Р.Эрдэнэбүрэн: Засгийн Газрын шийдвэр албажиж байж нийтэд түгээгддэг, түүнээс өмнөх мэдээллүүд бол ташаа гэдгийг ойлгох хэрэгтэй

Р.Эрдэнэбүрэн: Засгийн Газрын шийдвэр албажиж байж нийтэд түгээгддэг, түүнээс өмнөх мэдээллүүд бол ташаа гэдгийг ойлгох хэрэгтэй

"20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

–Та Улаанбаатар хотыг “20 минутын хот” болгох ажлыг анхнаас нь ярьдаг байсан. Энэ онд Улаанбаатар хот томоохон төслүүдээ “хөдөлгөнө”. Харин “20 минутын хот” бодит байдалд хэрэгжих үү?

-Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг. Хүйтэн хотууд бүгд л агаарын бохирдолтой, утаатай, дэлхийн том хотууд бүгд түгжрэлийн зовлонг амссан. Өндөр өртөгтэй зам гүүр, дэд бүтцүүдийг барьж, туршиж л байсан. Боломжит хувилбаруудыг бүх л орон хэрэгжүүлсэн. Ард иргэдээ бухимдал стресст оруулсан. Одоо тэд бүгд хөгжлийн замаа эргэн харж, эргэцүүлэн бодож эхлээд байна. Ялангуяа цар тахлын дараагаас “20 минутын xот” концепц тренд болж, хүнд зориулсан xот төлөвлөлт хийж эxэлцгээе гэдэг дээр санал нэгдэж, xөгжлийн бодлого, xот төлөвлөлтөө xүнд ээлтэй байxад чиглүүлж эхэлсэн. Монгол Улс ч мөн энэ чиглэлд хот төлөвлөлтөө чиглүүлье, өнгөрсөн xугацаанд нийслэлд xийсэн төлөвлөлтийн алдаагаа шинээр бий болгож, алдаагаа давтаxгүй байя, хамгийн чухал нь хүнд, иргэндээ ээлтэй хот байя гэдэгт санал нэгдсэн. Жишээлбэл, “20 минутын хот”-д иргэн та ажилт, сургууль, эмнэлэг, төрийн нэг цэгийн үйлчилгээ, кофешоп, хоолны газар, зугаалаx паркдаа алхаж яваад л хүрдэг, тийм орчныг цогцоор нь төлөвлөдөг болъё гэж зорьж байгаа.
Ерөнхий сайд өөрөө нийслэлийн асуудал анхаарал хандуулж, 2025 оныг “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Дэд бүтцийн том төслүүдээ эрчимжүүлэх зорилгоор шуурхай штаб байгуулан, өөрөө удирдаад ажиллаж байна. Шуурхай штабынхан Бямба гариг бүр хуралдаж, олон салбарын уялдаа холбоог хангах, зохион байгуулалтыг төлөвлөж байна. 

2025 оны зургадугаар сарын 1-нээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар улсын чанартай 6 хот, орон нутгийн чанартай 35 хот, 4 дагуул хот тус тус байгуулахаар болж байгаа. Шинээр байгуулах хотуудыг бүр анхнаас нь иргэндээ, хүндээ ээлтэйгээр зохион байгуулна. 

Өнгөрсөн 30 жилд монголчууд зөвхөн нийслэлдээ буюу нэг газраа хэт төвлөрсөн буруу төлөвлөлт хийж ирсний үр дагавраар өнөөдрийн Улаанбаатар хотын иргэдэд аюултай, эрүүл бус орчин болж хувирсан. Үүнийг засч залруулан, олон төвтэй, иргэдэд нийгмийн үйлчилгээг ойртуулсан, цоо шинэ төлөвлөлтийн аргаар шинээр байгуулагдах хотуудыг зохион байгуулах болно. 

–Таны удирдаж буй "20 минутын хот" Үндэсний хорооноос Улаанбаатарт зарим бүсийг төлбөртэй болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн яриа үнэн үү?

-Үгүй ээ. Би тайлбарлая. Улаанбаатар хотын авто замын түгжрэл дараах хүчин зүйлүүдээс нэмэгдэж байгаа гэж судлагдсан. Нэгдүгээрт, хүн амын өсөлтийн асуудал байна. 1990 оноос хойш Монгол Улсын хүн ам гурав дахин өссөн. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн өсөлтийг дурдахгүй бол болохгүй. Зөвхөн сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын нийт тээврийн хэрэгсэл хоёр дахин өссөн. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн уялдаа холбоо алдагдсан. Дөрөвдүгээрт, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Тавдугаарт, зах, худалдааны төвийн бөөгнөрөл. Хамгийн сүүлд нь замын хөдөлгөөний соёл, зан байдал. Энэ зургаан хүчин зүйлээс хүн амын өсөлтийг бид удирдаж чадахгүй. Хот төлөвлөлтийн уялдаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, зах худалдааны төвийн бөөгнөрөл гэсэн гурван хүчин зүйл нь урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө мөнгө шаардагдах зохицуулалтууд. Өнөө маргаашдаа үр дүн хурдан гарахгүй.
     Түгжрэлд нөлөөлдөг гол хүчин зүйлсээс ойрын хугацаандаа удирдаж чадах нь дараах 2 зохицуулалт юм. Тээврийн хэрэгслийн өсөлтийг татвар хураамжийн бодлогоор зохицуулна. Замын хөдөлгөөний соёл, зан байдлыг төлбөртэй бүс болон нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг бий болгох, иргэдийн соёл хандлагыг өөрчлөх замаар удирдана гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудын хамт боловсруулж байгаа. Олон улсын туршлагыг судалсан олон янзын санал гарч байна. Гэхдээ огт албан ёсоор яригдаагүй асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ташаа ойлголт болгон түгээж, нийгэмд талцал үүсгэж байгааг буруу гэдгийг хэлмээр байна. Төрийн тэр дундаа Засгийн газрын шийдвэр, аливаа мэдээлэл албан болж байж нийтэд мэдээллэнэ. Түүнээс өмнөх ташаа ойлголтуудыг иргэд маань албан ёсны эх сурвалж биш бол худлаа гэдгийг нөгөө талдаа ойлгох хэрэгтэй болов уу. 

-Төлбөртэй бүсэд төлбөрийн ямар зохицуулалт хэрэгжих вэ?

-Хуулиар төлбөрийн дээд, доод хязгаарыг л баталж өгдөг. Нийслэлийн ИТХ төлбөрт бүсэд хэдэн төгрөгийн төлбөр тогтоох, төлбөр хэдэн цагт үйлчлэх, хаана тогтоох зэргийг жил бүр хэлэлцдэг байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа.

-НИТХ-аас 2025 оны 1 сарын 1-нээс авто машины татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж байгаа. Гэтэл төлбөртэй бүсийг хуульд тусгах нь хэр зохицуулалт вэ?

-Уг хууль нийтлэг зохицуулалттай. Бид зөвхөн дээд доод хязгаарыг л тогтоож өгнө. НИТХ-аас нөхцөл байдлыг харгалзан үзэж, төлбөр тогтоох уу, доод хязгаар 0 төгрөгөөр тогтоох уу, түгжрээд явах уу, нийтийн тээврээр зорчих уу гээд л зохицуулалтыг шийднэ. Хуулийн төсөлд төлбөртэй авто замыг зөвхөн тодорхой цагт буюу оргил ачааллын үед л төлбөртэй байлгахаар оруулсан байгаа. Жишээлбэл, сургууль, цэцэрлэгийн хүүхэдгүй хүмүүс онцын шаардлагагүй бол ажлаа зохицуулаад яг тэр төлбөртэй цагаар нь уг замаар зорчихгүй байхад л ачаалалд маш том нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол иргэдэд сонголт өгөх замаар ачааллыг тэнцвэржүүлж байгаа зохицуулалтын л арга юм.

–Замын хөдөлгөөний ачаалал ихтэй бусад хотод төлбөртэй бүс болон өөр ямар зохицуулалт хэрэгжүүлдэг вэ. Тэр нь амжилттай хэрэгждэг үү. Улаанбаатартай адил туршлага байдаг уу?

-Олон улсын туршлагаас харахад түгжрэлийг шууд алга болгоно гэхээс илүү хэт их түгжрэхээс сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, татвар, төлбөрийг нэвтрүүлэх замаар авто машинаар зорчих дадлыг өөрчилж, иргэдийн зорчилтыг илүү үр дүнтэй болгосноор авто замын түгжрэлийг амжилттай бууруулж байна. Тухайн орнууд түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийг хөгжүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр ашгаа өгч байна. Ийм жишээг Сингапур, Лондон, Стокхолм хотын туршлагаас харж болно. Ер нь төлбөртэй бүс бий болгох, төлбөртэй зам бий болгох, шатахууны борлуулалтын татвар тогтоох гэсэн 3 аргыг улс орнууд түгээмэл ашигладаг юм билээ. Хамгийн хурдан үр дүнгээ өгдөг арга нь төлбөртэй зам тогтоох арга бөгөөд АНУ, Япон, Австрали улсууд хэрэглэж, замын хөдөлгөөний ачаалал 30-80 хүртэл хувь буурч байсан бодит туршлага байна. 

–Цаашид "20 минутын хот" Үндэсний хорооноос түгжрэлийг шийдэх ямар ажлууд хийх вэ?

-Засгийн газар Улаанбаатар хотын асуудалд онцгой анхаарч, шуурхай штаб байгуулан дэд бүтцийн төслүүдийг хурдасгахаар ажиллаж байгааг ярицлагын эхэнд хэлсэн шүү дээ. Мөн бүтээн байгуулалтын ажлууд дээр хувийн хэвшлийг татан оролцуулах зорилгоор Ерөнхий сайдын санаачилгаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, татварын буцаалт олгохоор болсон нь бүтээн байгуулалтын ажлуудын үйл явцыг эрчимжүүлэхэд эергээр нөлөөлнө. 
      Үүнээс гадна өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод гарсан хот төлөвлөлтийн алдааг бид бага багаар засч залруулах шаардлагатай. Тухайлбал, иргэд автомашинаас татгалзаж явган алхах, дугуй унах замыг стандартын дагуу барьдаг байхаар төлөвлөлтүүд хийгдэж байгаа. Энэ онд “20 минутын хот” Үндэсний хорооноос хамгийн багадаа явган замын 20 км трасс барихаар зураг төслийн тендер удахгүй зарлах гэж байна. Мөн хотод байгаа түгжрэл үүсгэгч 10 гол уулзвар, гарцууд дээр нүхэн эсвэл давхар зам барьж, хөдөлгөөний урсгалыг чөлөөлөхөөр төлөвлөн ажиллаж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хот байгуулалт, хотын стандартын газар “MNS ISO 9001:2016” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

    Хот байгуулалт, хотын стандартын газар “MNS ISO 9001:2016” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ