УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Ард түмний элч төлөөлөгчид өө,

Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын даргаар ажиллах итгэл хүлээлгэсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир, миний бие ард түмнээс уг сурвалж, эх ундаргатай ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно.

Ард түмний элч төлөөлөгчдийн олон ургалч үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын, сонирхлын, олон бүлгийн өргөн төлөөлөл, оролцоотой парламент, мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно. Улс орны эрх ашгаа эн тэргүүнд, улс төрийн намын асуудлаа хойш нь тавьж, Үндсэн хууль дээдлэн сахих өргөсөн тангаргаа баримталж, хууль тогтоох үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг Та биднийг элч төлөөлөгчөө болгосон олон түмэн шаардаж байна. Олон ургалч үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол Улсын язгуур нийтлэг эрх ашиг, гагцхүү шударга ёсонд суурилсан эв эеийг хичээн улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж ажиллацгаая.

Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн нь гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. Улсын Их Хурлын нэр хүнд Улсын Их Хурлын гишүүний шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өсөх болно.

Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.

Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.

Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай.

Эдгээр дөрвөн зорилтыг Улсын Их Хурлын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно. Миний бие төрийн эрх барьж байгаа МАН-ын дарга боловч Үндсэн хуулиа ягштал сахин баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа ялгаварлалгүйгээр, эрх тэгш хүндэтгэлтэй хандах болно. Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын гишүүдээс илүү эрх эдлэх биш, илүү үүрэг хүлээсэн ажил алба. Улсын Их Хурлын гишүүдийн санал бодол, байр суурь, олонхын саналаар хэлэлцэн гаргах шийдвэрт нөлөөлдөг давуу эрхтэй албан тушаалтан биш. Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын бусад гишүүнтэй адил ард түмнээс сонгогддог, Улсын Их Хурлын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэй гэдэг итгэл үнэмшлээсээ би ухрахгүй.

Үндсэн хуулийг дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой. Үндсэн хууль, хууль дээдэх ёсны өмнө улс төрийн нам, нас, хүйсийн ялгаа зааг, ямар ч дабль стандарт байх учиргүй. Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч төлөөлөгч. Илүү, тусгай эрх дархтай, ард түмэнд зааж зааварладаг дарга нар бид биш. Улс төрийн намын бус улс орны, ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлаж хэлэлцэн баталж байх нь Та бидний онцгой үүрэг юм.

Улсын Их Хурлаас батлан гаргасан хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд намчирхалгүй хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байж, шийдлээ хүлээсэн асуудлын гарц шийдлийг олж, хүний эрхийг зөрчсөн, улс орны хөгжилд саад болсон хуулийн гох дэгээг тайлж ажиллах болно. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд парламентын хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж, шаардаж ажиллана. Монгол Улсын таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл, тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байгааг 36 сар болгох зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлагыг шуурхай мэдрэн, санал санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг үе, бодит нөхцөл байдал шаардаж байна. Улсын Их Хурлын хэлэлцэн баталж байгаа тогтоол шийдвэр бүхэн Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлан бататгах, ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн харилцааг төгөлдөршүүлэхэд чиглэх учиртай.

Улсын Их Хурал энэ өдрүүдэд Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэмжиж болохуйц, хүрч болохуйц, цаг хугацаатай, бодит байх шаардлагад үндэслэн шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулсныг хэлэлцэж байна. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг бататгах, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө гарц шийдэл, санал бодлоо уралдуулж ажиллахыг бодит нөхцөл байдал сануулж байна. Улсын Их Хурал төрийн зуршлаас хувийн хэвшлийг чөлөөлж, төрийн оролцоог хумьж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарч, Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого ДНБ-ий харьцааг 2026 онд 30.9 хувь, 2027 онд 29.3 хувь, 2028 онд 28.2 хувь болгон бууруулах зорилт тусгагдсан нь төрийн оролцоо багасаж, зах  зээлийн боломж улам өргөжихийн эхлэл болсон. Төсвийн нийт зардал ДНБ-ий харьцааг 2028 он гэхэд 28.6 хувь болгон бууруулснаар төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлаж, мөнгөний бодлоготой уялдан дунд хугацаанд инфляцыг бууруулах нөхцөл боломж бий болно. Энэхүү орон зайд Засгийн газраас олон нийтээр хэлэлцүүлж буй татварын багц хууль, хувийн өмч хөрөнгийг хурааж, нийгэмчлэх эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал намрын чуулганаараа батлах болно. Эдийн засгийн эрх чөлөөтэй зөрчилдөж болзошгүй 228, шууд зөрчилдөж байгаа 110 хуулийг хиймэл оюунд тулгуурлан илрүүлсний гох дэгээг энэ хуулиар тайлахаар зорьж байгаа шиг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 гаруй хуулиас эдийн засгийн эрх, эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулиуд дээр хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж, нэмэлт өөрчлөлт оруулах болно. Хуулиас давсан журамгүй журам, дүрэмгүй дүрмийг хориглоно.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллах хууль эрх зүйн орчноо өөрчлөх нь хөгжлийн гарц мөн. Хөрөнгө оруулалтыг дагаад дэвшилтэт шинэ технологи, шинэ соёл, хийх ажил, олгох цалин, төлөх татвар нэмэгддэг. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу хийхгүйгээ мэддэг цомхон төр болох эрх зүйн эрүүл саруул орчныг энэ танхим бүрдүүлэх хэрэгтэй.

Бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор татвар, нийгмийн даатгалын тогтолцоонд бодит шинэчлэл хийх шаардлага тавигдаж байна. Татварын шинэчлэлийн үр дүн нь төрийн зуршлыг халж, хувийн хэвшилд орон зай, хөгжих зам нээхэд оршино. Төсвийн тэлэлтийг хязгаарлах нь цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын дарамтыг буулгах болно. Аж ахуйн нэгжүүд монгол хүнд ажил олгож, цалин өгч, илүү урамшуулж, үнэлснийхээ төлөө илүү их шимтгэл төлөөд байвал “Халамжаас хөдөлмөрт” бодлого бодит ажил хэрэг болохгүй. 2021 онд Улсын Их Хурлын гишүүний хувиар санаачилж байсан Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хуулийн төслийг баталж, олон давхаргат тогтолцоонд шилжүүлж, ахмад настан олон төрлийн сангаас тэтгэвэр авах тогтолцоог бүрдүүлэх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 2030 онд тэтгэврийн хэмжээг ажиллагсдын дундаж цалингийн 35 хувьд хүргэх зорилтыг биелүүлэх хөшүүрэг болох болно.

Данхар том төрөөс ухаалаг, цомхон төрд шилжихийн тулд чиг үүргийн хийдэл давхардлыг арилгах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх, гэрээгээр гүйцэтгүүлэх, төрийн албанд үр дүн, гүйцэтгэлд үндэслэсэн нэмэгдлийн систем нэвтрүүлж, хийснийхээ хэрээр авдаг болох, үндсэн ажлаас гадна нэмэлт орлого олдог эрх чөлөөтэй байх нь цомхон төр болох хууль эрх зүйн эрс өөрчлөлт шинэчлэлт нэн шаардлагатай байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал яаралтай баталж, хяналт тавьж, төр хувийн хэвшилтэй өрсөлддөг компани цаашид байгууллахыг хуульчлан хориглох, төрийн өмчит компаниудыг хувьчлах, татан буулгах, нэгтгэх, олон улсын аудит оруулах, нээлттэй компани болгох ажлыг шуурхайлахад ташуур өгөх ёстой. Эрүүл, тогтвортой эдийн засгийн тулгуур нь үр ашигтай, өрсөлдөөнтэй, хүртээмжтэй санхүүгийн сектор юм.

Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлыг идэвхжүүлнэ. Ингэснээр өрсөлдөөн нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүү буурч, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашид банкны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Банкны реформыг эрчимжүүлж, эх үүсвэрийн зардлыг бууруулах, инфляцын түвшин тогтворжих орчныг бүрдүүлэх замаар санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг аажмаар бууруулах боломжийг тэлнэ. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлж, урт хугацааны хариуцлагатай хөрөнгө оруулалт татах эрх зүйн шинэчлэлийг эхлүүлнэ. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлж, менежментийг олон улсын жишигт нийцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Өнөөдөр дундаж тэтгэврийн хэмжээ 867 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг байгаа бөгөөд дундаж тэтгэврийн зээлийн хэмжээ 6.4 сая төгрөг, хүү 16.4 хувь байна. Санхүүгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 24 сар байгааг 36 хүртэлх сар болгон ахмадууддаа ээлтэй болгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх болно. Даатгалын зах зээлийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, шинэ шатанд гаргаж, салбарын эрх зүйн орчныг иж бүрэн шинэчилж, тогтвортой өсөлтийг хангах эрх зүйн шинэтгэлээ эрчимжүүлнэ.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар удирдаж, хараат бус, ил тод, хариуцлагатай засаглал бүхий тогтолцоог хуулиар бүрдүүлнэ. Орлогод суурилсан зорилтот бүлгийг дэмжих, орон сууцжуулалтын бодлогын хүрээнд хөнгөлөлттэй ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлж, бодит хэрэгцээтэй өрхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэгжилтийн хийдлийг арилгана.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, Үндсэн хуулиа сахин баримталж, эрх зүйн эрүүл орчныг бүтээхийн төлөө олон ургалч үзэл бодлоо уралдуулцгаая. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө хамтдаа ажиллацгаая.

Мөнх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

    ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа