Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.15)-ийн нэгдсэн хуралдаан завсарлагагүй үргэлжилж, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үдээс хойно үргэлжлүүлсэн юм.

     Хэлэлцүүлгийн асуулт, хариулт үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан бодлого, зорилт, төсөл арга хэмжээ болон тэдгээрийн тооцоо судалгаа, хэрэгжих боломж, шалгуур үзүүлэлт, цаг хугацааны хүчин зүйл, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаж байгаа эсэх зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авсан юм.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, нүүрний олборлолт, нийслэл хотын бүтээн байгуулалт зэрэг олон ажилд гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулахаар урьж байгаа нь монгол хүний үнэлэмжийг унагасан, гадаад хүнийг тахин шүтэх нөхцөлийг бий болгох уршигтайг болон урт хугацааны том зорилго, зорилттойгоо жилийн хөгжлийн төлөвлөгөө уялдаж, тэдгээр том зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил жилээр дөхөж байх ёстойг дурдаж, 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оныход дахин төлөвлөсөн, мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх болон технологи дамжуулах, нутагшуулах төслийн хүрээнд ямар ажил хийгдэхийг тодруулж асуув.

     Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)-ны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох хариулахдаа, Үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн хүрээнд улсын хэмжээнд шинээр аж үйлдвэрийн салбаруудын судалгаа хөгжүүлэлтийг хийх болон одоо хэрэгжиж байгаа суурь судалгаа, туршилт, тохируулгын ажлуудыг өргөжүүлнэ гэлээ. Харин технологи дамжуулах төслийн хүрээнд мэдлэгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ гээд, уг асуудлаарх Үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулж, энэ оноос хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг өгөв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл оюун ухааныг олон салбарт нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргах, чанарыг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийн чадавхыг сайжруулах, өндөр технологийг техникийг дундын өмчлөлийн хэлбэрээр хэрэглэх, түүнчлэн өгөгдөл, мэдээллийг хамгаалж, аюулгүй байдлыг хангах, тархмал дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд технологид оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.

Залуучуудын хөгжил, залуу гэр бүлийг дэмжих төсөл, арга хэмжээ хөгжлийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүйд харамсаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг онцлоод, залуу малчид мал ахуйгаа эрхлэнгээ хөгжих боломжийг бий болгох, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх асуудлыг хөндөв. Гэр бүлийн гишүүдийн нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд залуучуудыг дэмжих ажлууд хийгдэнэ гэсэн хариултыг түүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өгсөн бол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-наас хүргүүлсэн саналуудыг ЭЗХЯ хассан тухай сайд Ч.Номин дурдлаа.

      Хэдийгээр ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд төсөл, арга хэмжээ тусгагдаагүй ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын болон 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласны хүрээнд залуучуудад чиглэсэн ажлуудаа хэрэгжүүлж байна гэсэн тайлбарыг тэрбээр хийж, Залуучуудын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулна, “Миний түрээсийн орон сууц”, “Миний анхны орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэсэн юм. Мөн сайд Л.Энх-Амгалан Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар ажиллаж байгаагаа ярив. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ССАЖЗЯ-наас хүргүүлсэн саналууд яагаад хасагдсан талаар асуухад ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат төлөвлөгөөнд тусаагүй нь хийхгүй гэсэн үг биш, үргэлжлээд, урсгал зардлаар хийгээд явах боломжтой гээд, хэлэлцүүлгийн явцад төлөвлөгөөнд нэмж тусгах боломжтой гэсэн хариулт өгөв.

      Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.10 дахь хэсэгт заасан улс, орон нутгийн хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлүүд, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр тодорхой байх, улс, орон нутгийн төсөвтэй уялдах зэрэг шаардлагуудыг хангасан эсэх талаар санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 68.3 хувь нь дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн тул “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.Мөнгөнзул Ази тивийн дэд аварга боллоо

    Б.Мөнгөнзул Ази тивийн дэд аварга боллоо