• 0
  • 1204

Малчдын хөдөлмөрийг эргэлтэд оруулж, эдийн засгийн оролцоог нэмье

Малчдын хөдөлмөрийг эргэлтэд оруулж, эдийн засгийн оролцоог нэмье

Монголын Засаг урт хугацааныхаа бодлогыг боловсруулж, зарласан. Нэр нь “Алсын хараа-2050”. Уг бодлогод  “хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээл, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж, эдийн засгийн чадамж, үр өгөөжийг сайжруулна”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангана” зэрэг зорилтууд тусгагдсан билээ.

Бодлогыг бодит ажил болгохын тулд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, түүхий эдийг биржээр дамжуулан үндэсний үйлдвэрт нийлүүлэх, загвар хоршоодыг бий болгох, санхүү хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой Хоршооны тухай хуулийн төсөл УИХ-ын босгыг давсан.

Энэхүү хууль батлагдвал Монголын эдийн засагт ямар ач холбогдолтой вэ. Эхлээд энэ асуултад хариулъя. Өнөөдөр улсын хэмжээнд 4580 хоршоод, 235 мянга гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд нийтдээ  4477 хоршоо байгаа нь  нийт аж ахуйн нэгжийн  2.6 хувийг эзлэж байна. Мөн бүртгэлтэй нийт хоршоодын 61 хувь нь буюу 2732  нь үйл ажиллагаа хэвийн явуулдаг,  19 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй, 23.6 хувь нь үйл ажиллагаа нь түр зогсчээ.  2732 хоршооны дийлэнх хувь нь буюу 88.1 хувь нь дөнгөж 9 хүртэл ажилчинтай бол 11.9 хувь нь 10 болон түүнээс дээш ажилчинтай гэсэн судалгаа ч ҮСХ-ноос гаргасан байдаг. Тэгвэл хууль батлагдсанаар төрийн хүч хүрэхгүй ажлыг хоршоодтой хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх аж. 

Алслагдсан аймаг сум, хөдөөд ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурна гэж хууль санаачлагчид нь үзэж байна.  Татварын бааз суурь ч нэмэгдэнэ. Малчид ганц, ганцаараа мянган мал маллаж, уулын ам ганц нэгээрээ сахих нь бизнес биш.  Хоршиж, нэгдэж хөдөлмөрөө эргэлтэд оруулж, үнэлүүлэх цаг болсон. Бэлчээр талаасаа ч, бизнес талаасаа ч бодвол малчид зохион байгуулалтад орж, хоршоо байгуулах нь үр дүнтэй арга юм.

Тиймээс хуулийн давуу тал хөдөө аж ахуйн салбарын хувьд үнэгүйдээд буй мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бий болгох, малчид, газар тариалан эрхлэгчдийн аж амьдралыг сайжруулах боломж бүрдэнэ. Зээл авах, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин нээгдэх юм. Учир нь, Мал хамгаалах, Тариалан эрхлэлтийг дэмжих, Жижиг дунд үйлдвэрлэлийн сан гээд олон сан байгаа ч тэндээс олгогддог зээл, тусламжид ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн хамгийн жижиг нэгж болох хоршооллын салбарынхан хамрагдаж чаддаггүй гэсэн гомдлыг хоршоологчдын зүгээс гаргадаг.

Төсвөөс санхүүждэг сангуудын тавьдаг шаардлага шалгуурууд хэт өндөр, дээр нь баг суманд, малчид ногоочдод мэдээлэл хүрдэггүй тал байдаг. Монголын өнөөгийн нөхцөлд мэдээлэл ойрхон хүмүүс л төрийн элдвийн сангуудаас зээл авдаг нь худлаа биш. Хоршоолол нь дэлхий дээрх хамгийн ардчилсан аж ахуйн байгууллага. Хэн хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийснээсээ үл хамаараад хоршооллын засаглал, үйл ажиллагаад оролцох эрх нь нээлттэй. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III” батлагдсан.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс хоршоодын үйл ажиллагаа тогтвортой эсэхийг тогтоох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, хүчин чадлын талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор хоршоодын хөгжлийн үнэлгээг улс орон даяар зохион байгуулсан. Одоо хууль эрх зүйн орчинг нь сайжруулах шаардлагатай болсон. Монгол Улс одоогоор “доголон” эдийн засагтай.

Уул уурхай салбараас хараат. Энэ утгаараа эдийн засгаа солонгоруулах нь үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл болсон. Засгийн газрын “Алсын хараа”-ны гол зорилго бол эдийн засгаа солонгоруулах. Энэ утгаараа Хоршооны тухай хууль нь малчид, тариаланчид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төдийгүй эдийн засагт хүлээлт үүсгээд удаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Саажилттай хүүхдэд сэргээн засах эмчилгээг цахимаар хийж байна

    Саажилттай хүүхдэд сэргээн засах эмчилгээг цахимаар хийж байна