В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна

В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна.

Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Эдгээр нийслэлийн өмчийг тойрсон асуудлаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаатай ярилцлаа.

-Нийслэлийн өмчийг хувьдаа хууль бусаар ашиглаж байгаа асуудал Төв цэнгэлдэх хүрээлэн, Ж.Хатанбаатарын эмнэлэг гээд ойрын жилүүдэд нэлээд яригдаж байна. Энэ асуудал яагаад үүсэх болов гэдгээс яриагаа эхлүүлье?

-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа асуудал дандаа 10-аас дээш жил буюу урт хугацаандаа үргэлжилж байгаа ужгирсан гэж хэлж болно. Ийм олон жил нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн болон үнэ төлбөргүй ашиглаж ирсэн тохиолдлууд байна. Хамгийн ойрын жишээ НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны клиник төв, түүний харьяа объектуудыг нэрлэж болно. Миний хувьд 2024 оны нэгдүгээр сард нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар томилогдоод, нийслэлийн өмчийн барилгуудаар явж үзсэн. Гэтэл маш олон барилга дандаа өнгөрсөн цаг дээр, нийслэлийн өмч байсан л гэж яригдаж байсан. Бид барилгын асуудлыг судалсан, хяналт шалгалтууд хийсэн. Эхний ээлжид зөвхөн түрээсийн зориулалтаар нийслэлийн өмчийн барилгыг ашиглаж байгаа газруудад шалгалт хийхэд нийт 20 гаруй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөрчил илэрсэн. Эдгээр барилгын асуудалд иргэний болон эрүүгийн хэрэг үүсээд явж байна.

-Нийслэлийн өмчийг түрээсэлсэн газруудад ихэвчлэн ямар зөрчил илэрсэн бэ. Ер нь нийслэлийн өмчийг хэдий хэр үнээр түрээсэлдэг юм бэ?

-Нийслэлийн өмчийн түрээсийн тариф зах зээлийн үнээс хамаагүй бага. 2014 оны журмаар шийддэг. Тиймээс өнгөрсөн жил дүгнэлт хийгээд түрээсийн үнийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. 2025 онд тарифын шинэчлэл албажсан хэдий ч Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулан түрээсийн үнийг нэмээгүй байна. Шалгалтаар олон жил нийслэлийн өмчийн байр талбайг ашигласан боловч нэг ч төгрөгийн орлого төвлөрүүлээгүй аж ахуйн нэгж, хувь хүн байсан. Бид тэдний төлөөгүй орлогыг өнгөрсөн жил нөхөн төлсөн. Өнөөдөр гэхэд нийслэлийн өмчийг ашиглаж, эзэмшиж байсан 210 гаруй хуулийн этгээд, хувь хүнээс нийслэлд 310 сая төгрөгийн өр төлбөр үлдээсэн баримт байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид тэдгээр хүн бүртэй холбогдож, өр төлбөрийг барагдуулах гэж үзэж байна. Өр төлбөрөө хүлээж авдаггүй, дуудахад ирдэггүй хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа.

-2025 онд мөн эдгээр хяналт шалгалт үргэлжлээд явах уу?

-Энэ жилээс хяналт шалгалтыг төрөлжүүлж эхэлсэн. Жишээлбэл, өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдийн байр ашиглалттай холбоотой асуудлыг шалгахад багагүй зөрчил илэрч байна. Энэ сараас ерөнхий боловсролын сургуулийн байр талбайн ашиглалтыг шалгаж эхэллээ. Бидний зүгээс нийслэлийн өмчийн байр, талбайн ашиглалтад хяналт тавьж байгаа нь аливаа байгууллагын үйл ажиллагааг доголдуулах гэсэнгүй. Ерөөсөө л нийслэлийн өмчийн байр талбайг хэрхэн хуулийн хүрээнд ашиглаж байна вэ, илүүдэлтэй байр талбайг хуулийн дагуу гэрээлж, нийслэлд орлого төвлөрүүлж байна уу гэдгийг л шалгаж буй үйл явц. Шалгалтаар нийслэлийн өмч хөрөнгө алдагдсан, бусдын өмчлөлд шилжсэн, олон жилээр үр ашиггүй ашигласан, үнэ төлбөргүй эсвэл маш бага үнээр ашиглахдаа ямар ч сэтгэлгүй нуранги, балгас болгочихсон ийм дүр зураг угтаж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашигласан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүссэн талаар та дээр дурдсан. Хэрэг, зөрчлийн талаар тодорхой жишээгээр тайлбарлаад өгөөч?

-Асуудлууд хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Ж.Хатанбаатарын эмнэлэг дээр эрүүгийн хэрэг үүссэн. Авлигатай тэмцэх газарт шалгуулж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 360 орчим түрээсийн гэрээ байдаг. Үүнээс таван түрээслэгчид давуу эрх олгосон байсан. Өөрөөр хэлбэл, бүх түрээслэгчтэй жил бүр гэрээ хийж, гэрээгээ сунгаад явдаг бол эдгээр таван түрээслэгчдэд таван жилээр барилгыг түрээсэлсэн байсан.

Тухайлбал, 3, 4 дүгээр хороололд Москва рестораны баруун талд байрлах гар утас худалдааны барилгад хуучин шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан. Таван жилээр түрээсийн гэрээ хийсэн. Нийт талбайгаараа 3.7 сая төгрөг сар тутам нийслэлд төлдөг. Гэхдээ лангуу түрээслэгч нартаа дам түрээслээд сард 20 сая төгрөгийн ашиг олдог байсан. Мөн барилга дээр нэмж нэг давхар барилга барьж, лоунж үйл ажиллагаа явуулж байгаа.

        Тиймээс АТГ-т түрээслэгчийг шалгуулж байна. Одоо нийслэлд тухайн түрээслэгчийн мэдүүлсэн 3.7 сая төгрөг бус цааш дам түрээслүүлсэн 20 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж байна. Нийслэлийн өмчийг ашиг олох зорилгоор дам түрээслэхийг журмаараа хориглосон байдаг. Гэтэл давуу байдал олгоод таван жилээр ийм байдалтай түрээслэсэн байгаа юм.

Өөр нэг жишээ хэлэхэд, БГД-ийн 7 дугаар хорооны “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин байрыг мөн ялгаагүй түрүүнд дурдсан гар утасны худалдаа эрхэлж байсан этгээд буюу нэг эзэнтэй хоёр компани тус бүр 5 жил түрээсэлсэн. 5 жилээр түрээслэх хугацаандаа уг байрыг нэг өдөр ч ашиглаагүй. Цоожтой байлгаж байсан. Ямар зорилгоор энэ үйлдлийг хийгээд байгааг мэдэхгүй байна. Очихоор ус байхгүй, халуун ус тасарсан, усны шугам хөлдсөн, цонх хагарсан, хаалга эвдэрсэн гээд ямар ч ашигласан шинжгүй. Уг асуудалд түрээслэгчийн давуу эрхээр байрыг хувьчилж авах гэсэн цаад ашиг сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын удирдлагын зүгээс ашиглаж болох барилгыг ашиглаж, хэрэгцээгүй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх, чөлөөлсөн газарт нийслэлийн иргэдэд хэрэгтэй тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг барих, мөн дуудлага худалдааг нээлттэйгээр зохион байгуулах зарчим барьж ажиллаж байгаа. Хэн мэдээлэлд ойр нь өөртөө давуу байдал үүсгэж, нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчдөг үйлдлийг таслан зогсоох нь бидний ажиллаж буй чиг шугам.

-Тэгвэл нийслэлийн өмчийг яаж ашиглавал зөв болох вэ. 2021 оноос хуралдаагүй байсан Өмч хувьчлалын комисс сая хоёр ойрхон хуралдлаа. Энэ нь нийслэл өмчдөө анхаарч байгаа бас нэгэн жишээ болов уу?

-Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хоёрдугаар хуралдаан тавдугаар сарын 2-нд болсон. Урьд өмнөх НИТХ-аас баталсан өмч хувьчлах жагсаалтад орсон 28 барилга байгууламжийг хувьчлах эсэхийг хэлэлцэж, 12 барилгыг хувьчлах жагсаалтаас хассан. Гурван барилгыг актлан нурааж, газрыг нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгох зэргээр шийдсэн. Өмч хувьчлалын арга хэлбэрүүдийн хувьд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, хувь хөрөнгөөр хувьчлах, нийслэлийн өмчит хуулийн этгээдийг татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах, менежментийн гэрээний үр дүнгээр хувьчлах, давуу эрхтэй тусгай төрлийн хувьцааг гаргах зэрэг хэлбэр бий л дээ. Нийслэлийн зүгээс өмч хувьчлалыг олон нийтэд нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар явуулах чиглэлд илүү анхаарч байна. Жишээлбэл, олон нийтэд яригдаад байгаа сэдэв менежментийн гэрээгээр өмч хувьчлах тухайд авч үзье. Нийслэлийн өмчийг нийслэл өөрөө ашиглаж байгаа бол засвар, арчлалтыг тодорхой хэмжээнд хийгээд явдаг. Энэ зардал, татаасыг бууруулах зорилгоор менежментийн гэрээгээр хөрөнгийг хувьчилдаг. Менежментийн гэрээгээр авсан газрын үйлчилгээ сайжирч, иргэдэд хүрэх хүртээмж нэмэгдэх ёстой. Төрөөс авах мөнгөний хэмжээг тогтмол бууруулж байх зорилготой гэрээ. Үүнээс биш улсаас авдаг мөнгөө аваад л, ашгаа өөрөө хүртдэг гэрээ биш. Бид менежментийн гэрээний үр дүнг маш зөв дүгнэх ёстой. Менежментийн гэрээгээр нийслэлийн өмчийг ашиглаж байгаа хүмүүс нийслэлд орлого төвлөрүүлдэггүй. 10, 20 жил хөрөнгийг ашиглаж, маш их хэмжээний засвар үйлчилгээ, өр төлбөр үлдээдэг.

-Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн өмч хөрөнгийг балансаас яаж гаргаж авсан байх вэ. Өмчийн бүртгэлийн асуудал сул санагдлаа?

-Ер нь хамгийн сүүлд 2011 оны тайланд нийслэлийн өмчөөр бүртгэгдээд 2012 оны балансаас эхлээд нийслэлийн өмчөөс хасагдсан газруудад зөрчил ихэвчлэн үүссэн. Манай бүх бүртгэл цаасан суурьтай явж ирсэн. Нэг дүүргийн өмчийг нэг мэргэжилтэн л хариуцаж ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэр дүүргийн өмчийг сайн мэдэх ганц хүн нь зөвхөн тэр мэргэжилтэн болж байгаа юм. Нийслэлийн Өмчийн газрын дарга ч өөрөө тэдгээрийг сайн мэдэж, хянах боломжгүй байсан. Мэдээж хүн ажиллуулж байгаа учраас тэр хүний санаатай, санамсаргүй үйлдлүүд, ажлын хариуцлага зэрэг ч өмчийн бүртгэлийн асуудалд нөлөөлж болно. Иймээс НЗДТГ-аас дэмжиж, өнгөрсөн жил төсвийг баталж, нийслэлийн өмчийн бүртгэлийн системийг ашиглалтад оруулаад байна. НЗДТГ-аас захиалагчийн хяналтыг тавьж, туршилтууд хийгдэж, программд тайлан шивж эхэлсэн. Ингэснээр уг программд хэн, хэзээ, яаж нэвтэрсэн, ямар хөрөнгө бүртгэсэн, хассан бүх мэдээлэл тодорхой харагдана. Шинэ программын сургалтууд хийгдэж, нийслэлийн өмчийн алба хаагчдаас гадна манайхтай харилцдаг 877 байгууллагын нягтлан, санхүүгийн ажилтан программд мэдээллээ шивнэ. Энэ программ мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн мэдээлэлтэй нэгтгэгдэнэ.

-Нийслэл өмчдөө эзэн болж, хяналт шалгалтаар зөрчлүүдийг илрүүлж, өмчийн бүртгэлийг цахимжуулснаар орлого төвлөрүүлэлт хэр нэмэгдсэн бэ?

-Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлд орлого төвлөрүүлэх үүрэгтэй байгууллагуудын нэг. Орлого төвлөрүүлэх төлөвлөгөөг тухайн жилд НИТХ-аас баталдаг. 2022 онд 2.6 тэрбум, 2023 онд 2.8 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн. Харин 2024 онд 7.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт бүрдүүлээд байна. 2024 онд өмч хувьчлал явагдаагүй, зөвхөн нэг хувьцаат компанийн 34 хувийн нээлттэй хувьчлал явагдсан. Тиймээс 2024 оны орлого төвлөрүүлэлтээс 1.4 тэрбум төгрөг тасрах төлөвтэй байсан ч бид орлогыг давуулан биелүүлсэн. Энэ нь өнгөрсөн жилүүдэд бид энэ хэмжээний боломжоо алдаад явжээ гэсэн үг. Айл гэр ямар эмх цэгцтэй байдаг билээ түүнтэй адил л Улаанбаатар хот ч гэсэн тийм энх цэгцтэй байх ёстой. Бидний зүгээс нийслэлийн өмчид өөрийн юм шиг ханддаг хүмүүстэй л хамтарч ажиллаж, түрээс, хувьчлалыг хиймээр байна.

-2025 онд өмч хувьчлал болох уу. Шалгаруулалт яаж явагдах вэ?

-НИТХ-аас өмч хувьчлалын жагсаалтыг баталдаг. Жагсаалтын дагуу нийслэлийн Өмч хувьчлалын комисс хөрөнгийн үнэлгээг тогтоох, хувьчлах дараалал, үйл явцыг баталж, нийслэлийн Өмчийн харилцааны газар өмч хувьчлах үйл ажиллагааг зохион байгуулдаг. НИТХ-аар 9 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2025 онд баталж, үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлахаар төлөвлөж байна. Энэ жагсаалтыг НИТХ-ын хоёр удаагийн хурлаар хэлэлцэж, 13-аас 9 болтол нь бууруулж шийдвэрлэсэн. Нийслэлийн харьяа 877 байгууллагаас ашиглах боломжгүй, цаашид үр өгөөжийг нь гаргаж чадахгүй хувийн өмчид шилжүүлье гэсэн барилгуудын жагсаалтыг гаргуулж, НИТХ-д өргөн барьсан нь энэ. Өмнөх жилүүдэд батлагдсан байсан үл хөдлөх хөрөнгө мөн хувьчлалын жагсаалтад байгаа. Өмч хувьчлалын хэлбэрийг НИТХ батална. Бидний хувьд үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлах нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ байна. Өмч хувьчлал, нийслэлийн өмчтэй холбоотой бүхий л мэдээллийг бид холбогдох сувгуудаараа нээлттэй мэдээлнэ. Мэдээлэлд үндэслэн иргэд өөрсдөө өмч хөрөнгийг очоод үзэж, хяналт тавиад явах ч боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа