Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан

Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн босгон дээр Ерөнхий сайд асан Д.Содномтой уулзаж, 1960 оны Үндсэн хуулийн талаар зарим зүйлийг асууж, тодрууллаа.

-Та 1960 оны Үндсэн хуулийн  талаар дурсаж ярих цөөхөн хүмүүсийн нэг. Тухайн үед 1940 оноос хойш 20-хон жилийн дараа Үндсэн хууль батлах хэрэгцээ, шаардлага юу байсан бол…?

-Миний хувьд 1963-1969 онд Сангийн яамны сайдаар, 1969-1984 он хүртэл Улсын төлөвлөгөөний комисст ажилласан. Өөрөөр хэлбэл, 1960-аад оны үед Монгол Улсынхаа Сангийн яам, Төлөвлөгөөний комисс гэсэн эдийн засаг, санхүүгийн байгууллагад ажиллаж байлаа. Иймд тухайн үед Үндсэн хууль батлах шалтгаан нөхцөл, тус хуулийн хүрээнд ямар ажил, арга хэмжээ авч байсан талаар цухас ярья.

    1960-аад он бол Дэлхийн II дайны сүйтгэл, хор хохирлыг арилгахын тулд социалист орнууд эдийн засгийн хувьд нэлээн хүнд байдалд орсон төдийгүй цаашдаа хамтын хүчээр хөгжих уриаг дэвшүүлэн ажиллаж байсан үе. Энэ хүрээнд социалист орнууд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл хэмээх хамтын ажиллагааны томоохон хэлэлцээрийг байгуулаад хөгжилтэй орнууд нь Монгол, Вьетнам зэрэг хөгжлөөр хоцорч яваа улс орнуудаа бүх талаар дэмжин хөгжүүлэх гол зорилгыг тавьсан.

Тиймээс Монгол Улс хөгжлийнхөө шинэ үе рүү шилжих эхлэл тавигдсан тул 1960 оны Үндсэн хуулийг баталж, мөрдсөн. Энэ утгаараа Монгол Улс эдийн засгийн хоцрогдлоо арилгаж, социалист бусад улс оронтой хөгжлийнхөө түвшинг ойртуулах тэрхүү зорилтоо тодорхойлж, зорилгоо төлөвлөж, хэрэгжүүлэх явдалд Үндсэн хуулиа батлах нь чухал ач холбогдолтой байсан юм.

-Тухайн цаг үедээ өөрийн үүргээ гүйцэтгэсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1960 оны Үндсэн хууль түүх болоод үлджээ. Энэ хуулиас эргээд харахаар олзуурхмаар, эсвэл оновчтой зүйл, заалт юу байсан бол…?

-Ардын Их Хурал нь тухайн цагтаа төрийн эрх барих дээд байгууллага байлаа. Орон нутгийн сум, нэгдэл, намын үүрийн дарга нарыг Ардын Их Хурлын депутатаар сонгодог тул хөгжлийн төлөвлөгөөнд орон нутгийн онцлог, иргэдийн саналыг тусгаж чаддаг байсан.

Мөн Ардын Их Хурлаас гаргасан хууль, тогтоол шийдвэрүүдийг депутатууд орон нутгийн иргэдэдээ тайлагнаж, танилцуулдаг. Энэ нь төрийн дээд байгууллагын зохион байгуулалтын шилдэг туршлага тул үүнийг одоо ч ашиглах хэрэгтэй гэж боддог. Учир нь ард түмний амьдрал, орон нутгийн хөгжил, зовлон жаргалын талаар нэвтэрхий толь болсон тэдгээр хүмүүс нэг дор цуглаад асуудлыг ярилцахаар шийдвэрлэх гарц, гаргалгааг гайхалтай олж сонгож чаддаг байсан юм. 

-Тэгвэл дээрх зохион байгуулалтын хүрээнд хууль батлах, хэлэлцүүлэх үед иргэдийн саналыг сайтар тусгаж байсан гэж ойлгож болох нь ээ?

-Ардын Их Хурлаар хууль хэлэлцэх үед сум, нэгдэл, намын дарга нар саналаа хэлдэг байлаа. Тухайн үеийн Ардын Их Хуралд би Сангийн сайд, төлөвлөгөөний комиссын даргын хувьд улсын төсөв, жилийн болон таван жилийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар илтгэл тавьдаг байсан. Мөн депутат нэг бүрийн хэлж буй санал бүрийг хянаад хуульд тусгах, эс тусгах шалтгааны нөхцөлийн талаар тайлбарладаг байлаа. Үнэндээ тэд цөөхөн үг хэлдэг. Гэхдээ цөөхөн үгэндээ амьдралын хамгийн чухал асуудлыг базаж хэлдэг, бодсон санаснаа ажил болгож, хэрэгжүүлж чаддаг тийм хүмүүс байсныг хэлэх хэрэгтэй.

    Товчхондоо 1960 оны Үндсэн хуульд Ардын Их Хурал нь дээд танхимтай байхаар тусгасан нь ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан гэж хэлнэ. Учир нь орон нутаг сум, нэгдэл бүрийг төлөөлж 400 гаруй хүн Ардын Их Хурлын депутатаар сонгогддог байсан нь ард түмний санал, хүсэлтийг төлөөлж ярих эрх, үүрэгтэй хүмүүсээр парламентыг бүрдүүлдэг гол онцлог нь оршиж байгаа юм.  Ер нь ардчилал гэдгийг их энгийнээр хэлбэл, ард түмний засаглал гэсэн л үг.  Ард түмний засаглал яаж бүрдэх ёстой вэ гэхээр бол засаг захиргааны анхан шатны нэгж байгууллага, иргэдээ төлөөлсөн хүмүүсийг төрийн эрх барих дээд байгууллагадаа сонгож ажиллуулах явдал. Үүнийг 1992 оны Үндсэн хууль батлахдаа жаахан гажуудуулсан юм шиг санадаг.

-Тухайлбал,

-Шинэ Үндсэн хуулиар парламент нэг танхимтай, тэр нь  хууль батлах гол үүрэгтэй байгаа юм. Мөн Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Төрийн хэрэгт шууд оролцоно гэдэг нь хууль тогтоох байгууллага, Засгийн газар, шүүхийн бүтэц бүрэлдэхүүнийг тогтооход ард түмэн оролцох ёстой гэсэн үг. Энэхүү хоёр эрхийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан. Гэвч тэдгээр эрхүүдээ ард түмэн бүрэн эдэлж чадахгүй байна. Улмаар хууль тогтоох гол үүрэгтэй Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага болсон тул баталж буй хуулиа өөрсдөө хянахаас биш, ард түмний хяналт байхгүй болсон харагдаад байдаг. Бүр 1924 онд баталсан Үндсэн хуульд хоёр танхимтай байхаар заасан байдаг юм. Тэгэхээр бид цаашдаа парламентаа хоёр танхимтай болгох шаардлагатай байна.

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

    Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна