• 0
  • 162

Сурвалжилга: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог

Сурвалжилга: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог

Нийслэлийн иргэд 2025-2026 оны галлагааны улиралд хагас коксон шахмал түлш хэрэглэнэ. Хагас коксон түлш бол нүүрсийг 500-700 хэмийн өндөр температурт нэрж гаргаж авдаг, цэвэршүүлсэн түлш юм. Өөрөөр хэлбэл, ингэж боловсруулсан түлш нь дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа хатуу түлшний хувьд хамгийн боловсруулалт өндөртэй, хүхэр, дэгдэмхий бодис, тоосонцор зэрэг нүүрсэнд агуулагдах хорт бодисуудыг хамгийн дээд зэргээр шүүсэн байдаг аж. Өнгөрсөн өдрүүдэд манай сурвалжлах баг БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос Улаанбаатар хотод нийлүүлэх хагас коксон шахмал түлшний цогц үйлдвэрлэлийн үйл явцтай танилцлаа.

Өнөөдөр Шэньмү хотод хагас коксын 50 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр үйлдвэрт сая сая тонн хагас кокс үйлдвэрлэж, БНХАУ-ын хагас коксын нийт үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг дангаар хангаад зогсохгүй Индонез, Малайз, БНСУ, Япон, Энэтхэг, Франц, Казакстан зэрэг улсад түлшээ экспортолдог аж. Үүнээс хагас коксын 4 үйлдвэртэй “Shaanxi Coal Chemical Group”-ийн “Shenmu Energy Developments Ltd Wuzhou Branch” компаниас энэ жил хагас коксон шахмал түлшийг Монгол Улс худалдан авч байна.

Бид хамгийн эхэнд тус компанийн нүүрсийг өндөр хэмд нэрж, хагас коксон түлш гаргаж авдаг химийн үйлдвэртэй танилцлаа. Монгол Улс бол түүхий нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг. Гэтэл “Яагаад түүхий нүүрсээ түлэхгүй заавал хагас коксон түлш түлэх гээд байна вэ” гэдэг асуултын хариултыг эндээс харж болно.

Түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмд нэрж боловсруулж, цэвэршүүлдэг, хорт бодисыг нь салгадаг нүүрс химийн үйлдвэр манай улсад байхгүй. Энэ үйлдвэрийн технологи автомат бөгөөд зөвхөн хяналтын өрөөнд удирдлагын дэлгэцэн дээр хүмүүс ажиллаж байлаа. Уг үйлдвэрт гаргаж авсан хагас коксон түлшээрээ шахмал түлшээ хийнэ. Шахмал түлш хийх технологийн процесс харин манайхтай ижил юм.

Хагас коксыг гүн боловсруулахад агаарын бохирдолд онцгой нөлөө үзүүлдэг хорт бодисуудыг багадаа 30-80 хувьтай салгаж, цэвэршүүлдэг

Дээрх шат дамжлагаар нүүрс хагас кокс болсноороо утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог юм байна. Хагас коксон түлш яаж утааг бууруулах вэ гэдгийг түүхий нүүрс, сайжруулсан шахмал түлшний жишээн дээрээс товч тодорхойлъё.

Түүхий нүүрс бол байгалиас шууд олборлосон, ямар ч боловсруулалтгүй нүүрс. Боловсруулалт байхгүй учир утааг маш ихээр ялгаруулдаг. Тиймээс Улаанбаатар хот 2018 оноос түүхий нүүрсийг яндан бүхий айл өрхүүдэд хориглож, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд шилжсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэдэн жил хэрэглэж үзсэн. Үр дүнд нь 2018 оны хүйтний оргил үе болох нэгдүгээр сарын агаарын бохирдлыг 2024 оны нэгдүгээр сарын агаарын бохирдолтой харьцуулан судлахад PM2.5 буюу агаарыг бохирдуулагч гол бодис тоосонцорын агууламж 220 мкг/метр.кубаас 105 мкг/метр.куб болтлоо буурсан үзүүлэлттэй. Гэхдээ хангалттай хэмжээнд агаарын бохирдлыг бууруулж чадаагүй. Тиймээс түүхий нүүрс, сайжруулсан шахмал түлш, үүний дараа дэлхийн дахинд хатуу түлшин дотроо хамгийн цэвэр түлшинд тооцогддог хагас коксон шахмал түлшинд шилжих гэж байна.

Үүний бэлтгэл болгож Улаанбаатар хотод энэ өвөл түүхий нүүрс огт түлэхгүй. Уурын болон усан халаалтын 174 зууханд баяжуулсан нүүрс мидлингийг түлнэ. Мөн айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшний дараа шат дараатай хийн түлшинд шилжүүлэх, дулаалах, цахилгаанд шилжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Хагас коксон шахмал түлшийг бусад түлштэй харьцуулахад агаарын бохирдолд онцгой нөлөө үзүүлдэг NOx, SOx, PM2.5, PM10-ын үзүүлэлт болон олон цагирагт ароматик нүүрсустөрөгчийн үүсэлтийг гүн боловсруулалтын процессоор багадаа 30-80 хувьтай салгадаг нь дэлхийн дахинд үйлдвэрлэл болон судалгааны түвшинд нотлогдсон байна.

Харин Монгол Улсад хийсэн 2023 оны судалгаагаар хагас коксон шахмал түлшийг мидлингэн шахмал түлштэй харьцуулахад дэгдэмхий 45.8 хувь, хүхрийн агууламж 57.7 хувь, үнслэг 37 хувь, утааны хийн найрлага дахь тоосонцрын хэмжээ 77.7 хувь, хүхэрлэг хий 85.5 хувь, угаарын хий 16.6 хувь, азотын исэл 23.5 хувиар бага байгааг тогтоожээ.

Бидэнтэй хамт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ШУТИС, “Тавантолгой түлш” ХХК,  Эрчим хүчний яам, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо зэрэг холбогдох байгууллагын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын баг бүрэлдэхүүн хагас коксны нүүрс-химийн үйлдвэр, шахмал түлшний үйлдвэр, судалгааны хүрээлэн, олборлолт, тээвэрлэлтийн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцсан юм.

Хагас коксон шахмал түлшийг сайжруулсан шахмал түлшний нийт өртгөөс ч хямд үнээр худалдан авч байна

БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас 306 мянган тонн хагас коксоор хийсэн шахмал түлшийг худалдан авахаар гэрээлсэн. Үүний нийт өртөг 226 тэрбум төгрөг болно. Өмнө нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхэд жилийн нийт өртөг 300 гаруй тэрбум төгрөг болдог байжээ. Тэгэхээр утааг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой хагас коксон шахмал түлшийг өмнөх жилүүдэд сайжруулсан шахмал түлш түлдэг байсан өртгөөс ч хямд үнээр худалдан авч байгаа юм.

Бид нүүрснээс хагас кокс гаргаж авдаг үйлдвэртэй танилцсаны дараа хагас коксоороо шахмал түлш хийдэг үйлдвэртэй танилцаж, түлшинд тавьж буй хяналт, лабораторийн шинжилгээнүүдийн талаар мэдээлэл солилцсон. Энэ үеэр хагас коксон шахмал түлшийг Монголд хэрэглэдэг пийшин зуух болон бусад зууханд түлж туршсан. Түлснээс хойш 10-15 минутын дараагаас мод шатаж дуусмагц яндангаар харагдах утаа илтэд багассан юм. Нүдэнд харагдахаар тод цагаан утаа харагдаагүй.

Иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа мэдээллийн нэг бол хагас коксон шахмал түлшний илчлэг ямар байх вэ гэдэг асуултад “Тавантолгой түлш” ХХК-ийн Ерөнхий технологич, Монгол Улсын зөвлөх инженер Д.Өлзийбат хариулсан юм. Тэрбээр “Хагас коксон шахмал түлшний илчлэгийн хэмжээ нь өмнө нь хэрэглэж байсан мидлингэн шахмал түлш буюу сайжруулсан шахмал түлшнээс илүү гарахгүй. Мидлингээр хийсэн шахмал түлшний илчлэг 6300-6500 калори хүрдэг бол энэ түлшнийх ч мөн адил 6400 калориос хэтрэхгүй гэдгийг үйлдвэрлэгч талаас болон лабораторийн шинжилгээгээр нотолсон” гэдгийг тодотголоо.

Хагас коксон шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулдаг гэдэгт бүх судалгаа чиглэжээ

Улаанбаатар хотод хагас коксон шахмал түлш хэрэглэж, үр дүнд нь агаарын бохирдлыг эрс буулгаж болох юм гэсэн судалгаанууд 10 орчим жилийн өмнөөс ч эхлэлтэй хийгдэж байжээ. Хагас коксон шахмал түлш нь олон улсын түвшинд хэрэглэж ирсэн, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн өндөр үр нөлөөтэй түлшинд тооцогддог учраас судалгаа, шинжилгээ, үр дүн ч мөн шинэлэг биш юм. 2023 онд Эрчим хүчний яам болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хамтарсан ажлын хэсэг сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор хагас кокс, хагас кокс болон мидлинг, баяжуулсан нүүрсэн түүхий эдээр шахмал түлш үйлдвэрлэх судалгааг хийлгэсэн. Мөн 2025 оны гуравдугаар сард ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс шахмал түлшний түүхий эд, орц найрлагыг сайжруулах судалгаа хийсэн.

Хагас коксон шахмал түлшний шаталтаас гарах дэгдэмхий буюу бүдүүн, нарийн ширхэгт тоосонцор, азотын давхар исэл, хүхрийн хэмжээ, нүүрс төрөгчийн дутуу исэл зэрэг бодисууд мидлингээр хийсэн шахмал түлшнээс 2-3 дахин бага байгаа нь дотоодын итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээгээр баталгаажсан.

Бүхий л судалгааны үр дүнд үндэслэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгөх тухай” 04 дүгээр тогтоолоор 2025-2026 оны галлагааны улиралд айл өрхүүдийг хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшээр хангахыг чиглэл болгосны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан билээ. Эхний ээлжид 40 мянган тонн хагас коксон шахмал түлшийг Шэньмү хотын үйлдвэрээс Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэл базааж байна.

Тайлбар: Хятад улс нүүрсний боловсруулах технологиор дэлхийд тэргүүлдэг бөгөөд нүүрснээс ганц хагас коксон шахмал түлш гаргаж аваад зогсохгүй нийт 76 төрлийн патенттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тухайлбал, хагас коксоос гаргаж авсан давирхайнаас дизель түлш гаргаж авдаг. Мөн кальцийн карбид, химийн төрөл бүрийн хуванцар эдлэл хийдэг байна. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа

    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа