Улсын Их Хурлын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа

Улсын Их Хурлын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.03.18) болж буй “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад мэндчилгээ илгээснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уламжлан хүргэлээ.

       Монгол Улсын топ 150 компанийн шилдэг 200 гаруй менежер оролцож буй “Менежментийн форум”-ыг жил тутам уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийнх нь тав дахь форум юм. Өнгөрсөн жилийн форумд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар ажиллаж байхдаа оролцсон бөгөөд энэ удаагийн форумд оролцох урилгатай байсан боловч Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийх албан ёсны айлчлал давхацсан тул ийнхүү мэндчилгээ илгээсэн юм.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний мэндчилгээг уламжилж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монголын парламентын шинэчлэл буюу парламентат ёсны хоёр дахь үе шат болон Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги, төлөвлөгөөний талаар танилцуулав.

      Бүтэц, бүрэлдэхүүн нь өргөжиж, 126 гишүүнтэй болсон Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гарч буйг тэрбээр олон намын болон олон салбарын төлөөлөл, улсын төсвийн хэлэлцүүлэг, анх удаа төсвийн төслийг Засгийн газарт буцаасан зэргээр жишээлэн ярьж, хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль тогтоомжийг батлан мөрдүүлж байх “Гурван төгөлдөршил”-ийн зарчим, эдгээрт тулгуурлан боловсруулж баталсан ирэх дөрвөн жилд баримтлах Улсын Их Хурлын стратегийг дэлгэрэнгүй тайлбарлан ярьсан юм.

Хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төлөвшүүлэх стратегийн зорилгыг танилцуулахдаа тэрбээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд хийх процессын дахин инженерчлэл, энэ талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн туршлагаас суралцах, төрийн үйлчилгээний шат дамжлагуудыг цөөлөх, бууруулах талаар явуулж буй бодлогын арга хэмжээг жишээллээ.

          Үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн амин чухал эрэлт, хэрэгцээг тооцсон, цогц шийдвэр гаргадаг байх Улсын Их Хурлын хоёр дахь стратегийн зорилгыг тайлбарлахдаа татварын багц хуулийн шинэчлэл, хавтгайрсан хяналт шалгалтыг багасгах бодлогын талаар дэлгэрэнгүй өгүүлэв. Шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжих, олон ургалч үзэл бүхий дэвшилтэт шинэ үеийн парламентыг бэхжүүлэх, Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгуудын хүрээнд виртуал хөрөнгийн харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах, хуулиас давсан журам, дүрмүүдийг цэгцэлж, хууль тогтоомжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадваржуулах болон бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх зэрэг бодлогыг танилцууллаа.

“Менежментийн форум 2025” чуулга уулзалт “Building The Trust” уриан дор болж буй бөгөөд бизнес, эдийн засгийн орчны шинжилгээг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ хүний нөөцийн тулгамдсан асуудал, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвүүдийг хөндөн ярьж байна. Энэ үеэр бизнес эрхлэгчид бие биенээ өрсөлдөгч гэж бус хамтрагч гэж харж, нийтлэг зорилго, тулгарч буй бэрхшээл, сорилтыг дүгнэж буй нь нэгэн том алхам болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тэмдэглэж, хууль тогтоогчдод уламжлах санал, шүүмжээ илэн далангүй гаргахыг уриалаад, бизнес эрхлэгчид болон парламентын гишүүд, мөн Менежментийн форум өөр хоорондоо “алтан гурвалжин”-гийн дүрмээр нягт хамтран ажилласнаар бодитой үр дүнд хүрч чадна гэдгийг онцоллоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    НӨАТ-ын сугалааны тохирол 13:00 цагаас явагдана

    НӨАТ-ын сугалааны тохирол 13:00 цагаас явагдана