Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 28 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 14 тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ

Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 28 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 14 тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2025.01.27/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нар оролцсон.

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 24 удаа, бусад Байнгын хороотой хамтран 2, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2, тус Байнгын хорооны ажлын хэсэг 10 удаа, дэд ажлын хэсэг 20 гаруй удаа хуралдаж, нийт 48 асуудлыг хэлэлцсэн байна.

     Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 28 хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын 14 тогтоолын төсөл, Байнгын хорооны 11 тогтоолын төсөл, мөн “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгааны станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орана Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээр, Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх болон бусад холбогдох асуудлуудыг хэлэлцсэн аж.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ үеэр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсантай холбогдуулан хуулийн онцлогоос тодотголоо. Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн хэлэлцүүлгүүдийн үр дүнд төсвийн хэт тэлэлтийг зогсоож чадсан явдал.

Цаашдаа ч Улсын Их Хурлын гишүүд, улс төрийн түвшинд хоёроос гурав дахин нэмэгддэг төсвийн хэт тэлэлтийг хязгаарлахад нэгдмэл байр суурьтай байхаа илэрхийлсэн нь онцлох алхам болсон гэв. Учир нь манай улсын эдийн засаг уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээс хэт хамааралтай. Өнгөрсөн 2024 оны статистик мэдээллээс харвал 15.7 тэрбум ам.долларын орлогын 8.7 тэрбум ам.доллар нь нүүрсний борлуулалт байсан. Өөрөөр хэлбэл, 13.7 тэрбум ам.доллар нь уул уурхайн салбартай, 1 тэрбум ам.доллар нь хөдөө аж ахуйн салбараас орж ирж буй орлого байх жишээтэй. Тиймээс нэг төрлийн салбараас хамааралтайгаар төсвийг хэт тэлбэл эргээд эдийн засагт аюултай  хэмээн тайлбарлаж байлаа.

Мөн 2025 онд Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн санд 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсоны зэрэгцээ цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулж 6 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, улмаар төрийн албан хаагчийн цалингийн өсөлтөд шаардагдах 438 тэрбум төгрөг, тэтгэвэр тэтгэмжийн 301 тэрбум төгрөгийн хөрөнгийг төсөвлөсөн гэдгийг онцолсон.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл намрын ээлжит чуулганы хугацаанд Татварын ерөнхий хуулийн хүрээнд бизнесийн салбар, аж ахуйн нэгжийнхэнд нааштай томоохон өөрчлөлтийг хийснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр уг хуулийн төслийн хүрээнд санхүүгийн бичиг, баримтыг хуурамчаар үйлдсэн нь нотлогдоогүй зэрэг хоёр асуудлаас бусад үед бизнес эрхлэгчийн мэдээллийг нийтэд ил, тод тавихаас сэргийлсэн, хамгаалсан зохицуулалтыг тусгасан ач холбогдолтой хууль батлагдсаныг тэмдэглэв.

Түүнчлэн тэрбээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцсэн шалтгаан нь Улсын Их Хурлын гишүүд төсвийн сахилга батыг сахиж, хариуцлагыг дээшлүүлж, төсвийг алдагдалгүй батлахад чиглэж идэвхтэй ажилласантай холбоотой. Иргэд, олон нийт ч төсвийн хэлэлцүүлэгт ач холбогдол өгч, ойлгож хандсан. Энэ нь 126 гишүүнтэй анхны парламент дахь төсөв батлахад томоохон дэвшлийг авчирсан намрын чуулган болсон гэлээ.

      Ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 7 өргөдөл гомдол, 70 гаруй холбогдох байгууллагаас албан бичиг ирснийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажилласан. Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын хүрээнд Үндэсний аудитын газраас 2023 онд гүйцэтгэх аудитын сэдэвт тусгагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан болон “Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө”-нд хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд үүнтэй холбогдуулан санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооноос байгуулан ажиллуулж байгаа аж.

Түүнчлэн, Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хүлээн авсантай холбогдуулан иргэний хувийн мэдээлэл, алдар хүнд халдашгүй байх эрхийг хязгаарлах зохицуулалтыг тодорхой, нарийвчлан тусгасан  Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулан УИХ-аар батлуулсан байна мэдээлэлд дурджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

    32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа