Д.Сүнжид: Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцож судалсан хууль батлагдах боломжийг бий болголоо

Д.Сүнжид: Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцож судалсан хууль батлагдах боломжийг бий болголоо

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.

- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аливаа хуулийн төслийг санаачлан боловсруулахаас эхлээд, батлах хүртэлх бүх үе шатанд хүний эрхийн үнэлгээ, шалгуурыг тавихаар боллоо. Тухайн хуульд хүний эрхийн үнэлгээ хийх ажилд ХЭҮК оролцох асуудал яригдаж байна. Хүний эрхийн үндэсний байгууллага энэ ажлыг юунаас эхлэх вэ?

- Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль ямар шалгуур хангасан байх ёстойг тогтоодог. Хуулиудын боловсруулалт харилцан адилгүй байгаа учир нэгдмэл шалгуур тавьдаг болгох үүднээс уг хуулийг 2015 онд баталж, тодорхой шалгууруудыг хуулиар зохицуулсан. Үүний нэг нь хүний эрхэд үзүүлэх үр нөлөөг тооцоолж, хувилбарыг зөв сонгосон эсэхэд дүгнэлт хийх ёстой гэсэн шалгуур байв. Тухайн үед олон талт томоохон хэлэлцүүлгүүд өрнөж байлаа. Харьяа яамны ажлын хэсгээс анх хэлэлцэх үед хууль боловсруулалт, процедур, өргөн мэдүүлэх гэсэн дэг журмын талд түлхүү анхаарч, 2003 оны хуулийг шинэчлэх асуудлыг хөндсөн.

Хууль тогтоомж батлагдахаас өмнө тухайн харилцааны нийгэм, эдийн засаг, хүний эрхийн нөлөөллийг тооцож, авлига, хүнд суртлаас ангид байлгах зэрэг зохицуулалтыг тусгасан юм. Хууль 2015 онд батлагдаж, 2017 оноос үйлчилж эхэлсэн.

Гэвч 2025 он хүртэлх найман жилийн хугацаанд хүний эрхэд үзүүлэх үр нөлөө, үр дагаврыг бүрэн тооцоолж чадахгүй байгааг судалгаа, дүн шинжилгээ харуулж байна. Өөрөөр хэлбэл, бодит үр дагавар үүсгэж чадсангүй. Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаад 2016 онд Засгийн газрын 59 дүгээр тогтоолыг баталсан байдаг. Тус тогтоолоор хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг тооцох, тандан судалгаа хийх, зардлыг тооцох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг тооцох аргачлалыг баталсан.

Энэхүү аргачлалын дагуу тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр бол хууль санаачлагч нь бүх судалгаа, тооцооллыг хийсэн байх ёстой. Аймаг, нийслэлийн Засаг даргаас төсөвт зарцуулах тооцоо, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад ямар хэмжээний төсөв хэрэгтэй вэ гэхчлэн зардлуудыг тооцохоос гадна хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага, сургалт ямар байвал үр нөлөө үзүүлж чадах, эрсдлийн зэргийг хэрхэн тооцох,  ямар арга хэмжээ хэрэгжүүлсэнээр зорилгодоо хүрэх, хохирсон хүмүүсийн эрхийг яавал сэргээж, тэдний аюулгүй байдлыг хангаж,  хурдан арга хэмжээ авч чадах вэ зэргийг судалгаа, дүн шинжилгээнд үндэслэсэн байх учиртай. Нийгмийн харилцаа өөрөө цогц учир нэг талын агуулгаар илэрхийлэх нь өрөөсгөл байдаг.

Сэтгэл зүй, нийгэм, өрх гэрийн бүтэц, хүүхдийн асуудал, амьжиргаа, өрх гэрийн орлого гэхчлэн олон зүйлтэй холбоотой, энэ уялдаа холбоон дунд нь хамгийн оптимал хувилбарыг сонгож шийдвэрлэх учиртай. Хууль тогтоомжийн тухай хуульд сая оруулсан өөрчлөлтөөр хүний эрхийг хязгаарлах гэж буй хууль тогтоомжийн төсөлд тавих шалгуурыг маш тодорхой болгосон. Хэрвээ хүний эрхийг хуулиар хязгаарлахад пропорцтой байх буюу тохирсон байх шалгуурыг хангасан эсэхийг дүгнэнэ.

      Зайлшгүй тохиолдолд хэрэгтэйгээс илүү хэмжээгээр хязгаарлахгүй байх ёстой. Зорилгод нийцсэн байх, зайлшгүйгээс илүү хэмжээнд хязгаарлахгүй байх нөхцлүүдийг шалгана гэсэн үг юм.  Жишээлбэл, автомашины дугаарын хязгаарлалттай холбогдох асуудлаар хууль гаргах гэж байгаа тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу уг хуулийг санаачлагч нь бүх талын тооцоо судалгаа, үндэслэлтэй оруулж ирнэ гэсэн үг. Тиймээс аливаа хуулийг батлахын өмнө “долоо хэмжиж, нэг огтолдог” болно. Ингэж гэмээнэ хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцож судалсан хууль батлагдах боломж бүрдэж, улмаар тогтвортой үйлчлэх сайн үр дагавартай юм.

- Хуулийн төсөл бүрт хүний эрхийн хараат бус үнэлгээг өгөх нь ямар ач холбогдолтой вэ?

- Тухайн харилцааг хамгийн оптимал байдлаар шийдвэрлэх боломжтой болно. Иргэд, хуулийн этгээдэд очих ачаалал буурна. Тооцоолол, судалгаатай эрх зүйн зохицуулалтууд бий болно. Илүү өргөн хүрээнд төслийг хэлэлцүүлэж, оролцооны цар хүрээ тэлнэ. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль батлагдахаас өмнө олон нийтээс санал авч, судлаач шинжээчид, экспертүүдээс санал авна. Иргэдийн хувьд их үр дүнтэй. Тухайн харилцаанд оролцогч бүрийн саналыг тусгадаг болж байна. Ямар эрх, эрх чөлөөг хязгаарлахыг ойлгоно. Нэг бүлгийн биш, олон талын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгддөг учир цаг зуурын үзэгдэлд хөтлөгдөхгүйгээр яарч, хууль тогтоомж боловсруулахгүй. Шинжлэх ухаанчаар хандана гэсэн үг. Үүнийг дагаад хуулийн чанар сайжирна.

- Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батлах үед багагүй мэтгэлцээн өрнөсөн. Хуульд тавих шалгуурыг өндөрсгөснөөр хүндрэл үүснэ гэсэн байр суурийг зарим хуульч илэрхийлж байсан. Үүнд та ямар хариу өгөх вэ?

- Хууль тогтоомжийн тухай хуулийн процедур шаардахгүй хуулиуд тусдаа бий. Ийнхүү дүрэм гажихаас бусад бүх хуулийн төслийг судалгаа, тооцоотой боловсруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал бол нийт үйлчилж буй хуулиудад давхардал, хийдэл, зөрчил байна. Эдгээр нь байна гэдэг хүний эрхийн асуудал, эдийн засгийн алдагдал аль нэг талд нь буруугаар зохицуулалт хийчихсэн байна, сөрөг үр дагавар үүсээд байна л гэсэн үг.

   Ийм олон жишээ бий. Тухайлбал, сонгуулийн хууль тогтоомжуудад гэхэд л нэг хуульд нь маргааныг шийдвэрлэхэд тухайн ондоо багтаана гэсэн бол нөгөө дээр нь 30 хоног гэж заасан байдаг. Жендэрт суурилсан хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн шинжид цахим хэлбэр орох эсэхийг тодруулах шаардлагатай.

    Золгүй ослоор нас барсан хүүхдийн оршуулгын тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх гэтэл нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тухай хуулиудад хүүхэд нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох зохицуулалтыг тусгаагүй бөгөөд зөвхөн даатгалд хамрагдсан иргэн нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуульд хориглох заалт заасан атлаа хүлээлгэх хариуцлагыг нь Зөрчлийн ч юм уу бусад хуульд зохицуулаагүй. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд шөнийн цагаар дуу чимээ гаргах, барилга байшин барихад гомдол хүлээж авч хянан шийдвэрлэх байгууллага нь тодорхойгүй гэхчлэн олон жишээ дурдаж болно. Иймээс энэ бүх давхардал, хийдэл, зөрчлийн цаана хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, хөндөгдөх эрсдэлтэй юм. 

     Хууль зөвхөн одоо цаг үед бус, ирээдүйд ямар нэг нөхцөл байдал үүсвэл хуулийн харилцаагаар зохицуулж, тохиромжтой зохицуулалт хийх чадамжтай байх ёстой. Тэгж чадаагүй бол технологийн хөгжил, хиймэл оюун ухаан зэргийг жишээ нь тооцоолохгүй, Монгол Улсын суурин ба хөдөө орон нутгийн онцлогийг бодолцохгүйгээр хуулийн төслийг боловсруулсан тохиолдолд тогтолцоо ажиллахгүй, мухардалд хүрнэ. Хууль байгаа юу гэвэл байгаа. Гэтэл Хүний эрхийн Үндэсний Комиссын жил бүр УИХ-д өргөн барьдаг илтгэл бүрт дурддаг нэг асуудал нь хүний эрхийн зөрчил үсэх нөхцөл, шалтгаан юм. Түүнд голлох суурь хүчин зүйл бол хууль тогтоомжийн зохицуулалт, тэдгээрийн уялдаа холбооны асуудал.  Хүүхдийг хамгаалах тухай хуульд гэхэд л иргэдийг оролцуулах зохицуулалт бий. Мөн олон хуульд тусгасан боловч үр дүн, уялдаа холбоо тааруу учраас аль нэг байгууллагын төсвийг ярих хэрэгтэй болдог. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон тохиолдолд хохирлыг барагдуулах ёстой. Олон улсын гэрээ, конвенци, Үндсэн хуульд хохирлыг барагдуулж, эрх сэргээх тогтолцоо ажиллахыг зохицуулсан заалтуудтай. Гэвч бодит байдалд эрүүгийн гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын тал хүрэхгүй хувь нь л төлөгдөж байна.

    Иргэний, захиргааны шүүхийн шийдвэрийн биелэлт муу. Тиймээс хууль байх хангалттай биш, хуулиар иж бүрэн зохицуулж, үр дүн нь иргэдэд ээлтэй, бодитой үр нөлөөтэй болсон цагт л биелэгдэнэ.

Иймд хууль тогтоомж боловсруулах асуудалд нухацтай хандах учиртай. Нухацтай боловсруулсан, зорилгодоо хүрэхүйц, олон талын нөхцөл байдлыг эргэцүүлсэн, дүгнэж шинжилсэн, хүний эрхийн хамгийн байж болохуйц хуулийг батлах чухал байна.

- Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө ХЭҮК нутгийн удирдлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээнд хүний эрхийн дүн шинжилгээ хийж ирсэн туршлагатай. Тэгвэл өнөөдөр бүх хууль тогтоомжийн төсөлд ийм шалгуур тавих шаардлагатай болчихлоо. Танай хүний нөөц, хүчин чадал хүрэлцэх үү?

- Хүний эрхийг хязгаарлаж буй аливаа хууль тогтоомжийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комисоос заавал санал авах зохицуулалттай болсон. Мэдээж тодорхой хэмжээний ачаалал нэмэгдэнэ. Хүний нөөцийн хувьд ч ачаалал  үүснэ. Харин хууль тогтоомж боловсруулахдаа хийх судалгаа бол хууль санаачлагчдад шууд хамааралтай. Хүний нөөцийн, арга зүйн чадавхаа бэхжүүлэхэд анхаарна. Хууль тогтоомжийн тухай хуулийг дагалдаад хэрэгжилтийг хангахтай холбоотой Улсын Их Хурлын тогтоолыг баталсанд олзуурхаж байгаа. Энэ тогтоолын дагуу хүний нөөцийг бэлтгэх, хэрэглэх аргачлал, арга зүйгээ сайжруулах, урьдчилсан бэлтгэл ажлыг хангана.

- Эхний ээлжинд 350 гаруй хуульд өөрчлөлт оруулах хугацаат үүргийг УИХ-ын дарга Засгийн газарт өгч, тогтоолоо баталсан. Хуулиас давсан журмуудыг цэгцлэх шаардлагатай ямар нөхцөл байдал үүсэв?

- Тухайлбал, манай өнгөрсөн жилийн илтгэлд байгаль орчны хамгаалагчдын эрх зүйн байдал тодорхойгүй байгааг дурдсан. Тэднийг төрийн захиргааны албан хаагч гэх боловч ажлын байр нь хөдөө, байгальд байдаг. Ажлын байрны талд эрх зүйн ялгамжтай  үр дагавар үүсдэг. Түүнчлэн агаар, орчны бохирдлын асуудлаар иргэнд биш, агаарт зориулсан механик зохицуулалтууд олон байна. Зөвхөн ХЭҮК-ын илтгэлд гэхэд л 30 гаруй хуульд өөрчлөлт оруулах тухай бид бичсэн. Жишээ олон бий.

     Наад зах нь сонгуулийн зардлыг аль болох бага тогтоохыг хуулиар тодорхойлдог ч журмаар нэг тэрбумаас илүү тогтоосон. Тэр нь хуулийнхаа зорилтод нийцэхгүй, бодит нөхцөлд бол гарааны нөхцлийг харилцан адилгүй болгоход нөлөөлж, зөрчил үүсгэдэг. Байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд уух эмийн хангалт орон нутагт тааруу байгаа. Байнга тасалддаг. Мэдрэлийн ёзоор тайруулах хагалгаа хийлгэсний дараа хэрэглэдэг 40 гаруй эмийн 50 хувь нь манай эмийн бүртгэлд байдаггүй. Энэ харилцааг хуулиар нэгдмэлээр зохицуулж чадаагүй хэвээр байна гэх мэт олон жишээ байгааг зохицуулах эхлэл тавигдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УИХ-ын байнгын хороо, дэд хороодыг шинэ гишүүд ахалж эхэллээ

    УИХ-ын байнгын хороо, дэд хороодыг шинэ гишүүд ахалж эхэллээ