П.Очирбат:Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн

П.Очирбат:Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой мөдхөн тохиох гэж байгаа энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзаж, зарим  зүйлийг асууж тодрууллаа.

-Монгол Улс  өнгөрсөн 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа баталсан байдаг. Эдгээр Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдлын талаар яриагаа эхэлмээр санагдлаа.

-Монгол Улс өнө эртний эрх зүйн уламжлалтай орон. Тодруулбал, 1206 оны Чингис хааны “Их засаг” хууль нь Үндсэн хуулийн эхлэлийн тавьсан гэж хэлж болно.

    Улмаар 1924 онд монголчууд анхдугаар Их Хурлаа зарлан хуралдуулж, Үндсэн хуулиа баталж, хаант засгийг бүгд найрамдах засгаар сольсон явдалд түүхэн ач холбогдол нь оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед хаант засгийг бүгд найрамдах засгаар солино гэдэг нь  өөрөө Монголын нийгэмд цоо шинэ үеийг нээж өгсөн хэрэг.

Харин 1940 онд баталсан Үндсэн хуулиараа Монгол Улс хөрөнгөтний бус хөгжлийн замыг сонгон хөгжих зарчмаа тунхагласан юм. Тухайн цаг үедээ шилжилтийн сонин, өвөрмөц хууль болсон гэж боддог. Үргэлжлүүлээд 1960 онд баталсан Үндсэн хуулиараа социализмын замаар замнах зарчмаа тунхагласан хэрэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа социализм байгуулах зорилтыг дэвшүүлж тавьсан. Хөгжлийн өвөрмөц шилжилтийг агуулсан ач холбогдолтой хууль байсан гэж тухайн үедээ үнэлэгдэж байсан юм.

1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улс эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох том зорилтыг дэвшүүлсэн. Ямар нэгэн социализм байгуулах,  нийгэм журмаар дэвших гэх мэтийн цаг үеийн зорилтыг дэвшүүлээгүй. Харин хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн хууль байгаа юм.  

-Та шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Иймд 1992 оны Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг юу гэж үнэлж дүгнэдэг бол…?

-Юуны өмнө 1992 оны Үндсэн хуулийн томоохон ач холбогдол нь Монголын ардчиллыг эрх зүйн талаас нь бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардчилал гэдэг нь хуулийн нарийн зохицуулалттайгаар хэрэгжих Үндсэн хуулиараа баталгаажсан байх шаардлагыг тавьсан байдаг. Ардчиллын энэ зарчимд Үндсэн хууль нийцсэн байгаа юм.

Түүнчлэн 1992 оны Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг урьд өмнөх хуулиудад байгаагүйгээр дэлхийн жишигт хүргэсэн. Тухайлбал, Үндсэн хуулийнхаа Хоёрдугаар бүлгийг хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглүүлсэн байх жишээтэй. Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг маш нарийн тунхагласан. Цаашлаад  итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөг баталгаатай тунхаглах, ил тод байх зарчмыг Үндсэн хуулиар хуульчилж өгсөн.

Нөгөөтэйгүүр, шинэ Үндсэн хуулиар өмчийн харилцаанд томоохон өөрчлөлт оруулсан. Хуулийн чухал заалт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай асуудлыг анх удаа хөндсөн. Монголын түүхэнд газрыг иргэн өмчлөх харилцааг 1992 оны Үндсэн хуулиар нотолж өгсөн.

Мөн Монголын эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлт, олон намын системийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан.

-Шинэ Үндсэн хуулийн үнэ цэн, эрхэмлэн дээдэлж нандигнах ёстой гэдгийн агуулга, мөн чанарын талаар та залуу, хойч үедээ хандаж юу хэлэх вэ?

-Өнөөдрийн ардчилсан нийгэм, эдийн засаг, улс төр гээд бүхий л харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай тулсан. Тийм ч учраас 1992 оны Үндсэн хуулийг баталж, тэдгээр шаардлагыг хангаж ирлээ.  Ер нь Монгол Улс ардчилсан нийгмийг тогтолцоог сонгож, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцад амжилт олсон нь Үндсэн хуулиа маш богино хугацаанд боловсруулж, баталж хэрэгжүүлсэнтэй холбоотой.

Гэтэл Үндсэн хуулиа боловсруулж, батлах, хэрэгжүүлэх үйл явцаа удаашруулснаас зарим улс орнууд улс төрийн  хүнд нөхцөл байдалд орсныг бид бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Румын, Болгар зэрэг улс Үндсэн хуулиа баталж, цэгцэлж амжаагүй байдал нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа амь насанд  халдах харамсалтай үр дагаварт хүрсэн. Энэ утгаараа нийгмийн харилцааг хуулиар зохицуулах явдал нь Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуулиараа нийгмийг жолоодох хуулийн засаглалыг бий болгох  нь чухал асуудал.

       Монгол Улс Үндсэн хуулиараа төрийн эрх барих байгууллагуудын эрх дархыг тодорхой нарийн хуваарилсан. Тодруулбал, хууль тогтоох дээд эрх нь Улсын Их Хуралд хадгалагдах, эдийн засаг, нийгмийг удирдах, хууль хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар гүйцэтгэх, нийгэмд гарах янз бүрийн зөрчил, маргааныг шүүх засаглал хариуцах жишээтэй. Ингэж төрийн эрх мэдлийн гурван салаа мөчрийг тус тусад нь үүрэг, хариуцлагаар нь зааглаж өгөөд харилцан хамааралтай, харилцан хяналттай байхыг тогтоож өгсөн. Энэ нь Үндсэн хуулиараа нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцаа хуулиар зохицуулагдана гэдгийг баталгаажуулсан хэрэг.

Иймд Үндсэн хуулиа “Мэдэгтүн, сахигтун !” гэж төгсгөдөг. Үүнийг монголын иргэн бүр мэдэж, сахиж байх ёстой шүү гэдгийг захьсан эрхэм хууль байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчим нь аливаа нийгмийн хөгжиж, дэвших харилцааны үндэс.

-2023 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлтээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, шинэ парламент үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү өөрчлөлтийн  талаарх таны байр суурийг сонирхвол…

-Парламентад аль болох олон ургалч үзлийг уралдуулж, төлөөллийн бүлгийн санаа бодол, дуу хоолойг өргөн хүрээтэй сонсож, асуудлыг шийдэхэд оновчтой, илүү олон шүүлтүүртэй, боловсруулах гэдэг талаас нь бодолцож, тэрхүү өөрчлөлтийг хийсэн байх гэж бодож байна.

Улсын Их Хурлын гишүүдийн тоо хэд байх нь чухал бус. Харин Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд заасан ард түмний элч байх, нийгмийнхээ төлөөллийг хангаж хууль тогтоох үйл ажиллагаандаа идэвхтэй оролцох тэрхүү үүргээ сайн гүйцэтгэж үндсэн ажлаа л сайн хийх хэрэгтэй гэж боддог.

Шинээр бүрдсэн парламентад залуучууд, эмэгтэйчүүд түлхүү орж ирсэн байна. Нийт гишүүдийн 25 гаруй хувь нь эмэгтэйчүүд болсон. Энэ нь дэлхий нийтээрээ яриад байгаа жендэрийн асуудал, төрийн удирдлагад эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх нь зүйтэй гэсэн тэр шаардлага, захиалга руу  дөхсөн. Энэ мэт шинээр бүрдсэн парламентад дэвшилттэй зүйл байна. Тэгэхээр парламент өөрт ноогдсон үүрэг, эрхийг сайн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цахим орчинд ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд баривчлах шийтгэл оногдууллаа

    Цахим орчинд ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд баривчлах шийтгэл оногдууллаа