Онцгой байдлын салбарын бүх шатны албан хаагчид үйл ажиллагаагаа стратегитай уялдуулж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо

Онцгой байдлын салбарын бүх шатны албан хаагчид үйл ажиллагаагаа стратегитай уялдуулж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албаны ахлагч бие бүрэлдэхүүнтэй уулзаж, 2024-2028 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. 

Уулзалтаар Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, Зудын гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах арга хэмжээ, Алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, Алба хаагчдын нийгмийн баталгаа, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын салбарт 2025-2028 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, Хүний нөөцийг хөгжүүлэх бодлого зэрэг онцлох асуудлын хүрээнд мэдээлэл хүргэлээ. 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай улсад нийт 17.0 мянга гаруй аюулт үзэгдэл, осол тохиолдсон. Энэ хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын гаралтай гамшиг, аюулт  үзэгдлийн тохиолдол 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд зонхилон тохиолддог үер ус, гал түймэр, өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл, зудын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг улс орон даяар явуулах 7 удаагийн удирдамжийг батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна. 

Тодруулбал, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлснээр  учирсан хохирлын хэмжээ 45 гаруй хувиар буурч, амь насаа алдсан хүний тоо 11.0 хувиар буурсан байна. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын цалин хөлсийг  нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарал хандуулж, төсвийн хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 3 удаагийн тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 3 удаагийн тушаалаар офицер бүрэлдэхүүний цалинг 103, ахлагч бүрэлдэхүүний цалинг 117 хувиар тус тус нэмэгдүүлсэн. 
       Мөн алба хаагчдын нийгмийн баталгаа, аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд Засгийн газраас 2022 онд “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох” журмыг баталж, 2023-2024 онд 512 алба хаагчид нийт 11.6 тэрбум төгрөгийг олгосон. 

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан салбарын алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд илүү анхаарч, шинэчлэл реформ хийх шаардлагатайг онцолсон. Тухайлбал аврагч, гал сөнөөгчдийн тусгай зориулалтын хувцас хэрэгслийг нэмэгдүүлэхэд 188.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас  зөвхөн энэ онд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. 

Өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Мөн гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шат дараатай нэмэгдүүлж байна. Цаашид 2028 оныг хүртэл хугацаанд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60.0 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85.0 хувь, гал унтраах автомашины хангалт 65.0 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80.0 хувьд хүргэхээр төлөвлөж байна. 
    Эцэст нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын анги, салбарын удирдлагууд алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангахад анхаарч  шат шатандаа хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Мөн “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030” баримт бичгийг баталсан. Иймд салбарын бүх шатны албан хаагчид үйл ажиллагаагаа энэхүү стратегитай уялдуулж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дөрвөн тогтоол баталлаа

    Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дөрвөн тогтоол баталлаа