Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа

Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа. Энэ үеэр “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав.

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү төмөр зам нь хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, урт хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, энэ хүрээнд манай хоёр улсын хооронд яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан төслүүдийг бүрэн шийдвэрлэхээр тохирсон.

Эдгээрийн нэг болох хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн амжилт болохыг онцоллоо. 

Талууд Монгол Улсын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд хамтран ажиллах, Чайна-Энержи групп компанитай хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар болов.

БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нүүрсний худалдаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов. 

   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урт хугацаанд, тогтвортой,  харилцан ашигтай хамтран ажиллах хэлбэрээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг илэрхийллээ. Мөн нүүрс худалдаанд борлуулалтын олон төрөлт аргачлалыг нэвтрүүлж, хоёр талын бизнес эрхлэгчид эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-ын Ганцмод боомтод ажиллах үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав.

Талууд хоёр улсын хооронд 1955 онд байгуулсан төмөр замын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замыг холбосноос хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын холболтын бүтээн байгуулалт, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгааг илэрхийлэв.

       Энэ үеэр нүүрс экспорт, импортын хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой явуулах, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Мөн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа машинтай аяллын эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар санал солилцов.

Талууд Монгол, Хятадын ЭКСПО-5 арга хэмжээний бэлтгэлийг сайтар хангаж, амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ

    Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ