Б.ИЧИНХОРЛОО: Шавь нараа дэлхийн тайз Карнегийн танхимд харах үнэхээр гайхамшигтай

Б.ИЧИНХОРЛОО: Шавь нараа дэлхийн тайз Карнегийн танхимд харах үнэхээр гайхамшигтай

Төгөлдөр хуурын багш, шүүгч Батнасангийн Ичинхорлоог онцолж байна.

Тэрбээр хөгжмийн урлаг, боловсролын салбарт өөрийн өвөрмөц арга барил, манлайлах чадвараараа ялгарч, АНУ-д ажиллах хугацаандаа зөвхөн Монгол төдийгүй олон улсын авьяаслаг сурагчдыг бэлтгэн, нэр хүндтэй олон улсын хөгжмийн тэмцээнүүдэд 40 гаруй сурагчийг амжилттай оролцуулан 1,2,3 байр удаа дараалан эзэлсэн авьяаслаг багш.

Түүний шавь нар Нью-Йоркийн алдарт Карнегийн танхимд (Carnegie Hall) уригдан тоглож, Монгол болон олон улсын хөгжмийн боловсролын чанарыг дэлхийд таниулж яваа. Залуу хэдий ч Б.Ичинхорлоо АНУ-д зохиогдож буй төгөлдөр хуурын нэр хүндтэй олон улсын тэмцээнүүдэд шүүгчээр урилгаар ажиллаж эхэлсэн бөгөөд өөрийн мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадвараараа хөгжмийн салбарт үнэлэгдэж буй.

Тэрбээр Сан Франциско хот дахь төгөлдөр хуурын сургуулийн ахлах багшаар ажиллаж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Урлаг тэр дундаа төгөлдөр хуурын багш, шүүгчээр ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол хүүхдүүд хэр их хичээллэж, бас төгөлдөр хуурыг сонирхон судалж байна вэ? 

-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм ээ, төгөлдөр хуурын багш, шүүгчээр ажиллаад аль хэдийн олон он жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд харж, мэдэрсэн зүйлс үнэхээр сэтгэл догдлом сайхан байдаг. Монгол хүүхдүүдийн хөгжмийн боловсролд тэмүүлсэн хүсэл, зүтгэл жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг бахархалтайгаар хэлмээр байна. Төгөлдөр хуурын урлагт дурласан, хичээнгүйлэн суралцаж буй олон залуу авьяастнууд төрөн гарч, тэдний нүдэнд гялалзах хүсэл мөрөөдлийг харах сайхан.

Өнөөдрийн Монголын хүүхдүүд төгөлдөр хуурын урлагаар дамжуулан тэвчээр, уран нарийн мэдрэмж, дотоод сэтгэлийн гоо сайхныг хөгжүүлж, дэлхийн тайзнаа нэрээ дурсгах мөрөөдөлдөө тэмүүлж буйг харахад ирээдүй гэрэлтэй мэт санагддаг. Тэдний эрмэлзэл, хичээл зүтгэл багш нарын урам зоригийг улам бүр бадрааж өгдөг юм.

-АНУ-ын Сан Франциско хотын Калифорни мужийн Их Сургуулийг төгсөхдөө онц дүнтэй төгсөж, "Төгсөгчийн Онцгой Амжилтын Шагнал"-аар (Graduate Distinguished Achievement Award) шагнагдсан. Тэр үеийн сэтгэгдэл ямар байсан бэ? 

-Тэр мөч үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй их баяр бахдал, догдлол дүүрэн байсан. Өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж, уйгагүй хичээллэсэн олон жилийн минь хөдөлмөрийг үнэлж, тэр олон авьяаслаг оюутнуудаас шалгаруулан "Төгсөгчийн Онцгой Амжилтын Шагнал"-аар шагнасан нь миний хувьд асар том бахархал, урам зоригийн эхлэл болсон юм. Одоо ч гэсэн миний нэр сургууль дээр “Шилдэг төгсөгч”-ийн нэрсийн дунд алтан үсгээр бичигдэн үлдсэн байдаг. Үүнийг харах бүртээ тэр үед өөрөөрөө, өөрийнхөө туулсан зам мөрөөр, амжилтаараа маш ихээр бахархаж байсан. Тэр халуун дулаан мэдрэмжийг дахин дахин санадаг. Энэ шагнал надад зөвхөн нэгэн төгсөлтийн баярыг бус, амьдралдаа өөрийгөө ялж чадсан нэгэн том ялалтыг авч ирсэн.  

-Шавь нар тань Нью-Йоркийн алдарт Карнегийн танхимд (Carnegie Hall) уригдан тоглож, Монгол болон олон улсын хөгжмийн боловсролын чанарыг дэлхийд таниулж яваа. Монгол хүүхдүүдийн авьяас ирээдүй хэр байна гэж харж байна вэ?

-Карнегийн танхимд шавь нараа тоглож байгааг харах үнэхээр бахархмаар байдаг. Монгол хүүхдүүд ч гэлтгүй, ер нь аливаа орны хүүхдүүд хүсэл тэмүүлэлтэй байхад гайхалтай амжилтад хүрч чаддагийг би өдөр бүр мэдэрдэг. Авьяас, хөдөлмөр хоёр байхад хүүхэд бүр дэлхийн тайзанд гарах боломжтой гэдэгт би итгэдэг.

-АНУ-д зохиогдож буй төгөлдөр хуурын нэр хүндтэй олон улсын тэмцээнүүдэд урилгаар шүүгчээр ажилладаг. Төгөлдөр хуурын хөгжил ямар түвшинд явж байгаа гэж хардаг бэ? 

-АНУ-д зохиогддог олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд шүүгчээр ажиллахдаа би төгөлдөр хуурын хөгжил маш өндөр түвшинд хүрснийг хардаг. Зөвхөн техник биш, уран сэтгэмж, хөгжимд хандах гүн мэдрэмжийг ч ихэд үнэлдэг болсон. Хүүхдүүд, залуучууд бүгд маш авьяаслаг, өөрийгөө илэрхийлэх ур чадвар өндөр болсон нь төгөлдөр хуурын урлаг улам л өргөжин тэлж байгааг харуулж байна.

-Эх орондоо хэзээ ирэх бэ? Таны цаашдын төлөвлөгөө болон төгөлдөр хуур сонирхдог хүүхэд залууст хандаж хэлэх үг?

-Одоогоор би залуу насандаа гадаадад ажиллаж, туршлага хуримтлуулах нь зөв гэж үзээд АНУ-д ажиллаж байна. Одоогийн байдлаар Сан Франциско хотын төгөлдөр хуурын сургуульд ахлах багшаар ажиллахаар болсон. Олон үндэстний авьяаслаг хүүхдүүдтэй хамтран ажиллах нь надад маш их урам зориг өгдөг. Удахгүй эх орондоо туршлага, мэдлэгээрээ дүүрэн очно гэж найдаж байна.

Төгөлдөр хуур сонирхдог хүүхэд, залуустаа хандаж хэлэхэд зүрх сэтгэлээрээ суралцаж, авьяас хөдөлмөрөө хослуулж чадвал хаана ч амжилтад хүрнэ. Том мөрөөдөлтэй байгаарай, мөрөөдөлдөө итгээрэй. 

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

-Маш их баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 боллоо

    ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 боллоо