Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл

Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойн хүрээнд хоолны соёлоор дамжуулан энэ түүхэн өдрийг хэрхэн, яаж тэмдэглэн өнгөрүүлэх талаар шинэхэн санаачилга, уриалгыг гаргажээ. Энэ  талаар УИХ-ын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах газрын дарга Х.Мөнхбилэгтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд хоолны акц хийхээр болсон юм байна. Шинэ тутам  арга хэмжээ учраас та эхлээд манай уншигчдад  ерөнхий мэдээлэл хүргэнэ үү?
-Энэхүү санаачилга, уриалгыг гаргахын өмнө бид хэд хэдэн суурь судалгааг авч үзсэн л дээ. Аливаа баярын талаарх ард иргэдийн мэдлэг ямар түвшинд байна вэ, үндэсний бусад баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ, түүний ач холбогдлыг хэрхэн ойлгож хүлээж авдаг вэ. Тэр дундаа залуучуудын дунд  энэ талаарх ойлголт нь ямар түвшинд байна вэ гэдгийг тухайлан авч үзсэн юм.  Хэд хэдэн судалгааны дүнгээс харахад арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын ач холбогдол маш бага, иргэдийн дунд ойлголт багатай байгаа юм байна гэдэг дүгнэлт гарсан. 

Энэ тухайд бид олон өнцгөөс нь судалсан л даа.  Олон улсын практик харахаар ихэнх тохиолдолд Улс тунхагласны баяр зэрэг аливаа баярыг хоолтой холбож авч үздэг юм байна. Баярын ширээтэй холбож авч үзэж, ойлгох нь түгээмэл байдаг гэсэн үг.

Тиймээс хоолны ач холбогдлын талаар авч үзэх шаардлага үүссэн. Ер нь аливаа хоолыг хүн ганцаараа, өөрөө өөртөө зориулж идэхээс илүү гэр бүл гэдэг агуулгад тулгуурладаг буюу хэрэглэдэг юм байна л даа. Өөрийнхөө дотнын хүнтэйгээ хамтдаа тухайн хоолыг идэх буюу баярын ширээний ард олноор цугладаг байх нь. 

Ах дүү хамаатан садан гээд гэр бүлээрээ цуглаж  уламжлалт хоолоо хийж идэж баярладаг. Жишээлбэл, бид Цагаан сараар буузаа, Улсын баяр наадмаар хуушуураа хийж иддэг шүү дээ.  Ингэж бид  аливаа томоохон баярыг хоолтой холбосон байдаг. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 26-ныг Улс тунхагласны баяр гэж нэрлэдэг. Тэгвэл үүний цаана маш том агуулга буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа гаргаад, энэ хуулиар дамжуулаад улсынхаа тусгаар тогтнолыг дахин нэг удаа баталгаажуулж өгсөн чухал үйл явдал байдаг. 

    Үүнээс гадна бид 100 жилийн түүхэндээ хамгийн анхны Азийн бүгд найрамдах улс буюу ард иргэд нь засгаа өөрөө өөрийнхөө сонголт, мэдлэгээр удирдан зохион байгуулах хэлбэрт шилжиж орсон маш чухал өдөр. Ийм  чухал өдрүүдийг бид яагаад Цагаан сар, наадам шигээ өргөн дэлгэр үндэсний хэмжээнд гэр бүлийн хүрээнд зохион байгуулж болохгүй гэж гэдэг суурь санаанд үндэслээд баярын ширээний ард  цуглаад бүгдээр хэрэглэдэг зоог буюу хоолыг гаргаж ирье гэж шийдсэн гэж ойлгож болно.

-Хоолны сонголтыг хэрхэн хийв. Бидний нийтээр тэмдэглэдэг баяраар хийж иддэг хоолны цэсэнд ямар хоол нэмэгдэх гэж байна вэ. Ямар үндэслэлээр тухайн хоолыг сонгов?
-Битүү шөл байхаар сонгосон. Цаад утга агуулга нь тусгаар тогтносон буюу өөрийнхөө улсыг бусдаас өрх тусгаарласан гэдэг утга санаанд үндэслэн сонгосон. Мөн дээрээс нь олон жил бидний хэрэглэж ирсэн зоог гэдэг утгаар нь битүү шөл байх нь зүйтэй юм гэж үзсэн л дээ. 

Битүү шөлийг сонгосон шалтгаан нь хэдэн ч настай, хэн ч хийх боломжтой хоол гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хийхэд амархан бүтэцтэйгээс гадна хүйтэн сэрүүний улирал ирж байгаа энэ үед дархлаагаа дэмжих үүднээс мөн хэрэглэх боломжтой гэдэг талаас нь сонгосон гэж ойлгож болно.

Энэ бол хонины мах, сармиснаас гадна өөрсдөө дурын амтлагчаар баяжуулж идэх боломжтой хоол шүү дээ. Ерөөсөө гэр бүл болгон өөрөө өөрсдийнхөө агуулгаар битүү шөлөө хийдэг байгаасай гэж хүсэж байгаа юм. 

Шөлний орц, доторх агуулгыг  тухайн гэр бүл бүхэн өөрсдийн таашаалд нийцүүлэн зохиож иддэг байгаасай. Энэ нь эргээд тухайн гэр бүлийн хоол, хүнсийг таашаах онцлог байж болно шүү дээ. Нэг айл нь ногоогоор түлхүү баяжуулж байхад нөгөө айл ногоо оруулалгүйгээр шөлөө баяжуулж хийж идэх боломжтой. Мөн уламжлалт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүний биед сайн  хунчир, цагаан гаа гэх мэт нийтлэг хэрэглээний орцуудыг ч нэмж баяжуулах боломжтой. Битүү шөлөө хэрхэн баяжуулж идэх нь нээлттэй бөгөөд хэрхэн, яаж орц тунг нь тааруулж идэж байгаа нь олны дунд хэлэлцэгдээд, туршилт  өрнөөд, өргөн хэрэглэх нь чухал байгаа юм.  Хоолны сонголтын тухайд багагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Соёлын яам болон хоол судлаачид, холбогдох хүмүүстэй ярилцаж байж битүү шөлөн дээр тогтсон.

      Халуун тогоо гэж ярьдаг шөлийг монголчууд анх суурь агуулгыг нь бүтээсэн атлаа өөрсдөө авторлож авч үлдэж чадаагүй байх жишээний. Түүнчлэн мөн л эртнээс түргэн хоол хэлбэртэйгээр хэрэглэдэг байсан борц, шууз, махаа эмээлийнхээ бүүрэгт хавчуулж явдаг байсан тэр үеэс эхлэлтэй тар тар гэдэг хоол бий. Гэтэл тухайн хоолыг Францад сүүлд зохиогоод өргөн хэрэглээ нь болчихсон байх жишээтэй. Ерөөсөө бидэнд эртнээс байсан, олон зууны турш хэрэглэж ирсэн хоолнуудаа авторлож чаддаггүй юм байна л даа. Үүнтэй холбоотойгоор битүү шөл бол түүхийнхээ улбааг харсан ч хонины шөл гэдэг утгаараа нэлээд эрт үеэс бид хэрэглэж ирсэн хоол юм байна, нөгөө талаараа цаг хугацааны хувьд ч хүйтсэн сэрүүний улирал учраас монголчуудын эрүүл мэндэд  олон талаас ач холбогдолтой гэдэг үүднээс сонгосон. Хамгийн гол нь битүү шөлийг гэр бүлийн гишүүн бүр өөр өөрсдийн аяганд хийж иддэг уламжлал нь агуулгын хувьд  зөв гэж харсан учраас сонгосон гэж ойлгож болно.  
-Хоолны соёлоор дамжуулаад түүхэн, тэмдэглэлт өдрийн утга учрыг таниулан мэдүүлэх энэ акцын үр дүнг та бүхэн хэрхэн төсөөлж байна вэ.  Манай улсад хэр нутагшиж, төлөвших бол?
-Бүх нийтэд чиглэсэн гэж ойлгож болно. Гэхдээ мэдээж  манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь залуучууд буюу залуучуудын орон болчихоод байгаа учраас тэдэнд ч бас хандсан гэж ойлгож болно. Гол үзэл санаагаа бүх нийтэд ойлгуулах, нутагшуулах зорилготой. 

Хүн бүрд хүрч байх ёстой баяр гэж үзэж байгаа юм. Тэр дундаа гэр бүл гэдэг өнцгөөс нь харж, ойлгож, хүлээж аваасай гэж хүсэж байна. Гэр бүл дотор нийгмийн бүх сигмент багтдаг учраас энэ утгаар нь ойлгож хүлээж авбал илүү хүртээмжтэй гэсэн үг.

Тиймээс гэр бүл дотроо Үндсэн хуулийг баталсан энэ түүхэн өдрийн талаар ярилцах, ширээний ард хоол гэдэг зүйл дээр нэгтгэгдээд суух, улмаар энэ түүхэн тэмдэглэлт өдрийн талаар ярилцаж хэлэлцэж өнгөрөөх нь хамгийн чухал байгаа юм. Гэр бүл гэдэг бүтэн том сигментээр нь авч үзэж, нийтэд энэ үүднээс хүргэхээр зорьж байна. Хүлээлт мэдээж байна. Харин үр дүнг амлах боломжгүй. Учир нь, ард түмэн буюу нийт гэр бүлүүд маань тухайн хоолыг дээдлээд, Улс тунхагласны өдөр болох арваннэгдүгээр сарын 26-нд идэх хоол гэж хүлээн зөвшөөрөөд  хэвшүүлэхэд тодорхой хугацаа шаардах болов  уу. Гэхдээ мэдээж бид шантралтгүйгээр гаргаж ирж, нийтэд хэвшүүлэхийн төлөө ажиллана. 

   Олон улс, дэлхий нийтэд ерөөсөө л ондоошил гэдэг зүйлээ барьж явдаг.  Жишээлбэл,  арваннэгдүгээр сарын 26-нд гаднаас зочид ирлээ гэхэд  түүхэн, дурсгалт өдөртэй буюу тусгаар тогтнож, улсаа тунхагласан баярын өдрөө хэрхэн, яаж тэмдэглэдэг вэ гэдэг арга зүйтэй болчихвол энэ нь эргээд хэдэн жилийн дараа бидний бас нэгэн том ондоошил болох учиртай юм. 
     Тиймээс бид үүний төлөө зорьж ажиллана. Цаашид энэ өдрийг ийм зоогтойгоор хүлээн авч, нутагшуулах эсэхийг ард түмэн  буюу нийт гэр бүлүүд маань өөрсдөө шийдэж таарна. Бидний зүгээс ямар ч байсан санаачилга, арга зүйг нь гаргаж өгч байгаа л хэрэг. Судалгаанаас харахаар  бүх нийтийн амралтын өдөр болгочихоод байхад хэрхэн тэмдэглэх арга барил, арга зүй нь өөрөө ойлгомжгүй байдаг  гэсэн хариулт гарч ирээд байдаг. Одоогийн байдлаар бид Улс тунхагласны баяраар үндэсний бөхөө л үздэг. Харин бүх нийтээр хийж иддэг хоол, аливаа фестиваль, арга хэмжээ байдаггүй учраас хэрхэн өнгөрүүлэх нь тодорхойгүй. Тиймээс бид гэр бүлээрээ хийж иддэг хоолыг нь тодорхой болгоод хамтдаа цаг хугацааг өнгөрүүлэх арга зүйг нь хэлж өгье л гэж байгаа юм. Мэдээж хувийн хэвшлийнхэн болон хоолны салбарынхан маань бидний энэхүү санаачилгыг дэмжээд ирвэл цаашид бүх нийтэд хүртээмжтэй томоохон соёл болон тогтох болов уу гэж харж байна.
-Анх удаа, шинэ тутам гаргаж буй санаачилга учраас сонирхолтой байна. Улс тунхагласны баярын өдөр яг ямар арга хэмжээ болох вэ, олон нийтэд хэрхэн зарлах вэ? 
-Бидний энэхүү уриалгыг Соёлын яам дэмжин, хамтран ажиллаж байна.  Арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдөр “Мишээл экспо”-д хоолны өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Тэр дундаа битүү шөлний өдөрлөг болно. Энэ өдөр ард иргэд маань энэхүү өдөрлөгт өргөнөөр оролцсоноор тухайн хоолны  жорыг, соёлыг шинээр сурч, мэдэх боломжтой.  

     Анхдугаар Үндсэн хуулийг 1924 онд буюу 100 жилийн өмнө, мал аж ахуйгаараа байсан өмнөх зууны хөгжилтэй байсан ард түмний дунд сэхээтэн гэж ойлгож болохуйц мундаг хүмүүс Швейцар, Австрийн үлгэр жишээ хуулиудыг судлаад  өөрсдийн хэлбэрээр бий болгож, хуулиа боловсруулж, баталсан байдаг. Энэ бол амттай бөгөөд гайхамшигтай түүх. 100 жилийн өмнө одоогийн бидний амьдралын суурийг үүсгээд, босоо бичгээр тунхаглаад өгчихсөн байна шүү дээ. Тиймээс энэ түүхийг монгол хүн бүр заавал мэдэж байх ёстой. Яагаад гэвэл дараагийн 100 жилд бид хэрхэн амьдарч, хэрхэн хөгжих ёстой вэ гэдгийг өнөөдрийн бидний бичиг, боловсрол, судалж буй зүйлс бүгд нөлөөлдөг юм байна гэдэг агуулгыг маш сайн ойлгох ёстой юм. Энэ утгаараа Үндсэн хууль бол гайхалтай зүйл.

100 жилийн өмнө одоогийн бидний амьдрал ямар байхыг төсөөлөөд хуулиа бичиж чадсан. Тэр байтугай бүгд найрамдах засаглал гэдэг нь Азидаа хамгийн анхных нь болсон байдаг.

Эрэгтэй, эмэгтэй тэгш оролцоо, сонгох сонгогдох эрхийг дэлхийд хоёрдугаарт Германы дараа оруулж чадсан байх жишээний. Тиймээс Үндсэн хууль бол бидний түүхэн дэх хамгийн үнэтэй зүйл. Б.Чимид гуай нэгэнтээ “Монгол бол өргөн уудам тал нутагтай, өндөр уул, хөх цэнхэр тэнгэртэй улс байна гэдгийг гаднаас нь хараад мэдэж болно. Харин яг ямар улс вэ гэдгийг Үндсэн хуулиас нь харж болно” гэж хэлсэн байдаг. Энэ бол суурь санаа.  “Үндсэн хууль бол хэзээ ч мартаж болохгүй чиглүүлэг юм” гэж Жорж Вашингтоны хэлсэн үг ч бий. Тэгэхээр өнгөрсөн 100 жилийн түүхээ бид мэдэж санаж тунхаглахгүйгээр ирээдүйн 100 жилийг төсөөлөх боломжгүй. Энэ утгаараа  Үндсэн хуулийн 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” гэдэг уриа үгтэйгээр өнгөрүүлж байна. Нэг ёсондоо өнгөрснөө санан баярлаж тунхаглаад ирээдүйн 100 жилээ төсөөлөх ёстой л гэсэн үг. 

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

    Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой