Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороодод шилжүүлэв

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороодод шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.04.25)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож, хэлэлцлээ. Илтгэлийн талаарх танилцуулгыг Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид хийв.

     ХЭҮК илтгэлийг 2024 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдийн гомдол, мэдээлэл болон хяналт шалгалтын ажлын үр дүн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн зургаан бүлгийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 45 саналын хамт ирүүлсэн байна.

Монгол Улсын төрөөс хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалахаар баталгаажуулж, холбогдох хууль тогтоомжид хуульчилсан хэдий ч хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа тул бодитой арга хэмжээг хойшлуулшгүй авах шаардлагатайг ХЭҮК-ын дарга илтгэлийнхээ эхэнд онцолсон юм. Тэрбээр, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын механизмуудаас энэ асуудалд онцгой ач холбогдол өгч, нэн тэргүүнд анхаарахыг зөвлөж буйг дурдан, ХЭҮК-оос үүнд дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний талаар есөн санал дэвшүүлж буйг танилцуулсан юм.

       Түүнчлэн 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж долоо, хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн нөхцөл байдлын судалгааны үр дүн тулгуурлан тэдний аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн мөн долоо, мэдээлэл, өгөгдлийг их хэмжээгээр цуглуулж, боловсруулах горимоор ажилладаг цахим технологиуд хүний эрх, эрх чөлөөнд ноцтой эрсдэл дагуулж буй талаар найм, мөн цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах асуудлаар дөрөв, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг хангах талаар 10 санал дэвшүүлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хүний эрхийн асуудал зөвхөн Хууль зүйн байнгын хорооны асуудал биш бөгөөд парламент цаашид ямар асуудлаар бодлогын шийдвэр гаргах, ямар асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авч төрийн бусад байгууллагыг чиглүүлэн ажиллах зэрэгт анхаарах, мөн хүний эрхийг хангах нь удаан хугацаанд үргэлжпэх процессын шинжтэй үйл явц учир түүнд зарцуулах төсөв, хөрөнгө нэг удаагийн шинжтэй бус, ямар давтамжтайгаар төрийн бодлого шийдвэрийг үргэлжлүүлэхээс хамаарах тул илтгэлд тусгасан саналуудыг бодлогын шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, төсөв санхүү хүрэлцээгүйгээс шалтгаалж хүндрэлтэй байгаа зэргээр ангилж, тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

       Мөн тэрбээр, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилттэй холбоотойгоор үүсэж буй болон цаашид үүсэж болзошгүй хүний эрхийн зөрчил, эрсдэлийг илтгэлдээ тусгасныг сайшааж, Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) дээр үүсээд байгаа сонгуултай холбоотой маргаануудыг холбогдох Байнгын хороодоор хэлэлцэж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллах, технологиос хүнээ хамгаалах бус технологи ба хүний эрхийн тэнцвэртэй байдлыг хангах, технологи эзэмшигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах шаардлагатайг дурджээ.

     Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир 2020-2024 онд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон 14-17 настай хүүхэд 66-гаас 119 болж, бага насны хүүхэд 138-аас 247 болж өссөн талаар илтгэлд дурдсан байгааг анхааралдаа авахыг анхааруулж, энэ гэмт хэргийг гэр бүлийн гишүүд, хамаатан саднууд үйлдэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна хэмээн тодорхой дүгнэлтүүдийг хийлээ. 

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа сүүлийн таван жилд осол гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсан 844000 хүний 260000 нь 0-14 насны хүүхэд байгааг, тэдний 320 нь нас барсныг, мөн хүчирхийллийн улмаас энэ насны 4262 хүүхэд эмнэлэгт хандсаныг, 5-9 насны ес, 10-14 насны 65, 15-19 насны 179, нийт 253 хүүхэд амиа хорлосныг танилцуулж, Монгол Улс хүүхдээ хамгаалж чадахгүй байгааг анхааруулав. Тэрбээр, хүүхдийн хүчирхийллийн олон орхиолдол мэдэгдэхгүй өнгөрч байж болзошгүйг сануулаад, энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг цаазламаар санагддаг гэлээ.

      Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн хамт ХЭҮК-оос дэвшүүлсэн зургаан бүлэг саналыг Байнгын хороодод шилжүүлж буйгаа мэдэгдлээ. Сонгох, сонгогдох эрхийн талаарх саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хороонд, хүний эрх хамгаалагчийг хамгаалах талаарх саналуудыг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд, хүний эрх ба цахим технологийн талаарх саналуудыг Инновац, цахим бодлогын байнгын хороонд, цахим орчинд үйлдэгдэж байгаа жендерт суурилсан хүчирхийллээс хамгаалах тухай саналуудыг Нийгмийн бодлогын, Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаарх саналуудыг Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороонд, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг хангах талаарх саналуудыг Хууль зүйн байнгын хороонд тус тус шилжүүлэв. Байнгын хороод саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, холбогдох тогтоол, шийдвэрийг гарган, төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллах, мөн Байнгын хороодоор хэлэлцсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороо нэгтгэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үүрэг болголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ