• 0
  • 472

“GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгууллаа

“GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгууллаа

      GS 25 сүлжээ дэлгүүр үндсэн дэлгүүрийн ажилчдынхаа дунд 'Rise Together 2025' уралдааныг зохион байгууллаа. Энэ уралдаан нь GS25 дэлгүүрийн үйл ажиллагааг сурталчлах, ажилтнаа идэвхжүүлэх, тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой аж. Ингээд гурван сар үргэлжилсэн уралдааны үр дүн өнөөдөр /2025.07.04/ гарч шилдгүүдээ шалгарууллаа.

Тус уралдаанд 2497 ажилчин оролцсоноос 11 шилдэг ажилчин шалгарч их дээд сургуулийн тэтгэлэг, гадаад улс руу аялах эрхээр шагнагдсан байна. Мөн GS 25 сүлжээ дэлгүүрийн хувьд Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгараад байгаа юм.

Захиргаа хүний нөөцийн дарга Г.Дөлгөөн: Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 13-д эрэмбэлэгдсэн энэ бахархам амжилт бол зөвхөн бизнесийн тоо үзүүлэлт бус, бидний соёл, манлайлал, хамтын үнэ цэний бодит үнэлгээ гэж харж байна. Энэ амжилтыг бий болгосон хамгийн гол хүчин зүйл бол дэлгүүр дээр ажиллаж буй 2497 ажилтны маань өдөр тутмын тууштай, хариуцлагатай хөдөлмөр юм. Тийм ч учраас бид 'Rise Together 2025' уралдааныг зохион байгуулсан. Энэ бол энгийн болзолт уралдаан биш.

Энэ бол бидний ирээдүйн стратеги, хүний төвтэй соёл, гүйцэтгэлийг урамшуулах шинэ арга барил юм. Бид EBIT, хорогдол, үйлчилгээний чанар, апп ашиглалт, ажлын цагийн үр ашиг зэрэг бизнесийн гол үзүүлэлт дээр сайн жишиг тогтоож байгаа ажилтнуудаа онцлон үнэлсэн. GS25-д бидний баримталдаг зарчим бол боломж нь тэгш, өсөлт нь бодит байх ёстой.

     Манлайлал бол зөвхөн удирдах албан тушаал биш өдөр бүрийн ажил, хандлага, нөлөөллөөр хэмжигддэг чадвар гэж бид итгэдэг. Өнөөдрийн амжилтад хувь нэмэр оруулсан бүх ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. GS25 бол хамтын амжилтаар урагшилдаг брэнд.

Санхүү эрхэлсэн захирал Э.Намуунсайхан: Бидний стратегийн зорилт болох EBIT, хорогдлын бууралт, апп ашиглалтын идэвх, үйлчилгээний стандарт, чанарын гүйцэтгэл, ажлын цагийн зохистой менежмент зэрэг үзүүлэлтүүд зөвхөн удирдлагын түвшинд биш, дэлгүүр бүрийн түвшинд хэрэгжиж, хэмжигдэж, сайжирч байгаа нь манай системийн онцлог.

Тиймээс эдгээр үзүүлэлт дээр бусдыгаа манлайлж буй ажилтнуудаа урамшуулах зорилгоор 'Rise Together 2025' болзолт уралдааныг 3-р сараас 6-р сарын хооронд зохион байгуулсан.

    Нийт 2497 ажилтан хамрагдаж, бодит гүйцэтгэл дээр суурилсан үнэлгээгээр ялагчдаа тодруулсан. Энэ уралдаан бол зөвхөн шагналын тухай биш өөрийнхөө ажлаар манлайлах боломж, эрх тэгш хөгжлийн орчин бий болгож буй соёлын илэрхийлэл юм.

Манай олон ажилтан залуус, оюутнууд байдаг учраас бид тэдний ирээдүйд чиглэсэн 6 сургуулийн тэтгэлэг, 5 аяллын эрх зэргийг шагнал болгон гардуулж байгаа.

Энэ бол зүгээр нэг урамшуулал биш, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт юм. Санхүүгийн хувьд бид ажилтнуудад хөрөнгө оруулалт хийх тусам байгууллагын бүтээмж, үйл ажиллагааны өгөөж шууд сайжирч байгааг харж байна. Иймээс бид үр өгөөжөө зөв тооцдог, өсөлтөө хүмүүстэйгээ хамт бүтээдэг байгууллага байхыг эрхэмлэдэг.


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа