С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна

С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна

Багануурын батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Үүнээс хойш таван сарын хугацаанд тус станцын үйл ажиллагаа хэрхэн явж ирсэн болон станцын үр ашгийн талаар “Улаанбаатар Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд таван сар эрчим хүч нийлүүлжээ. Энэ хугацаанд хэр хэмжээний эрчим хүч нийлүүлсэн бэ. Үйл ажиллагаагаа дүгнээд хэлбэл хэрхэн явж ирэв?

-2024 оны арванхоёрдугаар сарын 5-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Мөн энэ сарынхаа 12-нд бүрэн хүчин чадлаараа буюу 50 МВт эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 28.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ. Тавдугаар сарын 15-наас зуны буюу бага ачааллын горимд шилжин ажиллаж байна. Энэ таван сарын хугацаанд үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явж ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс дулааны улиралд хийгдэх ажлуудаа гүйцэтгээд явж байна. Жишээлбэл, авто зам, явган хүний зам, үерийн хамгаалалтын далан цутгах зэрэг ажлуудыг зургаадугаар сарын 12-нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.

-Батарей станц нүүрсээр ажилладаг станцаас өөр, ногоон эрчим хүч үйлдвэрлэдэг. Төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүчээ нийлүүлэхээс гадна ямар үр ашигтай ажиллаж байна вэ?

-Манай станц 50 МВт-аар эрчим хүч нийлүүлэхэд оргил ачааллын үеэр 4 цаг эрчим хүч нийлүүлнэ. Бид Диспетчерийн үндэсний төвөөс ирүүлсэн захиалгын дагуу эрчим хүч нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг айлын хэрэглээ 2 кВт гээд бодвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангана гэсэн үг. Хамгийн чухал нь манай станц шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг буюу эрчим хүчний чадлын тохируулгад оролцдог онцлогтой. Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүй эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгдэж байдаг байгаль орчинд ээлтэй станц.

-Монголд үүнээс хойш баригдах батарей хуримтлуурын станцын жишгийг танай станцаас харж болохоор санагдаж байна?

-Монгол Улсад батарей хуримтлуурын станц мэдээж шинэлэг бөгөөд маш үр ашигтай гэж хэлж болно. Нэгдүгээрт, хурдан хугацаанд баригддаг. Манай станцын хувьд 2024 оны есдүгээр сарын 6-нд тендерийн гэрээ байгуулж, есдүгээр сарын 15-нд туслан гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлж, арваннэгдүгээр сарын 29-нд техникийн комисс ажиллаад, тухайн сарын 30-ны өдөр хүчдэл залгасан байдаг.

Ерөөсөө 75 хоногийн хугацаанд баригдаж, эрчим хүч нийлүүлж эхэлсэн гэсэн үг. Техникийн нөхцөлүүдээ шийдсэн байхад барих үйл явц тун хурдан. Гэтэл нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг барих болон хөрөнгө оруулалтад дор хаяж хэдэн жилийн хугацаа шаарддаг шүү дээ. Батарей хуримтлуурын станц бол өөр.

Хоёрдугаарт, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашиглаж болно гэдгийг батарей хуримтлуурын станц харуулж байгаа юм.

Гуравдугаарт, бид нийслэлийн өмчит компанийн хувьд батарей хуримтлуурын станцынхаа засвар, үйлчилгээ, бүх үйл ажиллагааг бие даан хариуцаад явдаг. Дотооддоо шинэ станцын үр шим, туршлагаа үлдээгээд, инженер, ажилчдаа ч бэлтгээд явж байна.

-Таны хэлж байгаагаар Монголд шинэ төрлийн станцад ажиллаж буй инженер, техникийн ажилчдын үлдэх ур чадвар нь юугаар ч орлуулшгүй нэг хөрөнгө оруулалт юм?

-Мэдээж монгол инженерүүд гадаад инженерүүдээс арвин туршлага хуримтлуулж байна. Одоогоор 17 ажлын байранд инженерүүдээ шалгаруулаад авсан ажиллаад явж байгаа. Залуучууд дүүрэг, орон нутгаасаа холдохгүйгээр мэргэжлийн ажлаа хийж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа бас нэгэн таатай үйл явдал юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж байна

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж байна