Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав

Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан (2024.11.19) Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

      Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгох “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцолсон юм. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хууль зүйн үр дагаврыг тодорхойлох, түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг бие даасан, хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд татан оролцуулахаар тусгасан тухай танилцууллаа.

Мөн тэрбээр, Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг заавал хэлэлцэх, шаардлагатай бол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн гээд парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чуулга уулзалт чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

       Мөн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк чуулга уулзалтын эхэнд Монгол, Германы ард түмнүүд ардчилал, үнэт зүйлээрээ нэгдмэл байдгийг онцлон дурдаж, Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учир парламентын хяналт нь ард түмний хяналтыг хэрэгжүүлэх тухай асуудал юм гэлээ. Иймд парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх талаар хоёр тал хамтран ажиллаж, тус тусын ардчиллыг улам бэхжүүлэхийг уриалав.

Чуулга уулзалт “Парламентын хяналтын тогтолцоо”, “Парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгүүдээр үргэлжилсэн юм. “Парламентын хяналтын тогтолцоо” сэдвийн хүрээнд хоёр панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд эхний хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар тавив.

       Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа илтгэлээрээ өнгөрөгч долоо хоногт баталсан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа. Тэрбээр, стратеги төлөвлөгөөг боловсруулах хүрээнд 2020-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судалж өөрийн орны онцлогтой нийцүүлсэн болон шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурлаас иргэд, олон нийт ямар хүлээлттэй байгааг судалсан талаар тухайлан танилцуулж, Монголын парламентын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс болон таван зорилго, 16 зорилт, тэдгээрийн хүрэх үр дүнгийн талаар товч дурдсан юм. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат илтгэлдээ эдүгээ бүрдэж бий болоод байгаа парламентын хяналтын тогтолцоо, түүний эрх зүйн орчны талаар нэгтгэн өгүүлсэн юм. Үүндээ тэрбээр Монгол Улсын Их Хурлын хяналтын тогтолцоог АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг гадаад улсуудын тогтолцоотой харьцуулан авч үзсэнээ дурдаж, Монгол Улсын 1924, 1940, 1960 болон 1992 оны Үндсэн хуулиудад хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой чиг үүрэг тодорхой тусаж ирсэн болон энэхүү чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй явж ирснийг тэмдэглэв. Эдүгээ Монгол Улсын Их Хурал хяналт шалгалтын чиг үүргээ Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, төсвийн хяналт, Ерөнхий сайдын мэдээлэл, үр дагаварын үнэлгээ, хяналтын сонсгол, түр хороо байгуулах зэрэг долоон хэрэгслээр хэрэгжүүлж буйг тэрбээр танилцуулаад, эдгээр арга хэрэгслүүдийг хэрэглэх явцад гарч буй дэвшилттэй болон дутагдалтай талуудын талаар ярив.

Үндсэн илтгэлүүдийг панел хэлэлцүүлгээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку нар оролцож, Улсын Их Хурлын даргын зөвлөх, доктор Т.Алтангэрэл хөтлөн явуулсан юм. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төсвийн болон бодлого, үйл ажиллагааны хяналтад сөрөг хүчний үүрэг оролцоо тэргүүлэх байр суурьтай байгааг дурдаж, хэдийгээр Засгийн газарт МАН, АН, ХҮН хамтарсан ч гэлээ парламентын хяналтыг бүдгэрүүлэх ёсгүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.

      Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийн гол чиглэл нь хүний эрх гэдгийг тэмдэглээд, энэ талаарх төрийн хяналтын системийн голлох бүрэлдэхүүн хэсэг бол дотоодын хяналтыг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэдгийг онцоллоо. Төрийн байгуулал нэн тэргүүнд өөрөө өөрийгөө хянах нь чухал гэдгийг тэрбээр анхааруулж, хөндлөнгийн хяналтанд шилжихээс өмнө урьдчилан сэтгийлэх, таслан зогсоох нь хүний эрхийг хамгаалахад онцгой үүрэгтэйг дурдсан юм. Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар парламентын ил тод байдал, төсвийн хяналт, Улсын Их Хурлын эрх зүй болон эрх мэдлийн чадавхтай холбоотой асуудлыг хөндөж, эдгээртэй холбоотой судалгаа, кейс шинжилгээний үр дүнгүүдээс танилцууллаа. “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй нь энэ талаарх хуулийн зохицуулалт хоёрдмол агуулгатайгаас болсныг шүүмжлэв. Хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хүний эрхийн талаарх парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ талаарх чиг үүрэг бүхий институциудын уялдаа, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг болон сөрөг хүчний эрх, үүргийг нэмэгдүүлэх, хариуцлагын механизмыг тодорхой болгох, чангатгах асуудлуудыг онцолж байв. “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал Монголын парламент Засгийн газрын хууль баталдаг нэгж шиг ажиллаж байгааг шүүмжилж, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдааныг ил тод, нээлттэй болгох шаардлагатай гэлээ.

Дараагийн хэлэлцүүлгээр парламентын хяналтын дэлхийн жишиг болон чиг хандлагын талаар ярилцав. Энэ хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүдийг МУИС-ийн хүндэт доктор, профессор Ян Зиков, ХБНГУ-ын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, өмгөөлөгч Фредерике Витте нар Бундестагийн жишээгээр олон нийтийн хяналт болон парламентын хяналтыг сайжруулах, бэхжүүлэх боломж, шийдлийг талаар тавив. Профессор Ян Зиков цахимаар тавьсан илтгэлдээ парламентат ёс өндөр хөгжсөн орнуудын жишээгээр парламентын хяналтыг явуулж буй арга туршлагуудаас дурдаж, ХБНГУ-ын парламент болон төрийн институциудын үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог Үндсэн хуульд тухайлан заасан болон сүүлийн жилүүдэд үүнд технологийн дэвшил, цахим шийдлүүдийг түлхүү ашиглах болсныг танилцуулсан юм. Ардчилсан засаглалын хяналт, тэнцвэр гэдэг бол зөв хянах, зөв хүндлэх харилцаа болохыг тэрбээр дурдав.

        “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтад оролцогчдын асуулт, санал, байр суурийг нэгтгэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва танилцуулж, үг хэллээ. Тэрбээр, чуулга уулзалтаар парламентын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдлийг олон талын оролцоотойгоор тал бүрээс нь бүтээлчээр хэлэлцсэнийг сайшаан онцлоод, хэдийгээр эрх зүйн орчин бүрдсэн ч түүнийг нутагшуулах, нэг мөр болгох, зохицуулалт хоорондын уялдааг хангах, хуульд заасан байнгын тогтолцоог бүрдүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг тогтмолжуулах шаардлагатай байгааг дүгнэв. Цаашид парламентын хяналтын хүрээ, талуудын оролцоог тодорхойлж, давхардлыг арилгах, хяналтын процесс болон соёл, механизмыг төлөвшүүлэх, мөн парламент болон Засгийн газрын хяналтын чиг үүргүүдийг зааглах, эдгээрийн хэрэгжилтийн механизмыг тодорхой, ил тод болгох, хууль тогтоомжийг сайжруулах ажлыг тухайн хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнд үндэслэх, бодлогын үр дүнгийн хяналт болон үр дүнд суурилсан төсвийн хяналтыг уялдуулж, иргэд, олон нийтийн оролцоог хангах, түүнчлэн парламентын хяналтын дунд, урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх асуудлуудад анхаарч ажиллах нь зүйтэй гэж дүгнэж буйг дурдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЦЕГ: Цагаан давааны хогийн цэгт төрсний гэрчилгээ их хэмжээгээр хаясан асуудлыг шалгаж байна

    ЦЕГ: Цагаан давааны хогийн цэгт төрсний гэрчилгээ их хэмжээгээр хаясан асуудлыг шалгаж байна