“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Өмнөговь аймагт өрнөж эхэллээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Өмнөговь аймагт өрнөж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт Өмнөговь аймагт болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөл оролцлоо.

Цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн, хуурай цаг агаартай аймгийн хувьд үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ.

Өмнөговь аймаг мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журмыг улсад анх удаа хэрэгжүүлж байна. Цаашид байгууллага бүр ойжуулалт хариуцсан орон тооны ажилтантай болох, иргэдийн тарьц, суулгацыг худалдаж авах, “Усжуулалтын II аян” хүрээнд тал, хээрийн сумдад 15-20 худаг гаргах зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Мөн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд 90 мянган мод тарьсан нь 80 гаруй хувийн ургалттай байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар Даланзадгад дахь Хүлэмжийн цогцолборын ажилтай танилцлаа.

2017 оноос говийн бүсийн үр үржүүлгийн талбай байгуулсан нь улсдаа жишиг болохуйц Агро парк болсон байна. Өвөл зуны хүлэмж бүхий талбайд 13 нэр төрлийн 50 гаруй сорт тарьж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээс гадна туршилт, судалгаа хийдэг тухай аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Говьд мод тарьж, ургуулж болдог гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз сүүлийн 30 орчим жилийн хөдөлмөрөөрөө харуулж байна.

Тэрбээр Багабулаг гэдэг газарт 16 га талбайд 10 гаруй төрлийн мод тарьж ургуулан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хямд үнээр тарьц, суулгац нийлүүлдэг. Мөн чацаргана, улаан лооль, үхрийн нүд, алим тарьж  худалдан борлуулдаг байна.

“Монгол хүн  мод тарьж чадахгүй гэж ярьдаг нь хий хоосон үг. Сэтгэл байхад болно. Мод ургадаггүй газар гэж байхгүй. Говьд хайлаас, улиас, сухай, бургас хамгийн тохиромжтой. Гол нь усалгаа, арчилгаа, тордлогоо” гэж Д.Бараадууз хэллээ.  Тэрбээр үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг уриалж, өөрөө ирэх оноос нэг сая тарьц, суулгац нийлүүлэхээ амаллаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг бүрт судалгааны төв байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүд эндээс мэдлэг, мэдээлэл, зөвлөмж авдаг байх нь зүйтэй. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үздэгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.

“Байгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарьж ургуулахын ач холбогдлыг иргэдэд сурталчилан таниулна. Цаашид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох, усан хангамж, техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргийг цогцоор нь шийдвэрлэнэ. Тэрбум модыг дагаад ойн болон жимс, жимсгэнэ, бордоо, хашаа, саравч, хүнсний нарийн ногоо, эмийн ургамлын зэрэг аж ахуйн нэгж, ажлын байр  бий болох гээд олон давуу талтай” гэлээ.

Цаашид хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Ойн агентлаг байгуулах, ойн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, ойжуулалтын төсөв, тооцооллыг зөв гаргах,  арчилгаа, тордлогооны менежментийг шийдэх зэрэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд чухал гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэллээ.

Манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд цөлжилтийг дөрвөн хувиар бууруулж, 7.9 хувь байгаа ойгоор бүрхэгдсэн талбайг есөн хувьд хүргэн, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоо гарчээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ