Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

     Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.07.07/ хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Гэрээний төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцууллаа.

Сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аялалын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монголчуудын зорчиж, амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг улс орнуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ хэлэлцээр байгуулах асуудалд тус яамнаас анхаарал хандуулан ажиллаж байна.

Бүгд Найрамдах Киргиз Улстай “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г 1999 онд байгуулсан бөгөөд уг гэрээнд гэмт этгээдийг шилжүүлэхтэй холбогдох харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан байсан.

Дээрх харилцааг илүү тодорхой, нарийвчлан зохицуулах тухай саналыг анх Киргизийн талаас гаргаж, “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-ний төслийг ирүүлсэн бөгөөд манай талаас өөрийн саналыг хүргүүлж хамтран ажилласнаар Талууд гэрээний төслийг эцэслэн тохироод байна гэлээ.

Энэхүү гэрээний төсөл нь 25 зүйлтэй бөгөөд харилцах эрх бүхий төв байгууллага, шилжүүлэн өгөх гэмт хэрэг, шилжүүлэн өгөх тухай хүсэлтэд тавигдах шаардлага, холбогдох баримт бичиг, шилжүүлэн өгөхөөс татгалзах үндэслэл, шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргах, шилжүүлэн өгөх хүсэлтийг хойшлуулах, зардал гэх зэрэг гэмт этгээд шилжүүлэх ажиллагаанд хамаарах үндсэн асуудлаас гадна талууд гэрээний хүрээнд олж авсан аливаа мэдээлэл, баримт бичгийн нууцлалыг дотоодын хууль тогтоомжийн дагуу хадгалж, хамгаалахтай холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Гэрээг байгуулснаар хоёр улсын хууль хяналтын эрх бүхий байгууллагууд гэмт этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаар хоорондоо шууд харилцаж, шуурхай арга хэмжээ авч хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм байна.

     Энэхүү гэрээ нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу заавал соёрхон батлах гэрээ бөгөөд уг гэрээг Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн юм байна.

    Гэрээний төслийг урьдчилан хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Тэмүүжин танилцуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Сандаг-Очир Монгол Улс нийт хэдэн улстай гэмт этгээд шилжүүлэх гэрээтэй, Бүгд Найрамдах Киргиз Улс Улсад нийт хэдэн монгол хүн ял эдэлж байгаа, нийт хэдэн хүнийг ялтан шилжүүлэх гэрээгээр авсан талаар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг 1999, 1999 онд байгуулсан бөгөөд уг гэрээг ийнхүү шинэчлэн оруулж байгаа үндэс шалтгааны талаар тус тус асуулт асууж хариулт авсан гэлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэрээний төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаарх Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэдээллийг сонсов. Тус зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл танилцуулсан юм.

    Кибер аюулгүй байдлын тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 17-нд батлагдсан. Энэ хуулиар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон кибер аюулгүй байдлыг хангах чиглэлийн нэгжүүдийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудыг баталж, хүний хувийн мэдээллийг цуглуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулах гэж буй хуулийн этгээдүүд кибер аюулгүй байдлыг хангах талаар баримтлах шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан. Мөн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар баталж, үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөний дагуу томоохон хэмжээний халдлагын шинж чанартай үйл ажиллагаа болсон тохиолдолд хэрхэн таслан зогсоох, нөхөн сэргээх арга хэмжээ авахыг журмаар зохицуулсан. Дээрх хуулийн дагуу кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулсан хэмээн мэдээллийнхээ эхэнд танилцуулсан.

       Тэрбээр, Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Кибер аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж, Дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга ажилладаг гээд зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсан. Кибер аюулгүй байдлын зөвлөл нь ТЕГ, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын командлал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам гэсэн үндсэн гурван бүтэцтэй хэмээгээд, ТЕГ төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудын аюулгүй байдал, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаман дахь холбогдох алба нь онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагууд, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажилладаг гэлээ. Үүнд хувийн банкнууд, харилцаа холбооны компаниуд, эмнэлгүүд гэх мэт бизнесийн байгууллагууд багтдаг байна. Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын командлал батлан хамгаалах салбарын чиг үүргийн хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг хариуцан ажилладаг аж.

Тэрбээр Монгол Улсад илэрсэн кибер халдлага, зөрчлийн тоо, салбарын статистик үзүүлэлт, цахим халдлага, залилантай тэмцэх арга хэмжээ, хамтарсан хяналт шалгалт, томоохон халдлага, зөрчилд авсан хариу арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Мөн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Байнгын хорооны тогтоолоо Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл болон нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Д.Цогтбаатар, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нар ажиллахаар боллоо 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЭМГЭНЭЛ

    ЭМГЭНЭЛ