УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн.

    Иймд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулан, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, гишүүдэд Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нар ажиллаж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатаас чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгийн үйл ажиллагааны явц байдлын талаар зарим зүйлийг асууж тодрууллаа.  

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, сайжруулах цаг үеийн хэрэгцээ шаардлага нь юу байгаа бол…?

-Хөдөө аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 10-12 хувь, ажиллах хүчний 27-28 хувийг бүрдүүлдэг томоохон салбар. Ялангуяа мал аж ахуй нь газар нутгийн хувьд томоохон га талбайг эзэлж, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон талын онцлогоос шалтгаалсан өндөр эрсдэлтэй салбар. Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. Улмаар Улсын Их Хурлаас 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлан хэрэгжүүлснээс хойш 10 жил болж байна.

      Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ““Алсын хараа-2050” хөтөлбөр,  Монгол Улсын  урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны хүрээнд хөдөө аж ахуйд даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, гэнэтийн эрсдэлээс учирч болох эдийн засгийн хохирол, эрсдэлийг бууруулна” гэж тус тус заасан. Энэ хүрээнд Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг өөрчлөн, уян хатан тогтоох, улмаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан малын хорогдлын дүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох хоёр томоохон зохицуулалтыг тусгасан байгаа.

-Ажлын хэсгээс хуулийн төслийг сайжруулахаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр, дэд ажлын хэсэг нэг удаа хуралдсан бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг сайжруулахын төлөө ажиллаж байна, бид. Учир нь УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл тул тэдний дэвшүүлсэн саналыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, Сангийн яамнаас өгсөн мэдээллээр уг даатгалын системийн 80 хувийг арилжааны хоёрхон банкаар дамжуулан хамруулсан байдаг. Мөн бодит амьдрал дээр малчид зээл авах, эсвэл шагналын бүрдүүлбэрт ашиглах үүднээс даатгалд хамрагдсаар иржээ.

Өөрөөр хэлбэл, малчдыг даатгалд бүрэн хамруулах, эрсдэлээс хамгаалах үндсэн агуулгадаа чиглээгүй байна гэж үзэж болно. Иймд Ажлын хэсгээс тооцооллыг сайтар нягтлан үзэх улмаар даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг бууруулах зайлшгүй шаардлагатай гэдэгтэй санал нэгтэй байна. Мөн олон жил даатгалд хамрагдсан иргэд даатгалын үр шимийг огт үзээгүй байх жишээтэй.

Иймд тогтмол даатгалд хамрагдсан малчдад нэг удаа нөхөн төлбөрийг нь ахиухан олгох, урамшуулал, хөнгөлөлт олгох зэргээр уян хатан зохицуулалтыг тусгахаар зорьж байна. Мөн ажлын хэсгээс малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдын даатгалын мөнгө ямар сангуудад хуваарилагдаж, хэдэн төгрөгийн хураамж авч байгаа зэргээр санхүүгийн схемийг тодорхой болгоход чиглэж ажиллана.


-Хуулийн төсөлд малын индексжүүлсэн даатгалыг албан журмын даатгал болгохоор өөрчилсөн мэт мэдээлэл иргэдийн дунд түгсэн. Энэ асуудалд таны байр суурь?

-Ийм ташаа ойлголтууд байгаа. Тиймээс нэг зүйлийг онцлон хэлэхэд малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй гэдгийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд албан ёсоор хэлье.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд төрөөс хөнгөлөлттэй зээл авч байгаа нөхцөлд даатгалд хамрагдах шаардлагатай гэсэн зүйлийг “Үндэсний давхар даатгал” ХК-ийнхны зүгээс тусгасан байсан. Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед гишүүд даатгалыг албан журмынх мэт ойлгогдохоор хуульчлан тусгаж болохгүй, журмаар зохицуул гэсэн байр суурийг илэрхийлсэн.

      Гэхдээ нийгэмд ийм ташаа ойлголт төрүүлэх болсон бас нэгэн шалтгаан нь малчид банкнаас зээл авахад даатгал шаарддаг нь албан журмынх мэт ойлголтыг төрүүлдэгтэй холбоотой. Мөн нэг даатгалын компанид даатгуулсан байхад тухайн банк түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй заавал өөрийн санал болгосон команид даатгуулахыг шаарддаг. Энэ нь нэг бус компанид давхар даатгал хийлгэхээс эхлээд малчдад чирэгдэл үүсгэдэг талаар гомдол санал их ирдэг.

Эцэст нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан журмынх болгох агуулгыг тусгаагүй, ажлын хэсгийн хуралдаан дээр ч ийм зүйл яриагүй, ярих ч үгүй гэдгийг тодорхой хэлье.

-Чуулганы завсарлагаанаар хуулийн төслийн талаар санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үйл ажиллагаа хэр эрчимтэй өрнөж байгаа болон малчдын зүгээс даатгалтай холбоотой ямар саналыг дэвшүүлж байна вэ?

-Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгийн гишүүд малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд оролцогч талууд болох малчид, даатгалын компаниуд, банк, даатгалын зуучлагч нартай уулзалт зохион байгуулах, бүсчилсэн байдлаар орон нутагт ажиллаж байна. Мөн анх 2014 онд хуулийн төслийг боловсруулж байсан эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсоно.

Түүнчлэн хуулийн төслийг танилцуулах, малын индексжүүлсэн даатгалын хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар малчид, даатгуулагч бусад этгээд, даатгагч нараас санал, асуулга авах зэрэг ажлын хэсгийн баталсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Тухайлбал, миний хувьд орон нутгийн баг, малчдын хотонд очиж иргэдийн төлөөлөлтэй уулзан хуулийн төслийн талаар танилцуулж, саналыг сонсон ажиллаж байна. Өнгөрсөн онд зүүн бүсэд тохиосон байгалийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахад малын индексжүүлсэн даатгал тодорхой хэмжээнд нэмэр болсон гэж малчид ярьж байна. Малчид Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийг илүү сайжруулж, ахуй амьдралд нь ойр, бодитой хэрэгжихэд анхаарч ажиллахыг хүсэж байна. Тодруулбал, олон жил малын индексжүүлсэн даатгал төлсөн малчдад тодорхой урамшуулал, хөнгөлөлт олгох асуудлыг төсөлд тусгах шаардлагатай талаарх саналыг олонтаа хэлж байна. Мөн зудын нөхцөл байдал сум, орон нутгийн багуудад хамрах хүрээ нь харилцан адилгүй байдаг тул малын хорогдлын босго үзүүлэлтийг уян хатан тогтооход илүү анхаарч ажиллахыг хүсэж байлаа.

-Ажлын хэсгийн ажлын үр дүнг хэрхэн тооцоолж байна вэ?

-Ажлын хэсгээс ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын хэсгийн гол зорилго амьдралд ойрхон, малчид даатгалын мөн чанарыг ойлгож, итгэдэг, тэдэнд үр өгөөжөө өгдөг даатгалын эрүүл схемийг бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж ажиллана

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын  цуврал тэмцээнд Б.Мөнгөнтуул өрсөлдөж байна

    Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээнд Б.Мөнгөнтуул өрсөлдөж байна