Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы  (2024.12.12)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ.

      Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байхаар, хэрэглээний үнийн өсөлт (инфляц)-ын түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувь болгож бууруулахаар тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцсон бөгөөд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна.

 Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан нь том дэвшил болсныг онцлоод, Улсын Их Хурал, Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг улсын бус нийтийн төсөв гэж ярьж хэвшин, нийтийн төлөө зориулдаг болох ёстойг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурал баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг жишээлэн яриад, ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тул үүнээс өмнө улсын төсвийг дахин тодотгох шаардлага гарна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл эдийн засгийн өсөлтийг 8.0 хувиар тооцож буй нь хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж үзэж байгаагаа хэллээ.

      Тэрбээр, алдагдалгүй төсөв баталж байгаа нь сайн ч гэлээ ашигт малтмалын нөөц ашигласний төлбөр (АМНАТ)-өөс Ирээдүйн өв санд орох хувийг 65 хувиас 45 хувь болгон бууруулсан нь уг зөрүүгийн буюу 1.0 их наяд төгрөгийн алдагдал баталснаас ялгаагүй гээд, төсвийн зардал улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг асуув. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, төсвөөс гарч байгаа мөнгө иргэд, аж ахуйн нэгжийн худалдан авалтаар хувийн хэвшлийнхний борлуулалтыг нэмэгдүүлж, тэдний татвараар эргээд орж ирж байгаа хэмээн тайлбарлаж, харамсалтай нь хувийн хэвшлийнхний борлуулж байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь импортынх байгаа нь валютын нөөцийг сорох, ханшийг өсгөх сөрөг үр, дагаварыг бий болгож байна гэсэн юм. Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан манай улсын одоогийн хөрөнгө оруулалтын болон хэрэглээний түвшинд 8.0 хувийн өсөлтийг хангах бүрэн боломжтой гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хориг маш олон эерэг нааштай зүйлийн, алдагдалгүй төсөв баталж байхын эхлэл болж байна гэж дүгнэж буйгаа хэлээд, ирэх гурван жилд Засгийн газрын өр болон нийгмийн халамжийн хэмжээ буурахгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа улсын төсөв ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байгаа нь харьцангуй өндөр дүн болохыг анхааруулж, бүхэлдээ буюу 100 хувь татвараас бүрдэж байгаа нь өрөөсгөл гэдгийг дурдаад, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгож, төсвийн орлогын эх үүсвэрийг ноогдол ашгаар нэмэгдүүлбэл боловсролын салбарын төсвийг улсын төсвийн зарлагын 6.0 хувьд хүргэх боломжтой гэсэн юм.

     Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-27 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусаж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Тус Байнгын хороо өнөө өглөөний хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрөөтэй нэг саналын томьёоллоор, мөн дахин санал хураалт явуулах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь үзсэн зарчмын зөрөөтэй хоёр саналын томьёоллоор тус тус санал хураалт явуулсан байна. Анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг Байнгын хороо холбогдох хууль тогтоолын төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

     Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар ХСҮТ-ийн дэргэд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийг санхүүгийн лизингээр авах нь шинэ эмнэлэг барихаас хямд болох тухай санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд хөндлөнгийн аудит хийх асуудлыг Засгийн газарт эрх олгох байдлаар Улсын Их Хурлаар шийдүүлэхээр оруулж ирж байгаа нь зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Ж.Батжаргал, Ж.Галбадрах, Ц.Даваасүрэн нар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд боловсролын салбарын төсвийн нийт зардлыг ДНБ-ий 6.0 хувиас багагүй, эсвэл улсын төсвийн нийт зардлын 18 хувиас багагүй байхаар нэмэгдүүлэх тухай заалт нэмж оруулах асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2025 оны төсөвт тусгагдсан бүх барилга байгууламжийн ажлын төсөвт өртөг, түүний магадлал үнэн зөв хийгдсэн эсэх, мөн магадлал хийх эрх бүхий этгээдүүд шударга ажиллаж байгаа эсэхийг хараат бусаар нягтлан шалгах тухай заалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Ж.Ганбаатар, Ж.Чинбүрэн нар тайлбар хийв. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

      Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.

Үүний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хийлээ. Тэрбээр танилцуулгадаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөл болон холбогдох хавсралтуудад тусгасан талаар дурдаад, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг нэрлэв. Үүнд,

-Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор тухайн байгууллагуудын урсгал зардлыг нийт 40.1 тэрбум төгрөгөөр,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3.0 тэрбум төгрөгөөр

-Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9.0 тэрбум төгрөгөөр,

-Бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр,

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусгагдсан Архидан согтууралттай тэмцэх сангийн санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөгөөр

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад тусгагдсан Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Ингэснээр төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Эдгээр зардлын эх үүсвэрээр,

-Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17.0 тэрбум төгрөг,

-Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал 6.9 тэрбум төгрөг,

-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг,

-Цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10.0 тэрбум төгрөг,

-ХСҮТ-ийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг,

-Эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар нэмж тусгасан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжжээ.

     Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Энэ хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулсан юм. Хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул бүхэлд нь эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.4 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81.8 хувь тус тус дэмжин батлав.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсан тул үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувийн дэмжсэнээр баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Ж.Чинбүрэн нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээс тус тус чөлөөлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр баталж тогтоол гаргалаа.

    Улсын Их Хурлын чуулганы хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг уншиж сонсгов. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа гээд, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хоёронтаа хэлэлцэн баталсан нь парламентын сул тал, чадамжгүйн тухай асуудал биш, харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино гэв. Тэрбээр 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сайтар мөрдөж ажиллах, төсвийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц, чиг үүргийн уялдаа холбоонд анхаарах, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлагдах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох нь зүйтэйг анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ

    Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ