“Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хүний эрхийг хангах үйл ажиллагааг “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд хэрхэн тусгасан талаар хүний эрхийн мэргэжилтэн, экспертүүдэд танилцуулах уулзалт 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтыг нээж Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нээж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг дахин загварчлах шаардлага, хүний эрхэд суурилсан хандлагыг дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгах ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг дахин загварчлах нь” сэдвээр илтгэл танилцуулав.
Мөн УИХ ын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын ахлах зөвлөх Б.Алтантуяа “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах чиглэлээр гарсан Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтэд хийсэн дүн шинжилгээ”-г танилцуулж, 2018–2024 оны хооронд батлагдсан УИХ-ын шийдвэрүүдийн хэрэгжилтийн түвшин, тулгамдаж буй асуудлыг онцолсон байна. Дүн шинжилгээгээр хүний эрхийн чиглэлээр гарсан шийдвэрийн хэрэгжилт дунджаар 35.2 хувьтай байгаа нь бодлогын хэрэгжилт, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байгааг дурдлаа.
Түүнчлэн уулзалтаар “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийн төсөл болон уг хөтөлбөрийн зорилго, үр дүнг “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгасан байдлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Уулзалтад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, судлаачид, төрийн байгууллагын албан хаагчид, экспертүүд оролцов.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
