ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа

ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.15) хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд явуулахаар товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг нарын гаргасан саналаар төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар санал хураалт явууллаа. Шүүгдэгчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх хүрээнд тус ажлын хэсгээс холбогдох байгууллагуудаас санал авсан байна. Үүний дараа хоёр удаа хуралдсан ч холбогдох байгууллагуудаас дахин санал авах шаардлагатай хэмээн үзсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулах саналыг гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 15 гишүүний 80 хувь нь дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар боллоо.

Дараа нь Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцэж, энэ талаараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Цэцэд хүсэлт гаргах” зохицуулалт бүхий 88 дугаар зүйлийг үндэслэн тус хүсэлтийг гаргаж буйгаа гишүүн дурдаад Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлаар гаргаж буй санал хэмээн тодотгосон.

Улсын Их Хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх бүрэн эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан хэмээлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” хэмээн заасан байдаг.

Үндсэн хуулийн онол, зорилгын хүрээнд авч үзэхэд тус зохицуулалт нь нэгдүгээрт, гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол, хоёрдугаарт, Улсын Их Хурлын гишүүн болсноос хойш гэмт хэрэгт холбогдохтой холбоотой асуудлыг зохицуулах үндсэн зорилготой хэмээн үзэж буйгаа онцолсон. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хийсэн үйлдлийнхээ төлөө бусдын адил шууд халдлагад өртөхгүй буюу хариуцлага хүлээхгүй гэсэн энэхүү хамгаалалтыг хуульчилж, гэмт хэрэгт холбогдох асуудлыг өргөсөн тангарагтай нь холбон хуульчилсан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 46.2.3 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг илтэд дордуулж, зөрчиж байна гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т “…гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан…” гэсэн заалтад дүн шинжилгээ хийж үзэхэд гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан өргөсөн тангаргаа зөрчсөн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн болсноос хойших цаг хугацаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал биш, тухайн гишүүний амьдралын бүх цаг үе дэх үйлдэл, эс үйлдэхүйтэй нь холбогдуулан хэрэг үүсгэж болохоор байна хэмээн тайлбарлав. Улмаар гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах асуудлыг Улсын ерөнхий прокурор шууд Улсын Их Хуралд оруулахаар хуульчилсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн, Улсын Их Хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгт саад болсон зохицуулалт гэж үзэж байгаа аж.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 45.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчиж буй эсэхийг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаснаа танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт, тайлбар авав. Байнгын хорооны дарга “Асуудлыг ул суурьтай хэлэлцэх нь зүйтэй. Үүний тулд гишүүд нэгдсэн ойлголттой болохоор холбогдох судалгааг хийж, баримтуудтай танилцах шаардлагатай байна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал гэдэг нь үгээ чөлөөтэй хэлэх боломжийг бүрдүүлэх л асуудал. Ер нь бол Улсын Их Хурлын сонгуульд оролцохын тулд тал бүрээс баримт, тодорхойлолт авч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээ баталгаажуулж байж нэр дэвшдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүн Улсын Их Хуралд нэр дэвших боломжгүй, холбогдох эрх зүйн орчны хүрээнд Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөж буй хүн гэмт хэрэгт холбогдсон байж таарахгүй. Хуулиудын нийлбэр үйлчлэл, холбогдох эрх зүйн зохицуулалтуудыг нэгтгээд харах юм бол гэмт хэрэгт холбогдоогүй хүн Улсын Их Хурлын гишүүн болно гэсэн тайлбар гарахаар байгаа юм” гэлээ. Иймд сайтар судалж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах, судалгааны хүрээлэнгүүд, холбогдох байгууллагуудаас санал, үндэслэл, тайлбарыг авч, тал бүрээс нь нягталсны дараа үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээгээд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналын хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Д.Цогтбаатар дарга танилцуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэсэн заасан байдаг байна. Холбогдох бусад хууль, журмын хүрээнд боловсруулсан тус төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, төсөлтэй холбогдуулан үг хэлэв. Дараа нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Өмгөөлөгчдийн холбооноос санал болгосон тус холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровыг оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал болгосон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболдыг оруулахыг гишүүдийн 87.5 хувь нь, Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс санал болгосны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболдыг оруулахыг гишүүдийн 81.3 хувь нь, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал болгосны дагуу тус Комиссын гишүүн С.Дондовыг оруулахыг гишүүдийн олонх буюу 87.5 хувь нь дэмжсэн. Дараа нь Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн зөвлөх Н.Ариунболдыг оруулах саналыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хоёр хоногийн дотор холбогдох саналаа шинэчилж ирүүлэхийг Байнгын хорооны дарга хэллээ.

Монголын хуульчдын холбооноос санал болгосон Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн М.Мөнхбатыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь, Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академиас санал болгосон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнийг мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг гишүүдийн 75 хувь нь дэмжив.


Засгийн газраас тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Ч.Эрдэнэчимэгийг оруулахаар санал ирүүлсэн бөгөөд уг саналаар санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд хоёр хоногийн дотор холбогдох саналыг шинэчилж ирүүлэхийг Д.Цогтбаатар дарга хэллээ. Дараа нь хуралдаанд оролцсон гишүүдийн  81 хувь нь төрийн бус өмчийн хууль зүйн сургуулиас санал болгосон Шихихутаг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал Б.Нармандахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг, 87 хувь нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулиас санал болгосон Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанааг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг дэмжсэн.

Ийнхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжиж баталснаар хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ТББХ  Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй

    ТББХ Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй