Дорнод аймгийн Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн, Чулуунхороот, Дашбалбар сумдад цагаан зээр олноороо үхэж хорогдох болсон байна. Үхсэн зээрийн сэг зэмийг устгах ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын газрын 3 баг одоогоор гүйцэтгэж байна.
Одоогоор үхэж хорогдсон зээрийн нарийн тоон судалгаа гарах боломжгүй, харин өнөөдрийн байдлаар Гурванзагал суманд 500 орчим цагаан зээрийн сэг зэмийг устгаад байгаа юм.
Цагаан зээр доголох шинж тэмдэгтэйгээр үхэж байгаа бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газрын төв лабораторид явуулсан дээжид хийсэн шинжилгээгээр шүлхий өвчин гэж оношлогджээ. Харин нутгийн малд халдварлаагүйг мэргэжилтэнгүүд хэлж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
