ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.04/ хуралдаан 10 цаг 47 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

   Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  61.5 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолд Төсвийн байнгын хороо 12 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байв.

Хуралдаан Аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

“Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх төрийн аудитын сэдэв”-ийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Тэрбээр, Төрийн аудитын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон бодлогоор гүйцэтгэх 28 аудитын сэдвийг судалж бэлтгэн тэдгээрээс хуульд заасны дагуу хийх 17, бодлогоор гүйцэтгэх аудитын 11 сэдэв байна. Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон улс, орон нутгийн төсөвт байгууллага, тусгай сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэж байлаа.

      Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Өрийн удирдлагын тухай, Газрын тосны тухай, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл”, "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт”, “Газрын тосны өр өртөг, нөхөгдөх зардал баталгаажуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн” зэрэг сэдвээр аудитыг гүйцэтгэнэ. Төсөлд хүргүүлсэн аудитын сэдвээс гадна Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагт дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг бодлогоор төлөвлөж гүйцэтгэх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдав.

    Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Ахмад настны тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд Ахмадын сан байгуулах асуудал учир дутагдалтай, хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр "Ахмадын сан" байгуулах бөгөөд сан байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална гэж заасан. Иймд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учир шалтгааныг тодруулахаар аудит хийнэ хэмээн хариулав. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Оюутолгой” компанийн зээлийн ашиглалт, үр дүн, гэрээний хэрэгжилт гээд асуудлыг иж бүрнээр нь харж, анхаарах шаардлагатай талаар лавлахад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав, Оюутолгой компанид төрийн аудит хийсэн. Аудитын баг тус компанийн үйл ажилгааны зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, тодорхой хэмжээний ам. долларын акт, албан шаардлага тавьсан гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, нефть боловсруулах үйлдвэрийн явц, зээлийн зарцуулалт, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалтад өмнө нь аудит хийсэн эсэх талаар тодрууллаа.

Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Я.Самбууням, Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын асуудалд төрийн аудит хийгээгүй. Харин эрчим хүчний салбарын үнэ, тариф зохицуулалтын талаар 2019-2021 оныг хамруулсан аудитыг 2022 онд, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын асуудлаар 2018-2020 оныг хамруулж Монголбанканд 2021 онд аудит хийсэн гэлээ.  

Ингээд Байнгын хорооны гишүүдээс гаргасан Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан, хөдөө аж ахуйг дэмжих корпорацийн үйл ажиллагаа, мөн эрсдэлд орсон арилжааны банкууд дахь Төрийн сан, Засгийн газрын тусгай сангуудын болон төрийн, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байршуулсан хөрөнгө эрсдэлд орсон талаар гүйцэтгэлийн аудит хийлгэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалт болон үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, үр дүнд гүйцэтгэл, нийцлийн аудит хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь тус тус дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, эм, эмийн хэрэгслийн агентлагийн үйл ажиллагаа болон хураамж, торгуулийн орлогын зарцуулалтад аудит хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

    Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган Аудитын сэдэв батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  56.5 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.  

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт "Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно" гэж заасныг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав. Энэ хүрээнд  тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс "нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр" хэмээн өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив.

Уг тогтоолын төсөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтииг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэр дэвшигчийг бүртгэхээр тусгажээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа