А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна

А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станцын үйл ажиллагааны талаар Ерөнхий инженер А.Бямбажаргалтай ярилцлаа.

-Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүчээ нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар батарей хуримтлуурын станцын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хотыг 2024-2025 онд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд манай батарей хуримтлуурын станц Багануур дүүрэгт баригдсан. 2024 оны есдүгээр сарын 15-ны өдөр бүтээн байгуулалт эхэлж байсан. Энэхүү станцыг барих захиалгыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгч, гүйцэтгэгчээр “Энивишн энержи”, туслан гүйцэтгэгчээр “Мон хорус интернэйшнл” ХХК ажилласан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд техникийн комисс ажиллаж, 30-нд анх хүчдэл залган, арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хэмжээнд 50 МВт эрчим хүчийг нийлүүлж байна. 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачааллын үед онцгой хувь нэмэр оруулж байна. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа эрчим хүчний дутагдалтай байдлыг богино хугацаанд шийдвэрлэх, цаашид сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бий болгох чиглэлд нийслэлийн удирдлагуудын зүгээс оновчтой шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж чадсанд баяртай байна.

-Батарей хуримтлуурын станц нь нүүрсээр ажилладаг станцаас онцлогтой. Ногоон эрчим хүч үйлдвэрлэдэг гэж байгаа. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?

-Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Гэхдээ эрчим хүч хэрэглэгчдийн хувьд өдрийн турш өндөр ачаалалтай байдаггүй, шөнийн цагт хэрэглээний түвшин эрс багасдаг. Хэрэглээ багатай шөнийн цагт үйлдвэрлэгдсэн, хэрэглээгүй эрчим хүчийг Багануурын батарей хуримтлуурын станцад хуримтлуулан хадгалаад, өдрийн хамгийн оргил ачааллын үед буюу 17-22 цагийн хооронд төвийн системд буцаан нийлүүлэх тохируулгын системтэй гэдгээрээ онцлогтой. Мөн Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Бусад төрлийн буюу дулааны, усан зэрэг цахилгаан станцыг барихад олон жилийн хугацаа шаарддаг бол батарей хуримтлуурын станцыг барьж байгуулах, ашиглалтад оруулахад хамгийн бага хугацаа зарцуулдаг нь дутагдалтай байгаа эрчим хүчний хэрэглээ, чадлын дутагдлыг богино хугацаанд нөхөх боломжтой учир давуу тал гэж ойлгож болно.

-Монгол орны эрс тэс уур амьсгал, хүйтний улиралд батарей хуримтлуурын станц хэр тохиромжтой вэ?

-Манайд байрлуулсан батарей банк болон инвертор бүхий трансформаторын байгууламж нь өөр дээрээ цахилгаан халаагуур болон хөргөлтийн автомат тохируулга бүхий системтэй. Тиймээс өвлийн ид хүйтэнд 2-24 хэм хүртэл халааж, зуны хэт халуунд хөргүүрийн систем нь ажилладаг учраас эрс тэс уур амьсгалтай манай оронд ямар ч асуудалгүй ажиллана. Мөн манайд суурилуулсан батарейнуудын цэнэг хуримтлуулах хурднаас гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарей станц 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой.

-Станцын боловсон хүчний талаар сонирхуулбал?

-Манай станц нь Багануур дүүрэгт байгуулагдаж, олон ажлын байрыг бий болгож, мэргэжлийн инженер, техникийн ажилчдыг дүүргээсээ ажиллуулж байгаа. Тиймээс залуучууд дүүрэг, орон нутгаасаа холдохгүйгээр мэргэжлийн ажлаа хийж, амьдрах нөхцөлийг бүрдүүлээд байна. Одоо монгол инженерүүд маань энэ станцын үйл ажиллагааг удирддаг.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн бүх түвшинд процессын дахин инженерчлэлийг хийж, иргэд төрийн үйлчилгээг саадгүй авдаг болно

    Төрийн бүх түвшинд процессын дахин инженерчлэлийг хийж, иргэд төрийн үйлчилгээг саадгүй авдаг болно