Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Германы Элчин сайд Хэльмут Кулитцтэй уулзав

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Германы Элчин сайд Хэльмут Кулитцтэй уулзав

Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Энхтуяа, Г.Очирбат нар өнөөдөр (2024.04.09) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Хэльмут Кулитцтэй уулзав.

      Байнгын хорооны дарга С.Ганбаатар Монгол, Германы ард түмнүүдийн уламжлалт дотно харилцааг онцлон тэмдэглэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн талаар товч танилцуулан, эдгээр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны дэмжлэгийг чиглүүлэх, мөн үндэсний аж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад арга зүйн зөвлөгөө, туслалцаа авах, хамтран ажиллах талаар идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх шаардлага тулгарч буйг дурдав. Үүний дотор аж үйлдвэрийн парк байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар үйлдвэрлэл, технологийн өндөр хөгжилтэй тус улсаас суралцах, судлах зүйл маш их бийг тэрбээр өгүүлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламент хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлоод, аж үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон Европын зах зээлд гарах худалдаа, маркетингийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр Германы шинжээч, экспертүүдийг урьж ажиллуулах саналтай байгаагаа хэллээ.

Европын Холбооноос Монгол Улсад худалдааны таатай нөхцөл олгож байгаа хэдий ч хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байгааг Элчин сайд Хэльмут Кулитц дурдаад, үүнийг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнд тавигдах тарифын бус нөхцөл шаардлагууд, түүн дотроо чанар, эрүүл ахуйн шаардлагуудыг хангах, мөн давуу талдаа суурилсан өндөр чанартай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүдийг шинээр хөгжүүлж, нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

      Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг үр дүнд хүргэх талаар Германы туршлагыг судалж, хамтран ажиллах асуудлыг хөндөн, нар, салхины зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлж, энэ талаар төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажилласан нь манай улсад бодитой үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Иймд Байнгын хорооноос Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай туршлага солилцох ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж, үүнд шинжлэх ухаан, инновацийн байгууллага, үйлдвэрлэгчдийн төлөөллийг түлхүү оролцуулахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх явдал гэдгийг чухалчилж, энэ талаар Герман Улстай явуулж буй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат манай улсын аж үйлдвэрийн салбарт герман технологи, тоног төхөөрөмж болон үйлдвэрлэл, чанарын стандарт хангалттай суурилагдаад байгааг дурдаж, эргээд тус улсын болон Европын бусад улс орнууд руу бүтээгдэхүүнээ гаргах нь чухал байгааг дурдсан юм.

     Тэрбээр Хамтарсан Засгийн газарт улс төрийн намууд бодлогоо зангидан ажиллаж буй тул Монгол Улс хөгжлийн ихээхэн таатай үе дээрээ байгаа гэдгийг онцлов.

Элчин сайд Хэльмут Кулитц Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн асуудлууд Монгол Улсын хувьд ихээхэн чухал гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд урьд өмнө сэргээгдэх эрчим хүч, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, аж үйлдвэрийн паркын эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар идэвхтэй ажиллах ирснийг танилцууллаа. Цаашид хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, туршлага, мэдээлэл солилцох болон бусад арга замаар өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ