Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол боллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.12.11) Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа.

    Гишүүдийн 51.9 хувийн ирцтэй эхэлсэн тус томилгооны сонсголын эхэнд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дэг танилцуулав. Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг бүртгэсэн, ажлын хэсэг байгуулсан, Ц.Сандаг-Очир гишүүнээр ахлуулсан тус ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.

М.Алтан-Очир нь 1974 онд Ховд аймагт төрсөн, 50 настай. 1999 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйчээр төгссөн. 2003 онд ТЕГ-ын дээд сургуульд аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2012 онд Жонон дээд сургуулийг эдийн засагчаар төгсөж,  2014 онд ОХУ-ын Москва хотод ДХЯ-ны Удирдлагын академийг удирдахуйн менежерийн магистраар төгссөн. 2019 онд ДХИС-ийн хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.

Тэрбээр 1993-1995 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын Амгалан дахь хорих ангид хянагчаар, 1999 оны 06-10 сард ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах ажилтан, 1999 оны 10 сараас 2000 онд ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах төлөөлөгч, 2000 оны 01-09 сард Барилгын материалын ашиглалтын өмнөх захиргаа буюу 409 дүгээр ангид ахлах төлөөлөгч, 2000-2003 онд ШШБЕГ-ын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар ангид дэд дарга, 2003-2004 онд ШШГЕГ-ын 401 дүгээр ангийн Гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажилласан байна. Мөн 2004-2012 онд ШШГЕГ-ын Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2015 оны 02-04 сард ШШГЕГ-ын хорих 409 дүгээр ангийн дарга, 2015 оны 04-08 дугаар сард ШШГЕГ-ын Амгалан дахь хорих 421 дугаар ангийн дарга, 2015-2017 оны 07 дугаар сар хүртэл ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, 2017 оны 07-12 дугаар сард ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, 2018-2021 онд ШШГЕГ-т Хяналт шалгалтын газрын дарга, 2021-2022 онд ШШГЕГ-т Хяналт шалгалт аюулгүй байдлын газрын дарга, 2022-2023 онд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар ажилласан байна. М.Алтан-Очир 2023 оны 04-08 сард ШШГЕГ-ын Сургалтын төвд менежерээр ажилласан туршлагатай нэр дэвшигч хэмээлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Эрдэм-Ундрах томилгооны сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч М.Алтан-Очир Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах хууль зүйн өндөр мэргэшилтэй; эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан; төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй; сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй; сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй; эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг шаардлагыг хэрхэн хангасан талаарх ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг танилцууллаа. Нэр дэвшигчийн боловсрол, ажлын туршлагаас гадна бие даан бичсэн 3 ном,  бусадтай хамтарч бүтээсэн болон редактораар ажилласан 10 ном, мөн түүхэн замнал гарын авлагын талаарх мэдээлэл, гадаадад, дотоодод хэлэлцүүлсэн илтгэл, нийтлүүлсэн 12 өгүүллийг хавсарган ирүүлжээ. Нэр дэвшигч М.Алтан-Очирын удирдах албан тушаалтан, хамтран ажиллаж байсан, удирдлагад нь ажиллаж байсан 10 хүнтэй ярилцлага хийж мэдээлэл авсан байна. Мөн Хууль зүйн байнгын хорооны ажлын албанд нэр дэвшигчийн талаар иргэд, олон нийтийн байгууллагаас мэдээлэл ирүүлээгүй гэлээ. Нэр дэвшигчийн эзэмшсэн мэргэжил, боловсролын түвшин, мэдлэг чадвар, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хуримтлуулсан туршлага зэрэгт тулгуурлан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэж дүгнэх боломжтой гэж ажлын хэсэг үзжээ. Түүнчлэн улс төрийн болон намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сахилгын шийтгэлээр халагдаж эсхүл огцорч байгаагүй. Дээрх мэдээлэлд тулгуурлан М.Алтан-Очир нь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа учир Улсын Их Хуралд санал болгохыг ажлын хэсэг дэмжсэн байна.

Нэр дэвшигч С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ. 1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн, 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга, 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт, 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга, 2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх, 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллажээ.

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулсан. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллаж байна гэв. Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн болзлыг хангах боломжтой хэмээн үзэж, хүсэлтээ зохих ёсоор бүртгүүлсэн гэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдох юм бол шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллана гэлээ. Түүнчлэн шүүхийн бодлогын судалгаануудыг сайжруулах, шүүхийн ачаалал, боловсон хүчнийг шилж сонгох, давтан сургах, дэвшүүлэх тогтолцоог анхаарч ажиллана гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Бат-Эрдэнэ томилгооны сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвшигчийн шаардлагыг хэрхэн хангасан талаарх ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг танилцуулав.

      Нэр дэвшигч С.Энхбаатар нь эрх зүйчээр ажиллахдаа “БНМАУ-ын Иргэний хууль 1963, 1963 оны эх сурвалж”, “Хаадын зарлиг”, “Халх голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөн” зэрэг 3 бүтээлийг судлаачдын хамтаар туурвисан байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд архивын эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчлэх ажлыг манлайлан ажиллаж, баримт хадгалах, хамгаалалтыг орчныг сайжруулах, архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн уялдааг ханган боловсруулахад анхааран ажилласан гэв. Нэр дэвшигч С.Энхбаатарын хуулийн төсөл, журам боловсруулах чиглэлээр гүйцэтгэсэн ажлыг дурдсан. Нэр дэвшигчийн талаар 10-аас доошгүй хүнтэй ярилцлага хийсэн бөгөөд нэр дэвшигчийн талаар сөрөг мэдээлэл гараагүй гэв. Бусдын нөлөөнд автахгүй, хараат бусаар, шударга ажилладаг хэмээн тодорхойлжээ. Мөн нягт нямбай, асуудлыг тал бүрээс нь дүгнэх чадвартай, хэт туйлширдаггүй, бичгийн чадвар өндөр, хөдөлмөрч хэмээн тодорхойлж байсныг дурдаад С.Энхбаатар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа учир Улсын Их Хуралд санал болгохыг ажлын хэсэг дэмжсэн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ

    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ