• 0
  • 351

Б.Мягмарнаран: Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн санг өөрийнх нь хүсэлтээр мэдээлэл хариуцагч байгууллагаас татаж харуулдаг

Б.Мягмарнаран: Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн санг өөрийнх нь хүсэлтээр мэдээлэл хариуцагч байгууллагаас татаж харуулдаг

E-Mongolia систем хэрхэн ажилладаг тухай “И-Монгол академи УТҮГ” -ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа

Та “И-Монгол академи УТҮГ” -ынхаа талаар танилцуулаач ямар чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг вэ?

“И-Монгол академи” нь төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд бид төрийн үйл ажиллагаанд дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна төрийн үндсэн болон дэмжих 29 төрлийн системийг хариуцаж ажилладаг. 

Хүмүүсийн маш сайн мэддэг E-Mongolia системийн талаар яриагаа үргэлжлүүлье энэхүү систем хэрхэн ажилладаг вэ? 

E-Mongolia системд төрийн бүх мэдээлэл нэг дор төвлөрсөн мэт эсвэл иргэний бүх мэдээллийг өөртөө агуулсан систем гэсэн буруу ойлголт иргэдийн дунд их байдаг. Харин E-Mongolia бол төрийн мэдээлэлд хандах нэг цонх гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл тухайн иргэн өөрийгөө танилт нэвтрэлтийн дан системээр таньж баталгаажуулсны дараа, төрийн мэдээлэл солилцооны системийн тусламжтай иргэний хүсэлтийн дагуу мэдээлэл хариуцагч байгууллагуудаас мэдээллийг нэг цонхоор дамжуулж буй хэрэг юм. 

Иргэдийн мэдээлэл алдаатай гарч ирдэг? Энэ нь E-Mongolia -тай холбоогүй гэсэн үг үү? 

Манай систем нь иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн санг татаж үзүүлэхдээ өөрийнх нь хүсэлтээр мэдээлэл хариуцагч байгууллагаас татаж харуулдаг. Жишээ нь: Улсын бүртгэлийн газарт таны бүртгэлийн мэдээлэл яаж хадгалагдаж байна түүгээр нь л дамжуулан харуулж байгаа. 

Иргэн, хуулийн этгээд нь өөрөө өөрийнхөө мэдээллийг үнэн зөв байлгах, түүндээ хяналттай байх үүрэгтэй, өөрчлөлт орсон бол холбогдох байгууллагад хандаж шинэчлүүлэх шаардлагатай. Шинэчлэлт хийлгээгүйн улмаас алдаатай мэдээлэл мэтээр харагддаг.

Энэ нь манай систем дээр байгаа алдаа биш харин таны мэдээлэлийг хариуцагч байгууллага дээр алдаатай байна гэсэн үг юм. Ийм учраас иргэн өөрийн хувийн мэдээлэлд хариуцлагатай хандаж, таны мэдээлэл алдаатай, зөрүүтэй байвал мэдээлэл хариуцагч байгууллагад мэдэгдэж засуулж байхыг зөвлөж байна. 

Мэдээлэл хариуцагч байгууллага гэж ямар байгууллагуудыг хэлдэг вэ? 

Мэдээлэл хариуцагч байгууллага гэдэг нь иргэн хуулийн этгээдийн мэдээллийг агуулж буй төрийн байгууллага,  төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээдүүд байна. Жишээ нь: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт 30 гаруй байгууллага байдаг. 

Иргэдээс ирж байгаа гомдол саналыг хэрхэн шийдвэрлэдэг талаар? 

Бидэнд 11-11 тусгай дугаарын 2 дугаар шугамаар 1538 дуудлага, албан ёсны нийгмийн сүлжээнүүдээр 106,000 үйлчилгээтэй холбоотой гомдол, саналууд ирсэн. Тухайн асуудлуудыг бид системийн алдаа эсвэл мэдээлэл хариуцагч байгууллага дээр гарсан алдаа эсэхийг тодорхойлсны дараа заавар, зөвлөгөө өгч тухайн цаг үед шийдвэрлэхээс гадна шаардлагатай тохиолдолд иргэний хүсэлтийн дагуу 2 дах шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлж тухайн иргэндээ эргэж мэдэгдэж ажилладаг. 

Иргэдийн мэдээллийн аюулгүй байдал болон системийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ? 

Дээр дурдсанчлан бид иргэдийн мэдээллийг хадгалдаггүй учраас алдах боломжгүй бидэнд үйлчилгээ авах хүсэлтийн мэдээлэл л бий. Манайх мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид МАБМТ ISO/IEC 27001:2022 стандартыг ISO/IEC 9001:2015-ийн хамт хангах төслийн сүүлийн шатанд ороод явж байна. Эдгээр стандарт нь манай мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, үнэн зөв, бэлэн байдалд ихээхэн нэмэртэй гэдэгт эргэлзэхгүй байна. 

Орчин үед мэдээллийн аюулгүй байдлын халдлага, зөрчлийн 90 гаруй  хувь нь хүний хүчин зүйлээс болж байгаа судалгаа байдаг тул ажилтан албан хаагчдын МАБ-ын мэдлэг чадварыг сайжруулах нь бидний гол зорилтуудын нэг байдаг. Энэ хүрээнд бид МАБ-ын дотоод сургалт болон сурталчилгааны компанит ажлыг тогтмол хийдэг.  МАБ-ын олон улсын түвшин, дэлхийн чиг хандлагаас хоцрохгүйн тулд манай хамт олон өөрсдөөс хамаcарах бүхнийг хийн чармайн ажиллаж байна.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ж.Хатанбаатарт өмч хувьчлах гэрээ 2014 онд цуцлагдсан ч өдийг хүртэл нийслэлийн 9 өмчийг буцаасангүй

    Ж.Хатанбаатарт өмч хувьчлах гэрээ 2014 онд цуцлагдсан ч өдийг хүртэл нийслэлийн 9 өмчийг буцаасангүй