Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ

Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Ардын хөгжмийн зэмсгүүдийг шинээр урлах, сэргээн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, залуу хойч үедээ өвлүүлэн сургаж, олон нийтийн хүртээл болгон үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан “Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвдаваагийн Байгалжавт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын жүжигчин цолоор:
Ард түмний сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн олон арван дүр бүтээж, шилдэг бүтээлүүд найруулан, залуу уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэн сургаж, театрын урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан УДЭТ-ын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандорж,
Ардын багш цолоор:
Түүхч, түүхийн багш, судлаачдыг бэлтгэхэд оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан, түүхийн олон арван ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Жамсрангийн Урангуа,
Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тусгай чиг үүрэг бүхий мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, алба хаагчдын гардан тулааны сургалтын онол, арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлсэн Дэлхийн гардан тулааны холбооны дэд ерөнхийлөгч, Дотоод хэргийн их сургуулийн тусгай тактик, албаны профессорын судалгааны багийн зөвлөх, Гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Санжхүүгийн Хаянгарваа,
Гавьяат багш цолоор:
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор Сүрэнгийн Долгор,
АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Физик, мэдээлэл зүйн тэнхимийн профессор Лувсан-Ишийн Ажнай,
МУИС-ийн дэд захирал асан, байгаль шинжлэлийн доктор, профессор Равчигийн Самъяа,
Гавьяат хуульч цолоор:
Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Дагвын Барсүрэн,
Төрийн албаны зөвлөлийн дарга, хуульч Лхагвын Цэдэвсүрэн,
Гавьяат эдийн засагч цолоор:
“Газар шим үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Цээпэлийн Ганбат,
Хүний гавьяат эмч цолоор
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч, мэс заслын эмч Майдарын Отгонбаяр,
“Интермед” эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Алтангэрэлийн Болд,
Гавьяат барилгачин цолоор:
“Оймон” ХХК-ийн зөвлөх инженер Жалбуугийн Дашчойнхор,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
“Хатуу төмөр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Сүрэнхүүгийн Эрдэнэ-Очир,
Гавьяат малчин цолоор:
Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин, Улсын сайн малчин Түндэвийн Балдиржанцан,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
“Таван Богд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жанцанхорлоогийн Барсболд,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
“Мөнхдөл-Од” ХХК-ийн захирал Доржийн Эрдэнэчимэг,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дамдинпүрэвийн Отгонбаатар,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
Монголын “Чоппер Мотоциклчдын зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч Шагдарсүрэнгийн Сүхбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогт,
Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Рагчаагийн Анхням,
“Трүүп Амараа” хамтлагийн найруулагч, циркийн жүжигчин Тогтбаатарын Амартүвшин,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Цэндийн Итгэл,
Холын зайн гүйлтийн холбооны тэргүүн, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Бямбаагийн Буджаргал,
“Эх дэлхийн агаар, ус, ногоон төгөл” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын соёлын элч Баярхүүгийн Гантогоо,
Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Ган-Эрдэнийн Алтанхундага,
Алтан гадас одонгоор:
“Тэсо” группийн санхүү бүртгэлийн газрын захирал Баттулгын Батжав,МҮОНРТ-ийн “Робокон” төслийн продюсер Гэрэлийн Агааноров,
“Алтан жолоо” группийн гадаад харилцаа, ложистикийн газрын дарга Дамдинрагчаагийн Нарангэрэл,
Хүүхдийн Урлан бүтээх төвийн уран баримлын дугуйлангийн багш Түмэннастын Даваасамбуу,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
“Сайхан ойн төлөө” ХХК-ийн захирал, ойн инженер Даваадоржийн Эрдэнэбулган,
“Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батсайханы Эрболд нарыг шагналаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна