Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана

Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана. Үүнтэй холбогдуулан Сэлбэ хотын төсөл, холбогдох ажлуудын талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон барилгын салбарын төлөөлөл мэдээлэл өглөө.

Т.Даваадалай: Сэлбэ хот төсөл ач холбогдлын хувьд нийслэлийн 24 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ 

Мэдээлэл өгөх үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа 24 мега төслөөс ач холбогдлын хувьд нэгдүгээрт эрэмбэлэгдэх нь Сэлбэ хотын төсөл юм. Уг төсөл нь агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн “20 минутын хот”-ын анхны хот болно. Улаанбаатар хотод 1965-1985 оны хооронд бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа.

Үүнээс хойш анх удаа тэр хэмжээний бүтээн байгуулалтыг 158 га талбайд баригдах Сэлбэ хотоор эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, 3, 4 дүгээр хорооллыг Бичил хороололтой нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хот барих гэж байна. Сэлбэ хотод зөвхөн орон сууц бус цахилгаан, дулаан хангамж, цэвэр, бохир усны байгууламж, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хэрэгцээт үйлчилгээний төвүүдийг байгуулна. Сэлбэ хот төслийг 45 багц ажилд хуваасан. Эхний 11 багц ажил нь инженерийн дэд бүтэц, дараагийн зургаан багц нь нийгмийн дэд бүтэц, 20-45 дугаар багцууд нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх худалдаа, үйлчилгээний төвүүд зэрэг байна.

Олон улсад бонд босгож, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлээс орлого олох байдлаар 2.3 их наяд төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтуудыг эхлүүлнэ. Урьдчилсан байдлаар тооцоолоход 20 орчим их наяд төгрөгийг хувийн хэвшил гаргаж хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Нийт 25 их наядын бүтээн байгуулалт болно.

Монголын барилгын салбарын холбоодын хүсэлтийн дагуу хөрөнгө оруулагч талтай хоёр удаа цахим уулзалт хийж, 3, 4 дүгээр багц тендерийг тав хуваах зөвшөөрлийг авсан. Мөн үүнийг “Сэлбэ хорин минутын хот” ХХК-ийн ТУЗ-өөр танилцуулж, дэмжүүлсэн. Эхний багцад есөн давхар 71 айлын 11 ширхэг блок, нийт айлын тоо 781, хоёрдугаар багц есөн давхар 71 айлын 12 ширхэг блок, нийт айлын тоо 852, гуравдугаар багц есөн давхар 71 айлын 14 ширхэг блок, нийт айлын тоо 994, дөрөвдүгээр багц есөн давхар 71 айлын 16 ширхэг блок, нийт айлын тоо 1136, тавдугаар багцад есөн давхар 71 айлын 6 ширхэг блок, нийт айлын тоо 994 байхаар төлөвлөсөн. Ойрын хугацаанд хоёр багцыг тав хувааж тендерийг хуулийн дагуу зохион байгуулна.

    Улаанбаатар хотоос үндэсний барилгын компаниуд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, Монгол Улсад нэмүү өртөг шингээх бодлогыг бүх мега төслийн гэрээний хавсралтад тусгасан. Жишээлбэл, Сэлбийн бүтээн байгуулалтад анхнаасаа тендер зарлахдаа дотоодын ажиллах хүч 40 хувиас доошгүй, үндсэн бараа материал 35 хувиас доошгүй, машин механизм 40 хувиас доошгүй гэж зааж өгсөн. “Сэлбэ 20 минутын жишиг хот” төслийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудтай стратегийн түншлэл байгуулан хамтран ажиллах зорилгоор нийт 26 багцыг хамарсан 41.15 га талбайг төлөвлөсөн. Уг талбайд бүтээн байгуулалтад хамтран ажиллах урилгыг зургаадугаар сарын 9-нөөс selbecity.mn цахим платформоор олон нийтэд нээлттэйгээр зарлаж, давхардсан тоогоор хувийн хэвшлээс 198 санал, хүсэлтийг албан ёсоор хүлээн авсан. Аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс барилга угсралтын чиглэлээр 46, барилгын материал 34, хөрөнгө оруулалт 18, цахилгаан шат 5, авто зам, гүүр 4, гадна талбайд тохижилт үйлчилгээ хийх компаниуд 12, цахилгаан 12, бусад 48 хүсэлтийг тус тус ирүүлжээ. Төрөөс газар, дэд бүтцийг нь шийдэж өгөх эдгээр 26 багц дээр манай аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөө хөрөнгө оруулалтаа гаргаж, бүтээн байгуулалт хийгээд, нийслэлд тодорхой хувийг дүйцүүлж өгөх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, анхны “20 минутын хот”-ын бүтээн байгуулалтад оролцохыг урьж байна" гэв.

 У.Баатар: Сэлбийн 26 багц ажилд давхардсан тоогоор 198 байгууллага санал, хүсэлтээ ирүүлээд байна

“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар "Сэлбийн 26 нэгж талбайд давхардсан тоогоор 198 байгууллага санал, хүсэлтээ өгсөн. Хамтарч ажиллах аж ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшлийн санал Сэлбэ хотын бүтээн байгуулалтад хамгийн чухал учраас хүсэлтийг үргэлжлүүлэн авна. Энэ 26 нэгж талбай буюу 26 багцад хийх ажлыг 40-50 болгож задлах ч магадлалтай. Учир нь зарим багц талбайн хувьд том, богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй зэрэг санал хүсэлтүүд ирсэн. Үе шаттайгаар төслүүдээ хэрэгжүүлнэ. Сэлбэ хот дараа дараагийн хотуудын жишгийг бүтээхүйц цогц хотын төсөл болох ёстой. Хөрөнгө оруулагч компаниудаас санхүүгийн шаардлага, тухайн чиглэлдээ үйл ажиллагаа явуулах нэр хүнд нь зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг үзүүлэлтийг шаардана. Эдгээр ажилд ажлын хэсэг байгуулж, барилгын салбарынхан, тухайн чиглэлийн төрийн бус байгууллагынхан хамтарч ажиллаж, санал хүсэлтээ илэрхийлсэн" гэлээ. 

Ч.Наранбаатар: Барилгын салбарынхны хувьд Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд түүхэн хариуцлага үүрэх үе ирээд байна

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар "Дөрөвдүгээр сарын 20-ноос хойш Сэлбэ хотын төсөлд монгол компаниудыг түлхүү оролцуулах саналыг нийслэлийн удирдлагуудад тавьж, хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд бидний саналыг хүлээн авч, хоёр багц байсан тендерийг таван хэсэгт хувааж, монгол компаниудыг оролцох боломжоор хангаж байна. 1960-1980 онуудад Монголын барилгын салбарт бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байсан. Энэ үеийг санагдахуйц, барилгын салбарт үсрэнгүй хөгжил авчрах Сэлбэ хотын бүтээн байгуулалтад дотоодын компаниуд, монгол барилгачид ийнхүү нэгдэж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг гүйцэтгэх нь мөн маш их давуу талтай. Монгол компаниуд маань энэ боломжийг алдалгүй, чанартай, сэтгэлтэй, түргэн хугацаанд амжилттай ажлуудаа гүйцэтгэхийг хүсэж байна. Энэ нь барилгын салбарынхны хувьд түүхэн хариуцлага юм. Нийслэлийн удирдлагууд, “Сэлбэ 20 минутын хот”-ынхонтой байнгын нээлттэй, ойрхон ажиллаж Сэлбэ хот төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд төр, хувийн хэвшил хамтарч идэвхтэй оролцож, бүтээн байгуулалтаа өрнүүлэхийг хүсэж байна" гэв.

Г.Батсүх: Монголын эрх ашигт нийцсэн чанартай орон сууц, бүтээн байгуулалтыг нийлүүлэхэд хяналт тавьж ажиллана

“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх "Бидний хувьд Монголын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж, энэхүү хүрээнд Засгийн газар болон нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдэд үндэсний компаниудыг оролцуулах саналыг удаа дараа тавьж ирсэн. 2024 онд Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй гэрээ байгуулж, үндэсний компаниудыг томоохон төслүүдэд оролцуулах, төслүүдийг ФИДИК буюу олон улсын гэрээний зохицуулалтаар хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажилласан.

Сэлбэ дэд төвийн тендерүүдэд Монголын барилгын салбарынхны оролцоог нэмэгдүүлэхийн тулд бид саналаа нэгтгэж, энэ асуудал өнөөдөр үр дүнд хүрч байна. Бид тендер зарлагдаж, шалгаруулалт явагдаж дуусах хүртэл, цаашлаад барилга, бүтээн байгуулалтын чанар гээд бүх тал дээр хяналт тавьж ажиллаж, эцсийн дүндээ Монголын эрх ашигт нийцсэн, ард түмний эрх ашигт нийцсэн чанартай орон сууц, барилга бүтээн байгуулалтыг нийлүүлэхэд хяналт тавьж, анхаарч ажиллана" гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа