Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.01.23/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн монголын ард түмний эрхэм хүмүүн Пунсалмаагийн Очирбат нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улс, монголын ард түмэнд хүнд гарз тохиосныг онцлон тэмдэглэв. Иймд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбатын гэгээн дурсгалыг хүндэтгэж Улсын Их Хурлын гишүүд суудлаасаа босож зогсон, нэг минут эмгэнэл илэрхийлэв.

Дараа нь Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дээрх хууль тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн байна. Иймд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.1 хувь нь дэмжив. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Иймд эл хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.1 хувь нь дэмжлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хууль батлагдсантай холбогдуулан газрын тос боловсруулах үйлдвэр, бүтээн байгуулалттай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн саналд Засгийн газар хариуцлагатай хандаж, ойлголтоо нэгтгэх зорилгоор Байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдийг бодит нөхцөл байдалтай танилцуулах ажлыг зохион байгуулах чиглэл өгөв.  

Дараа нь Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.  

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар хийв. Тус Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсныг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 2, мөн зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн 4, нийт 6 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийг үндэслэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан ““Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, ““Хот байгуулах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсныг С.Зулпхар гишүүн танилцуулгадаа онцолсон. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

     Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Д.Пүрэвдаваа, Л.Энхнасан, С.Бямбацогт, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг нээж өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэлээд хотын хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батлах боломжтой эсэхийг тодруулав. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, “Хууль эрх зүйн хүрээнд улсын нийслэл тэр дундаа хотын үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурал баталдаг жишиг бий. Энэ хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахаар оруулж ирээд байна. Түүхэн нийслэлийг сэргээн байгуулах, цаашдаа бодлогын зөв шийдэл гаргахын тул Улсын Их Хурал нь хотын үзэл баримтлал, төлөвлөгөөгөө баталдаг байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн хариуллаа.

       Хархорум хот Монгол Улсын түүхэн нийслэл байсан, цаашид ч хот байгуулсны хойно эрэмбэ дараатайгаар нийслэл хотын статустай болгох боломжтой. Энэ утгаар асуудалд хариуцлагатай хандаж, газар төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой асуудлыг зөв хийх ёстой гэж ажлын хэсэг үзсэн. Иймд хотын газар төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлыг Улсын Их Хурлаар танилцуулж, хуульчлагдан батлагддаг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа тодотгов.  Мөн тэрбээр хотын эдийн засгийн үндэс суурь, үзэл баримтлалын хувьд түүхэн өв соёл, үнэт зүйлээ сэргээх, хадгалах асуудалд тулгуурлан олон төрөлт аялал жуулчлалыг дэмжинэ. Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, бие даан хөгжих ёстой гэж үзсэн хэмээх нэмэлт тайлбарыг өглөө.


Үргэлжлүүлэн хууль тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тодруулбал, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан “Улсын Их Хурал хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал болон түүнд нийцүүлэн боловсруулсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус тус батална” гэсэн саналын талаар гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Улсын Их Хурал нь хотын хөгжлийн үзэл баримтлал болон ерөнхий төлөвлөгөөг баталдаг болбол цаашдаа бүх хотын ерөнхий төлөвлөгөөг батлах хүндрэл үүснэ. Иймд Засгийн газар гүйцэтгэх засаглалынхаа хувьд асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Мөн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2, 3 дахь заалтыг хасаж, 1 дэх заалтад “Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуультай нийцүүлэхээр Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн дэд заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь нь дэмжлээ. Иймд хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдаан Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

     Тодруулбал, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмээний тухай”, ““Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай”, ““Орхоны хөндийд “Шинэ Хархорум хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай”,““Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол тус бүрээр эцэслэн батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ

    Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ