Нийгмийн халамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд санал, бодлоо илэрхийллээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын “Шүхэр” бодлогын нэгдсэн зөвлөл хамтран “Нэг асуудал, нэг шийдэл” хэлэлцүүлгийг нийгмийн халамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг тусгах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 402 тоот хурлын танхимд төр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын хүрээнд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын Гэр бүлийн бодлогын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл,
Харьяа байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд,
Эрүүл мэндийн яам,
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Төрийн бус байгууллагуудын нийт 40 гаруй албан хаагч, мэргэжилтэн, иргэд оролцлоо.
Та бүхэн Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд саналаа өгөх бүрэн боломжтой. Та бүхэн саналаа тус яамны otgonbileg@mflsp.gov.mn эсхүл buyanjargal@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Доорх линкээр Хуулийн төсөл болон тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг бүрэн эхээр нь татаж авч танилцана уу.
1. https://mlsp.gov.mn/uploads/files/1.Нийгмийн%20халамжийн%20тухай%20хууль.pdf
2. https://mlsp.gov.mn/uploads/files/2.НХТХ-Дагалдах%20хуулиуд.pdf
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
