С.Мөнхчулуун: Эрх зүйн орчинг шийдвэрлээд өгвөл хөдөөд хөгжил байна

С.Мөнхчулуун: Эрх зүйн орчинг шийдвэрлээд өгвөл хөдөөд хөгжил байна

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзаж ярилцлаа.

- Та Дундговь аймгийг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар танай аймагт ямар асуудал тулгамдаж байна вэ?

- Манай аймгийн хувьд хүн амын тоо жилээс жилд буурч, цөөрч байгаа нь санаа зовнисон асуудлын нэг юм. Хөгжил дагасан нүүдэл цөөн бус байна. Оршин суугчийн тоо цөөрснөөр төсвийн хөрөнгө оруулалт бүрдэхгүй. Хүн яагаад цөөрөөд байна гэвэл хөгжил яригдана. Тиймээс иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулахын тулд дэд бүтцийн асуудал тулгамдаж байна. Манай аймагт төвлөрсөн дулааны холболтгүй. Бүх байр халаалтын зуухнуудтай. Тиймээс төвлөрсөн дулааныг шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай.

Мөн зам харгуй ихээхэн эвдрэл гэмтэлтэй. Төвлөрсөн дулаангүйн улмаас орон сууцны хороолол барих боломжгүй зэрэг асуудал хөндөгддөг учраас бид эхний ээлжинд иргэдийн амьдрах орчинг сайжруулах жил болгон зарлаад дулааны станц баригдах ажил хойшлоод байгааг яаравчлан шийдүүлж, тендер зарлах шатанд явж байна.

Дундговь аймгийн хувьд улсаас татаас авдаг. 150 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдэг нь бусад аймагтай харьцуулахад маш бага тоо юм. Хүн ам цөөнтэй гэсэн шалтгаанаар, аж ахуйн нэгж байгууллага цөөн учраас төсвөө бүрдүүлж чаддаггүй. Ажлын байр бий болгох, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн тулд дулааны асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Дулааныг шийдвэл үйлдвэрлэл хөгжүүлэх гэх мэт олон асуудлын гарц нээгдэнэ. Нэгэнт төсвийн хэмжээ бага болохоор төр, хувийн хэвшлийн түншлэлээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.

   Гэтэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулинд зааснаар бол 100 мянгаас дээш хүн амтай аймагт төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн байдаг. Нэг бол сүүлийн гурван жилд Засгийн газраас, улсаас дэмжлэг аваагүй байх ёстой гэж заасан. Тэгтэл манай Дундговь аймаг 46-хан мянган хүн амтай учраас энэ хуулиар ямар нэг ажил хийх боломжгүй болсон. Түүнчлэн “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудыг аймагтаа уриад, татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх санал тавих гэхээр Улаанбаатар хотоос 500-аас дээш км зайтай, алслагдсан газарт олгогдоно гэсэн заалттай. Ийм зарчмын зөрүүтэй, хязгаарлалтуудтай тулаад байгаа.

- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танай аймагт ажиллаж, парламентын бодлого, үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, санал, бодлыг сонсож байна Та оройны энэ асуудлаа танилцуулсан уу?

- Тэгэлгүй яах вэ. Манай аймагт УИХ-ын дарга хүрэлцэн ирж, бидний санал, бодлыг сонссонд Дундговь аймгийн иргэд бид маш их баяртай байгаа. Миний хувьд ч хууль эрх зүйн орчинг шинэчлэх асуудлыг хөндөж, шийдвэрлэж өгөхийг хүссэн. Тухайлбал, түрүүнд дурдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нь орон нутагт дэмжлэг үзүүлэх, төсвийн ачаалал бууруулах зорилготой хэдий ч бодит амьдралд зөрчилдөж байна. Хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг хүн амын тооноос хамаарч, орон зайнаас шалтгаалдаг байдлыг эргэн харах хэрэгтэй гэдэг асуудлыг УИХ-ын даргад хөндөж тавилаа.

Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгыг гүйцээж бариулах, хоёр тэрбум төгрөгийн төсөв баталж, сууриа эхлүүлчихээд 13 жил өнгөрөхөд барьж дуусгаагүй.

Гэтэл жил бүр төсөв нь нэмэгдээд одоо 30 тэрбум төгрөг болчихсон байдаг. Иргэдээ ая тухтай орчинд амьдруулахын тулд дулааны асуудлыг шийдэх шаардлагатайгаа хэлсэн. Монгол-Солонгос хоёр улсын хооронд хийсэн гэрээний дагуу дулааны станц бариулах боломжтой ч мөн удаан хугацаанд гацсан зэрэг асуудлыг үе шаттай шийдвэрлэж өгөх хүсэлтийг дайсан.

- Орон нутагт амьдрахад хэр байна вэ? Таны хувьд хотын иргэдэд хандаж юу хэлэх вэ?

- Миний хувьд 40 гаруй жил Улаанбаатар нийслэлд амьдарсан хүн. Хөдөө нутагтаа шилжиж ирж амьдрахад ихээхэн таатай байгаа. Бүсчилсэн хөгжлийн дэмжих нь зүйтэй гэдгийг биеэрээ мэдэрлээ. Хэдийгээр манай аймагт асуудал байгаа боловч говийн бүс бүхэлдээ улс орны хөгжилд түлхэц өгөхүйц, эдийн засгийн гол хөшүүрэг, уул уурхайн стратегийн ордуудтай, үүнийг дагасан олон эерэг зүйл бий.

      Манай аймгийн хувьд барилгын материалын үйлдвэр байгуулаад зэргэлдээх аймгуудаа хангаад явах ирээдүй, боломжтой. Шохойн чулуу, гөлтгөнө манай аймгаас гарч байна. Эдийн засгийн үзүүлэлтээр 65 хувь нь мал аж ахуйн салбар эзэлдэг. Дундговийн малын мах онцгой амт чанартай. Үүлдэрээ батлуулсан. Салхин эрчим хүч үйлдвэрлэх, хүрэн нүүрс олборлох, газ гаргаж экспортлох боломжтой. Эрх зүйн орчинг дэмжээд өгвөл хөдөөд хөгжил байна.

- Хуулиас давсан журмыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан журамлаж эхэлсэн. Та үүнийг хэр боломжтой гэж үзэж байна вэ?

- УИХ-аас гаргасан санаачлагыг дэмжиж, манай аймгийн хувьд энгийн хог хаягдлыг боловсруулах тухай зөвшөөрлийг цуцалсан. Манай аймаг хууль давсан бүх журмыг татаж авч цуцална. Олон шат дамжлага бүхий цаас бүрдүүлдэг байдлыг цөөлнө. Иргэдийнхээ оролцоог нэмэхийн тулд миний бие 2024 оны арваннэгдүгээр сард ажлаа авснаас хойш “Дундговь аймгийн асуудал, шийдэл” гэж сошиал бүлэг байгуулж, шат шатны удирдлагуудыг оруулж, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг болсон. Мөн биечлэн уулздаг. Аймгаа хөгжүүлж, гар бие оролцохын төлөө иргэд ихээхэн санаачлагатай байна. Тиймээс Дундговь аймагтаа Хууль тогтоомж сурталчлах төв байгуулж өгөхийг шинэ парламентаасаа хүссэн.

- Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

    Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ