оюутолгой” компанийн хувьд хэзээ ч энэ нөхцөл рүү орж ирэхгүй гэв.

      Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, энэ хуулийг батлахын цаана Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдийн засгийн томоохон бодлогыг дэмжих, ажлын байр бий болгох, шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлэх, Монгол Улс гадаад харилцаандаа ямар байр суурь баримталж буйг харуулах гээд олон асуудлыг хөндөж байгаа. Иймд энэ талаар иргэдэд зөв мэдлэг олгох, цаашдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн түлхүү хувийг орон нутагт үлдээхэд анхаарах, ашигт малтмалын салбарт төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байх, орон нутгийн иргэд тэргүүн ээлжинд энгийн хувьцаанаас авах эрхийг нээх зэрэг асуудалд Засгийн газар анхаарч, бодлого гарган ажиллахыг хүсэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан түүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, ашигт малтмалаа ашиглуулж байгаа сум орон нутаг болон иргэдэд ашиг хүртээх, үр өгөөжийн асуудалд төсөл хэрэгжүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг орон нутагт үлдээх зэрэг тулгамдсан асуудалд салбарын яам бодлого гарган ажиллаж байгаа хэмээв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Монгол Улс атомын цахилгаан станц барих асуудлыг орхигдуулан, шар нунтгийг үйлдвэрлэхийг дэмжиж буй шалтгааныг тодруулаад Засгийн газар цахилгаан станц барих асуудлыг хуульд тусгах боломжийн талаар хөндлөө.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Франц улстай хамтран “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийх зорилтыг дэвшүүлсэн. Хэлэлцэж байгаа хуулийн төслийг нэг гэрээнд зориулах бус хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг тодорхой болгоод цаашдаа олон гэрээ, төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн. Хууль батлагдсанаар ямар нэг асуудлыг хатуу зохицуулалгүй, хөрөнгө оруулалтын асуудлыг гэрээгээр шийдэх боломжийг бүрдүүлж буй хэрэг. Иймд атомын цахилгаан станц барих асуудлыг заавал хуулиар шийдвэрлэх шаардлагагүй. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ураны төслийг урагшлуулах, хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барих асуудлыг судалж, шийдвэрлэх зорилтыг дэвшүүлсэн гэлээ.  

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх асуудлыг цаашдаа стратегийн бусад орд газрын ашиглалтад баримтлах эсэхийг лавласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэрэгжүүлье гэвэл цаашдаа төр эзэмшлийнхээ хувийг тогтоож, санхүүгийн үүрэг хариуцлага хүлээлгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагчидтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах гэрээ хийх нь чухал хэмээв.

       Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг үргэлжлүүлж, Ажлын хэсэг, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ

    Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ