Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

      Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2025.08.13) Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт иргэд, төрийн бус байгууллага болон холбогдох төрийн байгууллагуудын нийт 30 орчим оролцогч оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төсвийн тухай хуульд 2023 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангахтай холбоотой зохицуулалт туссаныг дурдаад, Монгол Улсын Их Хурал өөрийн баталсан хуулийг хэрэгжүүлэхэд манлайлан үлгэрлэж, хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцолсон юм.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг боловсруулсан үндэслэл, стратегийг танилцуулж, “3 төгөлдөршил”-ийн зарчимтай парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа баримтлах стратеги, түүний үнэт зүйл, стратегийн болон эрхэм зорилго, алсын харааг товч дурдан, эдгээр зорилго, стратегийн хэрэгжүүлэх бодлогоор төсвийн төслийг боловсруулсан гэдгийг тэмдэглэлээ.

      Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг парламентаас батлан гаргах хууль тогтоомж, шийдвэрийг судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилан, чанартай боловсруулдаг байх, шинжлэх ухаан, инновац, технологийг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хууль, эрх зүйн цахим дэд бүтцийг бий болгох, тасралтгүй хөгжүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, монголын парламентын өөрийн үнэлгээний чадамжийг дээшлүүлэх, төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлэх зэргээр бодитойгоор тодорхойлжээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан зарчим, бууруулж буй болон тохирсон эдийн засгийн ангилалд хамааруулж буй зардлуудыг танилцуулж, тайлбарласан юм. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн (ПСХХ), Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн төсвийн төсөл болон боловсруулсан хууль, эрх зүйн үндэслэл, шаардлага, төлөвлөж байгаа үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнгийн талаар ПСХХ-ийн газрын дарга Д.Онолт, ТТБЗ-ийн гишүүн, доктор, профессор Л.Отгонтуяа нар тодорхой мэдээлэл өглөө.


Төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийг төлөөлөн “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын төлөөлөгч Т.Амарзаяа, “Боловсрол бүх нийтийн төлөө” ТББ-ын Б.Батчимэг, “Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клуб” ТББ-ын Н.Билгүүн, Н.Эрдэнэтулга, “Иргэн та хүч” залуучын нэгдэл ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат нар, мөн иргэн А.Анар-Эрдэнэ нар оролцсон юм. Түүнчлэн Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцлоо. “Монголын залуучуудын эвсэл”,  “Иргэн та хүч” залуучын нэгдэл ТББ-ын төлөөлөгч Т.Амарзаяа, Б.Өлзийбат нар төсвийн төслийн талаарх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

Оролцогчид төсвийн төсөлд тусгагдсан нийтлэг арга хэмжээнүүд, тэдгээрийн төсвийн задаргаа, парламентын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоог хангах ажлын хэрхэн төлөвлөж, төсөвлөж буй талаар, мөн олон улсын байгууллагуудын гишүүнчлэлийн төлбөрийг цаг тухайд нь төлж, тэдгээр байгууллагуудаас мэдээлэл, үйлчилгээг хугацаа алдалгүй авч, олон талын идэвхтэй хамтын ажиллагаатай байх, судалгааны ажлыг эрчимжүүлж, төсвийг хангалттай тусгаж байх, Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үүнтэй холбоотой төсөв, зардлыг төлөвлөж хэрэгжүүлдэг байх болон төсвийн төслийн хэлэлцүүлгийг тодорхой, үр дүнтэй, чанартай явуулах талаар Улсын Их Хурлаас Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгч ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөв 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

    Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна