Д.Амарбаясгалан: Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх ёсыг улам бататгах санаа зорилгыг тууштай баримтлах нь бидний үүрэг юм

Д.Амарбаясгалан: Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх ёсыг улам бататгах санаа зорилгыг тууштай баримтлах нь бидний үүрэг юм

Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эхийг баригч-Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хүндэт зочид, илтгэгчид,

Хатагтай, ноёд оо 

       Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Бяраагийн Чимидийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр бид Бяраагийн Чимидийн Монголын үндсэн хуульт ёс, хууль зүйн боловсрол, шинжлэх ухаанд оруулсан онцгой хувь нэмэр, амьдралын замнал, бүтээлийг хүндэтгэн тэмдэглэхээр хуран цуглараад байна. Энэ танхимд суугаа Та бүхний ачит багш, анд нөхөр, хамтран зүтгэгч, шимтэн уншдаг бүтээл туурвигч, түүнчлэн эрхэм хань, эцэг хүмүүн байсан нь гарцаагүй тул Та бүхэн их хүмүүний талаар хүндэтгэл, дурсамж, сургамж дүүрэн илтгэл хэлэлцүүлж, яриа өрнүүлнэ гэж итгэж байна.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 10 жилийн ойн босгон дээр буюу 1934 онд Монгол нутагт малчин Бяраагийн гэрт нэгэн хөвүүн мэндэлсэн нь хожмоо анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулахад гол ачааг үүрэх хувь заяатай Ач хариад овгийн Бяраагийн Чимид байжээ. Тэрээр хөдөлмөрийн гараагаа малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар эхэлж, улмаар идэр залуу 30 гаруй насандаа МУИС-д хууль зүйн боловсрол эзэмшснээр хуульчийн замнал нь эхэлж, багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрч зэрэг салбарт ажиллаж байсан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Бяраагийн Чимидийн амьдралын замналд хууль тогтоох ажил багагүй хугацааг эзэлжээ. Тэрбээр 1978 оноос эхлэн нийт 5 удаа дараалан депутат, гишүүнээр сонгогдож, хууль тогтоох ажиллагаанд гар бие оролцохдоо 1991 оноос Улсын Бага Хурлын арын албыг хариуцаж Тамгын газрыг тэргүүлэн ажилласан. Энэ нь “хүнээ таньж, нүдээ олсон” явдал байсныг онцлон дурдъя.

     Өнөөдрөөс ялгаатай нь, тэр үед Тамгын газрын даргын үүргийг Ардын Их Хурлаас сонгогдсон Улсын Бага Хурлын гишүүн-Нарийн бичгийн дарга гүйцэтгэдэг байсан. Тиймээс Б.Чимид хуулийн төслийн хэлэлцүүлэгт гишүүний хувиар оролцохын зэрэгцээ хууль хэлэлцэх, батлахад Нарийн бичгийн даргын хувьд хууль зүйн техник, найруулгыг жигдрүүлэх, үг хэллэгийг сайжруулах, зөвлөж чиглүүлэх давхар алба үүрч байжээ. Бяраагийн Чимидийн оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлүүдээс харахад төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанар түүнээс харагддаг. Түүнчлэн Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг зүгээр нэг механикаар нэгтгэх биш, харин олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, гарсан саналуудын уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг судлан дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлаж өгөх чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглүүштэй. Эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн Бяраагийн Чимид агсны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлд гүн талархлаа илэрхийлж буйг Та бүхэн хүлээн авна уу.

Эрхэм нөхөд өө, 

Ардчилсан Үндсэн хуулиар зорьсон нийгэм, эдийн засаг, эрх зүйн тогтолцоо өөрөө аяндаа бүрдчих ажил байгаагүй ээ. Үндсэн хуулиар тогтоосон шинэ ёс, эрхэм зорилгыг олон түмэн, төдийгүй төрийн түшээдэд учрыг нь гаргаж ухуулан таниулах, зөрүү хэрэглэхээс сэргийлэх нь профессор Б.Чимидийн амьдралын дараагийн нэгэн чухал зорилго болж, Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг төлөвшүүлэхийн төлөө бүх үйл хэргээ зориулсан нь гайхалтай. Түүний энэ хүсэл, эрмэлзэл, үйлс талаар болоогүй. Б.Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” бүтээлдээ “Үндсэн хуулиа сурталчилж түүнд сурган хэвшүүлэх ажлыг баг хороо, айл өрх хүртэлх улсын хэмжээний өргөн цартай, улирал жил дамнасан “урт” хугацаатай шахаж шаардаж, шалган дүгнэдэг эзэн шалгууртай тогтмол ажил хараахан болгосонгүй алгуурлажээ.” гэж нэгэнтээ сануулан үлдээсэн байдаг. Түүнчлэн “Үндсэн хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн албан хаагч, улс төрчид, ялангуяа залуу үеийнхэнд итгэл үнэмшил, дадал зуршил болон төлөвшүүлэхэд зориуд анхаарал тавьж төрийн бодлогын түвшинд зохих шийдвэр гарган хэрэгжүүлбэл ардчиллын үнэт зүйлсүүдийг ард түмний хүртээл болгож шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал тус үзүүлнэ.” гэжээ. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх, сахих ёсыг хэвшүүлэх ажлын чухлыг ийнхүү онцолж байсан түүний үзэл санаа өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй. Тиймээс Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” тогтоол нь хууль дээдлэх үзэл, үндсэн хуульт ёсыг даяар олноо төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гагцхүү дээдлэн зална гэдгийг баринтаглаад орхих бус, харин барьж унших, биежүүлж сахих алхамуудыг хүн бүр дор бүрнээ хийхийг хэлж байгаа гэдгийг санах ёстой. 

“Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхаглаж, тусгаар Монгол Улсын Үндсэн хуулиа хүн бүр эрхэмлэн дээдэлж, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх нь үндэсний бахархалт үйл хэрэг мөн.

Бид бахархлыг бусдаас эрэх биш, харин өөрөөс олох бүрэн боломжтой, бас үүрэгтэй. Хууль нэг мөр хэрэгжих, хэнийг ч үл ялгаж, ижил тэгш үйлчилдэг байх, хуулиа дээдлэх нь Үндсэн хуулиар тунхагласан чухал зарчмууд билээ. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх нь хууль дээдлэх ёсны суурь гэж үзсэн Бяраагийн Чимидийн үзэл санаа нь бидний нийтлэг ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийг тунхагласан Үндсэн хуулиа дээдлэн шүтэх, сахиж дагах ёс нь хүн бүр анхаарч, хичээх үйл хэрэг байх ёстойг харуулж байна. Тэрээр хууль дээдлэх ёс оршиж буйг таних хэд хэдэн шалгуур шинжийг тодорхойлсны дотор “хуулиар зохицуулах харилцааг журмаар зохицуулахгүй байх” явдал гэж үзсэн байдаг. Эрх зүйн хэм хэмжээгээр тохируулбал зохих алив харилцааг элдэв дэд акт, заавраар биш хуулиар зохицуулах нь хууль дээдлэх ёсны шинж мөн гэж тэрбээр тодорхой дурджээ. 

Өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа нь агуулга ба тооны хувьд алдагдаж, бүр сүүлдээ хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлах нь газар авах болсон нь Үндсэн хуульд заасан эрх мэдлийн тэнцвэрт байдлыг ганхуулах, хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах Үндсэн хуулийн заалт мартагдахад хүргэж болзошгүй.

Сонгуулийн холимог тогтолцооны дүнд бүрдсэн, таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй Улсын Их Хурал 2024-2028 оны Стратеги төлөвлөгөөгөө баталж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүхий л үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавилаа. Энэ хүрээнд хууль ба журмын зохист харьцааг хангах, хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлаж байгааг Үндсэн хуулинд нийцүүлж хуульд тусгах, улмаар хүн төвтэй хуулийн үзэл санаанд суурилсан арга барил, хууль зүйн техник рүү шилжих ажлууд хийгдэнэ. Өнөөгийн бидний үүрэг бол Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан эрхэм зорилго, Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийн хяналт тэнцэл, хууль дээдлэх ёсыг цаашид улам бататгах, хэвшүүлэх санаа зорилгыг тууштай баримтлах явдал юм. Ардчилсан Үндсэн хуулиа бүрнээ хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт Та бүхнийг улам бүр шамдахын ерөөл дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

2024.12.05

Улаанбаатар хот

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барихаар 137 иргэний газрыг чөлөөлөөд байна

    Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барихаар 137 иргэний газрыг чөлөөлөөд байна