Хөдөлмөрийн хууль тогтоомжид тусгах төрийн албан хаагчдын саналыг сонсож байна

Хөдөлмөрийн хууль тогтоомжид тусгах төрийн албан хаагчдын саналыг сонсож байна

     “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт 5 дугаар сарын 7-8 өдрүүдэд болж байна. Тав дахь бүсдээ зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 30335 албан хаагчийг төлөөлж 700 гаруй төлөөлөгч оролцов. 
Бүсийн зөвлөгөөнөөр Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээ сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж буй. 

Төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлгийг багтаасан зорилго нь 2021 онд шинэчлэн батлагдсан тус хуульд үзэл баримтлалын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг таниулж, нэгдсэн ойлголт өгөх явдал байв.

      Түүнчлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой төрийн албан хаагчдын хуулийн шинэчлэлд тусгах  саналыг нэгтгэх ажил давхар явагдаж байгаа аж. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяраас тодрууллаа. 

    С.Нямбаяр: Төрийн албаны зөвлөл өнгөрөгч 2-3 дугаар сард 330 сум, тосгонд ажиллаж, сумдад ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл байдал, хуулийн хэрэгжилт, хууль хэрэглээний асуудлыг газар дээр нь үзэж танилцсан юм. Хөдөлмөрийн харилцааны зөрчил, буруу ташаа ойлголт орон нутагт түгээмэл байсан учраас бүсийн зөвлөгөөний хөтөлбөрт энэ асуудлыг тусгай хэлэлцүүлэг болгон оруулж ирсэн юм.

Хэрэгжээд 5 жил гаруй өнгөрч буй Хөдөлмөрийн тухай хуульд үзэл баримтлалын шинжтэй томоохон өөрчлөлтүүд тусгасан. Үүнийг төрийн албан хаагчид тэр дундаа төрийн үйлчилгээний удирдах албан хаагчдад таниулж, ойлголтын зөрүүг арилгахаар тав дахь бүсдээ хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Учир нь Хөдөлмөрийн хуультай уялдан төрийн албаны тухай хуульд дагаж өөрчлөлт орсон. Эдгээр хуулийн шинэчлэл, зохицуулалтын талаар ойлголт, мэдлэг өгч байна. “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” баруун бүсийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэг өрнүүлэхэд бүсийн хэмжээнд төрийн албан хаагчид шинэчилсэн найруулгын талаар мэдлэг, ойлголт бага байгаа нь ажиглагдлаа.  Энэ чигээрээ мэдээгүй, ойлгоогүй гээд өнгөрвөл тухайн төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, хориглох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн хариуцлагын асуудал яригдах эрсдэлтэй. Тиймээс бүсийн зөвлөгөөнд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ хэлэлцүүлгийг багтааснаар зорилго биелсэн гэж үзэж байна.

Үүнээс гадна  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа тул хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчдын хуулийн шинэчлэлд оруулах саналыг авч, нэгтгэх ажил давхар явагдаж байна. 

  “Бүсчилсэн хөгжил- Төрийн албаны манлайлал” бүсийн зөвлөгөөн өнөөдрийн байдлаар Хойд, Төв, Говь, Зүүн, Баруун бүсэд амжилттай зохион байгуулагдаад байна. Энэ хугацаанд 3000 гаруй төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн талаар нэгдсэн ойлголттой болж буй нь бүсийн зөвлөгөөний нэг зорилго биелж байна гэсэн үг юм. 

     Зөвлөгөөнийг төрийн албан хаагчдаа сонсох, тэдний шийдлийг хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилгоор Төрийн албаны зөвлөл санаачилж, УИХ, ЗГХЭГ, Ёс зүйн хороо, орон нутгийн захиргааны байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хүүхэд бүрд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг бий болгож, орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно

    Хүүхэд бүрд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг бий болгож, орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно