“Бид эмэгтэйчүүд” чуулганаас уриалга гаргалаа

“Бид эмэгтэйчүүд” чуулганаас уриалга гаргалаа

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулган үдээс хойш хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа ажиллаж,  Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг нар оролцогчдоос тавьсан асуултад хариулт өглөө.

  Чуулганд оролцогчид орон нутагт эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан. Мөн улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш, квотын асуудлаас гадна гараанаас тэгш өрсөлдөх боломжгүй байдгийг дурдаад, сонгуулийн зардалд намуудын зүгээс дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа  “Монгол Улсын өнцөг булан бүрд нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдон ажиллаж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд хамтран нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө нам үл харгалзан жендэрийн эрх тэгш байдлыг хангах, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах уриалгыг гаргалаа” гэв.

Уг уриалгад:

- Нутгийн өөрөө удирдах байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүднээс 2028 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийн тухай хуультай ижил түвшинд хүргэх
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.2-т заасан аль нэг хүйсийн төлөөллийн доод хязгаарыг хангаагүй тохиолдолд тухайн нам, эвслийг сонгуульд бүртгэхээс татгалзах эрх зүйн орчныг бүрдүүлэх  
- Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатанд хангаж, хангаагүй тохиолдолд томилох эрх бүхий этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлэх 
- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт иргэн “хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх” эрхийн хууль зүйн баталгааг хангаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ажил, үүргийг бодитой үнэлж, төлөөлөх чадварыг нь хангах 
- Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа нь байнгын ажиллагаатай бус байдагтай холбоотой төлөөлөгчдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж буй эрх зүйн орчныг өөрчлөх 
- Бүх шатны сонгуулийн саналын хуудсанд нэр дэвшигчдийг жагсаахдаа 1:1 зарчмыг баримталж хүйсийн тэгш байдлыг хангах
- Улс төрийн санхүүжилтийг ил тод нээлттэй болгож, улс төр дэх мөнгөний хүчин зүйлийг хязгаарлан бүх шатны сонгуулийн зардлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх   
- Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, улс төрийн намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэх үүднээс анхан, дунд шатны байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх
- Эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд нэмэгдсэний бодит үр дүн болж улс орон даяар хэрэгжүүлэх бодит төсөл, хөтөлбөрийг санаачлан, үе шаттай хэрэгжүүлэх
- Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд “Бид эмэгтэйчүүд” хөтөлбөрийг цаашид бүс, аймгийн онцлог нөхцөлд тулгуурлан, системтэйгээр үргэлжлүүлэх зэргийг тусгасныг танилцуулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Мотоцикл автомашинтай мөргөлдсөний улмаас 2 хүн нас баржээ

    Мотоцикл автомашинтай мөргөлдсөний улмаас 2 хүн нас баржээ