Ш.БАТСҮХ: Боловсролын тогтолцоонд боловсролын сэтгэл зүйчийн ШИНЭ ДЭД ТОГТОЛЦОО бүрдлээ

Ш.БАТСҮХ: Боловсролын тогтолцоонд боловсролын сэтгэл зүйчийн ШИНЭ ДЭД ТОГТОЛЦОО бүрдлээ

        Ганцаардах, сэтгэлээр унах, гутрах, өөртөө итгэлгүй болох, бухимдах зэрэг сөрөг үзэгдлүүд цар тахлын нөлөөгөөр иргэдэд бий болж, сэтгэл зүйн дарамтад орж эхэлснийг судалгаа харуулжээ. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад “Боловсролын сэтгэл зүйчид” ажиллаж эхэлснээр хүүхдийн сэтгэл зүйн байдлыг сургуулийн орчинд төлөвшүүлэх, цаашлаад эцэг эх, багш, сургуулийн түвшинд асуудлыг шийддэг байх нөхцөл бүрдэж байна. Энэ талаар Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, БШУ-ны сайдын орон тооны бус зөвлөх, доктор, профессор Ш.Батсүхтэй ярилцлаа. 

 

-Олон нийт бухимдалтай байгаагийн шалтгаан нь “Ковид-19” цар тахлын нөлөө, халдварын тархалт, олон удаагийн хөл хорио нөлөөлж байна гэж сэтгэл зүйчид ярьж байна. Үүнээс үүдэн сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ? 

-Дэлхийн эрдэмтэн, судлаачид хүний сэтгэл зүй олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөж байгаа гэж үздэг. Жишээлбэл, “Ковид-19” цар тахлын улмаас хүмүүс бусдаас тусгаарлагдаж, гэртээ хоригдсоноор ганцаардах, айдаст автах, цаашлаад ажлаасаа халагдах, орлого буурах гэх мэт сэтгэл зүйн хувьд дарамтад орж эхэлсэн. Хүүхдүүдийн хувьд мөн сөрөг нөлөө их гарч байна. Үе тэнгийн найз нартайгаа уулзахгүй байх нь ганцаардах шалтгаан болж, сурлагын хоцрогдолд орох, хичээлээ ойлгохгүй байх, өөртөө итгэлгүй болох зэрэг сөрөг өөрчлөлтүүд бий болсон. АНУ-ын судлаачдын судалгаагаар хүүхдийн IQ буюу оюун ухааны хөгжлийн түвшин 27-37 оноогоор буурсан байна. Энэ нь хүүхэд нийгмийн амьдралд орохгүй дэлгэцээс хамааралтай болж байгаагийн нөлөө юм. Өөрөөр хэлбэл хүүхэд эцэг эхтэйгээ биеийн хэлэмжээр ойлголцож мэдээлэл авдаг. Гэтэл амны хаалт зүүснээр энэ харилцаа алдагдаж, хүүхдийн хүртэхүйн чадвар муудаж эхэлсэн байна.

Үүнээс хамаараад гадаад орчноо хүлээж авах байдал суларч, оюун ухаан танин мэдэхүйн хөгжилд нь муугаар нөлөөлж байна гэсэн судалгаа бий.

Мөн мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авч байгаа нь мэдээллийн стресс дарамтад орох нөхцөлийг бүрдүүлж байна. Байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгал, өөрчлөлт сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөөр байна. Зарим судалгаагаар Монголын өсвөр насны хүүхдүүдийн 68 хувь нь ганцаардалд өртсөн бол тэдний 70 гаруй хувь нь сэтгэцийн дарамтад ордгийг тогтоожээ. Тиймээс хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна.   

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлгээний онцлог, хувийн амьдрал, нийгмийн оролцоонд гарцаа байхгүй сэтгэл зүйн асуудал чухал. Гэтэл хүүхдүүд тэр бүр нээлттэй ярилцаад байдаггүй шүү дээ? 

-Хүүхдүүд эцэг эх, найз нөхөд, ах эгчтэйгээ илэн далангүй ярилцахаас эмээдэг. Харин сэтгэл зүйчдэд хандаж сэтгэлээ уудалж, хэнээс, юунаас ч ичихгүй ярилцдаг. Эцэг, эх хүүхдийн асуудлыг “шахах” хандлагаар ханддаг бол сэтгэл зүйчид зөвлөн туслах үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс хоёр жилийн хугацаанд хөл хорионд байсан хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлыг сургуулийн түвшинд олж, асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэн ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйчид ажиллуулж эхлээд байна.

    Хүүхэд ихэнх цагаа сургуульд, найз нартайгаа өнгөрүүлдэг. Нэг ёсондоо хоёр дахь гэр нь сургууль. Иймд сургуулийн орчин нь өөрөө хүүхдэд ээлтэй байх ёстой. Иймээс “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран анх удаагаа” Боловсролын сэтгэл зүйч”-дийг бэлтгэж эхэллээ.

-Боловсролын сэтгэл зүйч бэлтгэснээр ямар ач холбогдолтой вэ? Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчид хангалттай бий юу?

-Сэтгэл зүйч бол хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, багш нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэхээс гадна сургуулийн удирдлагатай хамтран сургуулийн орчныг хүний хөгжилд таатай орчин болгож сайжруулахад чухал үүрэгтэй хүн юм. Бид 45 хоногийн сургалт явуулж сэтгэл зүйн бакалаврын зэрэгтэй хүмүүсээс сонгож авч боловсролын сэтгэл зүйчээр мэргэшүүлж байна. Боловсролын мэргэшсэн сэтгэл зүйч сургуульд ажиллахдаа судалгаа хийнэ. Өөрөөр хэлбэл багш, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, бага ангийн хүүхэд, ахлах ангийн хүүхдүүд гээд төрөлжсөн судалгаанууд явагдана. 

Хүүхэд сургуульд явахдаа сэтгэхүй, бие бялдар, зан харилцааны хувьд бэлтгэгдсэн байх ёстой. Тэгвэл сэтгэл судлаачид хүүхэд сургуульд сурахад бэлэн үү гэдгийг хамгийн эхлээд таньж мэдэх, цаашлаад мэргэжлийн байгууллагуудад зөвлөнө.

Тухайн хүүхэд ямар авьяастайг нээн хөгжүүлэх, мэргэжил сонголтод туслах гээд нэг ёсондоо хүүхдийн хамгийн найдвартай туслагч болно гэсэн үг. 

  Ер нь хүүхдийг амьдралд бэлдэж нийгэмд зөв хүн болж төлөвшихөд нь шаардлагатай бүх мэдлэг, мэдээллүүдийг өгч ажиллана. Үүний үр дүнд сурлага сайжирч, хүүхдүүд нээлттэй, чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг болохоос гадна сэтгэл зүйгээ бүрэн удирдаж чаддаг болно гэж харж байна

-Боловсролын сэтгэл зүйчдийг ямар хөтөлбөрөөр, үе шаттай бэлтгэж байна вэ? 

-Сургуулиудад ажиллуулах сэтгэл зүйчийг сонгох, мэргэшүүлэн сургана гэдэг бол амаргүй ажил. Мэргэжлийн байгууллагууд хамтран мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүллээ. Сэтгэл судлалын мэргэжлийн багш нар, салбарын эрдэмтэн судлаачид, практикт ажиллаж буй мэргэжилтнүүд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онолын сургалтыг 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын практик сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагуудад дадлагажуулах сургалт гэсэн онол, практик хосолсон хэлбэрээр сургалтыг явуулж байна.

Эхний ээлжид “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн зорилтот зургаан аймаг, хоёр дүүргийн 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах нийт 72 сэтгэл зүйч “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшин төгссөн. Эдгээрээс төсөлд хамрагдаж буй сургуулиудад ажиллах эхний 23 сэтгэл зүйч сертификатаа гардан авч, ажлаа эхлүүлээд байна. 

Цаашдаа төсөв батлагдвал жил бүр 200 сэтгэл зүйчийг мэргэшүүлэн сургаж 2024 он гэхэд төрийн өмчийн 670 гаруй сургуулийг сэтгэл зүйчтэй болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна

-Өмнө нь сургуулийн сэтгэл зүйч гэж нэрлэж байсан. Яагаад одоо Боловсролын гэж нэрлэх болов? 

-Ажил мэргэжлийн жагсаалт гэж улс орон болгон баталдаг. Манай улсын ажил мэргэжлийн жагсаалтад ч гэсэн боловсролын сэтгэл зүйч гэж 2634 гэсэн кодтой батлагдсан байдаг. Хуучин бол сургуулийн гэж нэрлэдэг байсан. Сургуулийн сэтгэл зүйч гэж анх удаагаа бэлдэж байгаа юм биш шүү. Социализмын үед Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид санаачлаад Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС-тай хамтран 30 сэтгэл зүйчийг гурван сарын хугацаатай бэлдэж байлаа. Тэр үед манайд бакалаврын зэрэгтэй мэргэжлийн сэтгэл зүйч байгаагүй юм. Тиймээс багш нараасаа сонгоод гурван сарын хугацаагаар сэтгэл зүйчдийг бэлтгэн бүх аймгуудад, нийслэлийн дөрвөн районд (дүүрэгт) нэг, нэг сэтгэл зүйчийг ажиллуулж байв.

Энэ бол 1989 он байлаа. Тэгээд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж энэ ажил зогсоод түүнээс хойш 32 жилийн дараа дахин сэргэж байна.

-Ерөнхий боловсролын 30 сургуульд “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төсөл хэрэгжсэнээр хүүхдүүдийн нийгэм дэх оролцоо, хандлага, төлөвшил өөрчлөгдөж эхэлжээ. ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн нь ТХБ-ын суурь зорилтуудыг хангахад ихээхэн нөлөө үзүүлсэн ажил боллоо гэж харж байна? 

-Сэтгэл зүйч хүүхдээс гадна, эцэг эх, гэр бүл, багш, асран хамгаалагч нар болон сургуулийн удирдлагуудтай ажиллах юм. Иймд сургууль өөрөө байгууллагын хувьд хүн хөгжих таатай орчин болж хөгжих ёстой. Боловсролын сэтгэл зүйч гэдэг бол боловсролын том тогтолцоо дотор нэг дэд тогтолцоо болж шинээр орж ирж байгаа шинэ дэд тогтолцоо юм. Хамтын хүчээр хүүхдийг зөв хүн болгох, цаашлаад байгаль, дэлхийгээ хайрлах бусдыгаа хүндлэх, хогоо хаяхгүй байх зэрэг “хүүхдийг хүн байх” гэдэг ухаанд сургахаар чиглэж байна. 

Аливаа нийгэм өөрийн гэсэн зорилго чиглэлтэй байдаг. Социализмын үед “Өв тэгш бие хүнийг төлөвшүүлнэ” хэвшүүлнэ гэдэг байлаа. Одоо шинэ Үндсэн хуульд “Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” гэж тунхагласан байдаг. Үндсэндээ боловсролын тогтолцоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх хүмүүсийг бэлдэнэ гэсэн үг.

Тэгвэл энэ хүмүүсийг гэр бүл, цэцэрлэг, сургуулиар дамжуулан бэлдэх учиртай. Тогтсон хандлага гэдэг тийм амархан өөрчлөгддөг зүйл биш.

Гурав хүртэлх насандаа хүүхдийн бие хүн болж төлөвших үйл явцын 80 орчим хувь, зургаан насандаа 90 гаруй хувь нь төлөвшдөг гэж үздэг. Харин 12 нас гэхэд чи ямар хүн болж өсөж хүмүүжих үү, хөгжих үү гэдэг суурь нь тавигддаг учраас үүнээс цааш хүнийг өөрчилье гэвэл тусгай сургалт, зорилтод ажлуудаар удаан хугацаанд ажиллаж байж өөрчилнө. Энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүчин чармайлт шаардсан хэцүү ажил юм. Тиймээс хүнийг багаас нь анхаарч зөв хөгжүүлбэл тухайн хүнд, түүний гэр бүлд төдийгүй нийгэмд хэрэгтэй үйлс болно. 

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгүүлч Б.Шүрэнцэцэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Zochin - 4 жил өмнө

    Eeree ch televsheegui,etseg ehee ch hundeldeggui,huuhed bitgii hel hun ch hairlaj uzeegui setgel zuich yaj ajiilah um boldoo.Hunee l zev songoj,surguuliin setgel zuich bolgooroi doo.10 jilee mash muu tegsej,1 jil rtsenka-d sursan bolood tetgelegt hamragdan telber teleegui aztai surch irsen Orost tegssen bolgon shildeg tegsegch men uu kk.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэ оны эхний 9 сард 17.350 гэмт хэрэг бүртгэгджээ

    Энэ оны эхний 9 сард 17.350 гэмт хэрэг бүртгэгджээ