• 0
  • 383

“ТӨРИЙН БАНК” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа

“ТӨРИЙН БАНК” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа

        “Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо. Хурлаар банкны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчдэд танилцуулснаас гадна “Төрийн банкны 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл”-ийг хэлэлцэн батлав. 

Монгол орон даяар 500 салбар нэгж, 4,000 гаруй ажилтан, 2.3 сая харицагчтайгаар үйл ажиллагаа явуулж буй “Төрийн банк” ХК нь 2022 онд Банкны тухай хуулийн дагуу нийт хувьцааныхаа 5.71 хувийг олон нийтэд санал болгож, 25.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээр Сангийн яамны хувь эзэмшил 49.26, Хадгаламжийн даатгалын корпорацын хувь эзэмшил 45.03 хувь болж, Төрийн банк системд нөлөө бүхий банкуудаа түүчээлэн хөрөнгийн зах зээлд хөл тавьсан.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Тэлмүүн Төрийн банк байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн хариуцлагатай, ил тод, сайн засаглалтай, ногоон хөгжил, дундаж давхаргыг бойжуулах, дэмжихэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан тогтвортой, хүртээмжтэй хүргэх тогтолцоо бүрдүүлэхэд ихээхэн анхаарч буйг онцлов. Мөн тэрбээр Төрийн банк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж, Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индексэд жил дараалан багтаж буйг ч тодотгож байлаа. 

Харин “Төрийн банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хурлын үеэр банкны санхүүгийн үзүүлэлтүүд хэрхэн сайжирсан талаар танилцуулсан. Тэрбээр, “Төрийн банк 2009 онд 130 гаруй тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгээр үүсгэн байгуулагдсан бол өнөөдөр активын хэмжээ 6.2 их наяд төгрөг болж, банкны системд томоохон орон зай эзэлж байна” хэмээн онцолсон юм. 

Банкны актив хөрөнгийн тухайд, сүүлийн гурван жилд 18.2 хувиар өссөн бөгөөд нийт активын 56 хувийг зээлийн багц эзэлж байна. Мөн зээлийн багц 2024 онд 3.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 44 хувиар өссөн байна. Төрийн банкны цэвэр ашгийн хувьд, мөн л жил дараалан өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, сүүлийн гурван жилд банкны цэвэр ашиг 41.3 хувиар өсөж, өнгөрсөн онд 108 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр мэдэгдсэн.  

Түүнчлэн Төрийн банкны ногдол ашгийн өгөөж 2024 онд 13 хувь байснаас гадна өнгөрсөн оны цэвэр ашгийнхаа 44.6 хувийг энэ онд ногдол ашиг болгон хуваарилсан нь системд нөлөө бүхий бусад банктай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт болж байна.

Төрийн банкны удирдлагуудын зүгээс цаашид банкны цэвэр ашиг, ногдол ашгийн өгөөжийг тогтмол нэмэгдүүлж, бууруулахгүй байх бодлого баримталж байгаагаа хурлын үеэр мэдэгдсэн юм. 

Итгэл төгс Ногоон ирээдүй
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно

    Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно