НББХ: Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн талаарх сайдын мэдээллийг сонсож, ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлав

НББХ: Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн талаарх сайдын мэдээллийг сонсож, ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.01.22) хуралдаж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ, нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар зохион байгуулж эхэлсэн болон хүүхдийн эрт илрүүлгийн товлол, давтамжийг хоёр багцад зургаан төрлөөр, насанд хүрэгчдэд дөрвөн багцад 21 төрлөөр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдээр хийж буйг танилцуулсан юм.

Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1 593 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байна. Тэдний 695 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.

     Эрт илрүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 2942 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургагч багшаар, давхардсан тоогоор 39661 хүнд цахимаар сургалт явуулж, цогц үзлэг хийх “Эрүүл мэндийг дэмжих төв” 28-ыг байгуулсны зэрэгцээ орон нутагт автомашинд суурилсан “Нүүдлийн амбулатори” ажиллуулахад нийт 42.7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд 2022 онд 16.4 тэрбум төгрөг, 2023 онд 42.6 тэрбум төгрөг олгосон байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Үндэсний Дата төвтэй хамтран серверийн өгөгдөл хадгалах хэмжээг 35 террабайтаар, шуурхай санах ойн (RAM) хэмжээг 1024 гегабайтаар өргөтгөн, эрт илрүүлгийн системийг ХУР системтэй холбожээ. Одоо Е-Mongolia системээс эрүүл мэндийн лавлагаа, мэдээлэлтэй холбоотой 20 гаруй үйлчилгээ авах боломж бүрдээд байгаа юм.

    Байнгын хорооны хуралдаанд эрт илрүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав. Уг мэээллээс үзвэл эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54.0 хувийн онош тодорхой тул эмчилгээнд хамруулж, 36.0 хувь буюу 290 175 хүний оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн бол 81 636 хүний үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна.

Үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7.0-30.0 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна. Харин насанд хүрэгчдийн 40.0 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ.

Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй юм. Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна.

ЭМЯ-наас 2024 оны 12 дугаар сард зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсныг сайд Т.Мөнхсайхан танилцуулсан юм. Эрт илрүүлэг 2.0-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, түүнд тусгагдсан статистик дүн, тоо баримтын талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа 1.6 сая орчим хүн эрт илрүүлэгт хамрагдахад 1.3 сая нь өвчтэй байгаад нөлөөлж буй голлох хүчин зүйлс, шалтгаан, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлийн дүн өндөр гарахад ямар хүнс нөлөөлж байгаа зэргийг асууж, эмийн зэрэгцээ хүнсний бодлого, хяналтыг хэрэгжүүлэх агентлаг байгуулж ажиллах шаардлагатайг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат үзлэг, шинжилгээгээр хүн амын удамшлын өгөгдлийн сангийн мэдээллийг хэрхэн ашигласан болон үзлэг шинжилгээний багцыг баримтлахдаа уян хатан ажилласан эсэх, ариутгал халдваргүйтгэлийн шаардлагыг хангаж чадсан эсэх, хөдөө суманд эрт илрүүлгийг явуулах боловсон хүчин, техникийн боломж ямар хэмжээнд байсан, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийх үндэслэл, энэ эрсдлийн шалтгаан, хүчин зүйлсийн талаар асууж, хариулт авав.

Тэрбээр ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн байрны таазны будганд хийсэн шинжилгээгээр 35.0 хувьд нь хром, 55.0 хувьд нь хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн нь илэрсэн талаарх судалгааны дүнг онцлон асууж, энэ асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа бүхий л салбарын зардал санхүүжилтийг хассан атлаа ганцхан Эрүүл мэндийн сайдын багцыг нэмсэн нь онцгойлон ач холбогдол өгч буй хэрэг гэдгийг дурдаад, эрт илрүүлэгт хамрагдаагүй хүмүүсийг хамруулах эсэх, хоёрдугаар эрт илрүүлгийг нийтийн болон чиглэсэн аргачлалын алинаар явуулах талаар асуув. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулахдаа нийтийн буюу масс илрүүлгийн шинжилгээ нь их зардлаар бага өвчлөл илрүүлж, үр дүн багатай байсан тул хоёрдугаар эрт илрүүлгийг таван бүрэлдэхүүн хэсгээр буюу тэдгээрт чиглүүлэх байдлаар явуулна гэлээ.

Олон улсын хэмжээнд тогтож, шалгагдсан өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх бүтэц бий болгож, тэрхүү бүтцээр судалгаа, хяналт, урьдчилан сэргийлэх болон прогноз хийх, нийтэд мэдээлэх, анхааруулах зэрэг ажлыг цогц байдлаар хийдэг байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

    Байнгын хорооны хуралдаанаар мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Дүрмийн төслийн талаарх танилцуулгыг Эрүүл мэндийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга Т.Мөнхсайхан хийлээ. Тус Зөвлөлийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм нийт зургаан бүлэг, 33 хэсэг, 29 заалттай бол шинэчлэн боловсруулсан дүрмийн төсөлд уг дүрмийн 23 заалтыг өөрчлөн найруулж, 18 заалтыг шинээр нэмж, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан 25 заалтыг хасаж, давхцал хийдлийг арилгасан байна. Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа, дүрмийн шинэчилсэн төсөлд ЭМДҮЗ-ийн бүрэн эрхийг өргөжүүлсэн, ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулж, цалингийн сүлжээ, албан тушаалын ангилал, зэрэг дэвийг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын ажлын албатай дүйцүүлэн тогтоосон зэрэг томоохон өөрлөлт тусгагдсаныг дурдаад Нийгмийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг дүрмийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгасан тухай дэлгэрэнгүй танилцуулав.

ЭМДҮЗ-ийн дүрмийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Б.Бейсен, О.Саранчулуун нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн хуралдааныг ил тод нээлттэй явуулах, давхар хариуцлага хүлээж ажилладаг тус Зөвлөлийн гишүүдэд тодорхой хэмжээний урамшуулал олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг сайжруулах, хариуцлагын механизмыг тодорхой болгох, Зөвлөлийн гишүүдийн эрх, үүргийг тэлж, бие даасан байдал, засаглалын шаардлагуудыг өндөрсгөх, Ажлын албаны чиг үүргийг тодорхой болгох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын хүний нөөц, тэдгээрийн байршлын судалгаа, ажлын байрны зураг авалтыг хийх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт болон тусламж, үйлчилгээний уялдааг хангах, санхүүжилт, хяналтын тогтолцоог оновчтой болгох, ЭМДЕГ-т тавих Зөвлөлийн хяналт, шалгалтын эрх, үүргийг өндөржүүлж бэхжүүлж, ЭМДС-гийн үр ашгийг дээшлүүлж, төсвийн гүйцэтгэлд тавих хяналт болон гүйцэтгэлийн санхүүжилтийн тохируулгыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох зэрэг олон асуудлыг хөндөж, ЭМДҮЗ-ийн дарга, гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа “ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай” Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    С.Амарсайхан: Онцгой байдлын алба бол иргэдийн амь нас, эд хөрөнгө, Улсын аюулгүй байдалтай салшгүй холбоотой

    С.Амарсайхан: Онцгой байдлын алба бол иргэдийн амь нас, эд хөрөнгө, Улсын аюулгүй байдалтай салшгүй холбоотой