Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх болон 9 дүүргийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл”-ийн гишүүд, холбогдох ТББ-ын төлөөллийг оролцуулсан. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулав.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ХБХХЕГ-ын дарга Д.Гэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл, 9 дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн төр, төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 60 орчим хүн оролцож дараах мэдээллийг сонсож хэлэлцүүлэг өрнүүлэв.
Үүнд:
Нийслэлийн засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба эрхийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар салбар зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлууд
Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлого, хөтөлбөрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн хамрагдаж буй талаар
Ажил олоход хүндрэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцуулах, хөдөлмөрлөх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэхэд тулгамдаж буй асуудлаар тус тус хэлэлцүүлэг хийж, оролцогчдын асуултад хариулт өгөв.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
