• 0
  • 153

NTV Телевиз JTI гэрчилгээ авлаа

NTV Телевиз JTI гэрчилгээ авлаа

     Жил бүр олон улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлж буй  “Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) байгууллагаас Европын Стандартчиллын хорооны ивээл дор JTI стандартыг 2018 онд нэвтрүүлсэн байдаг. Journalism Trust Initiative /JTI/  батламжийг  Хэвлэл мэдээллийн салбарын олон улсын ISO стандарт гэж нэрлэж болох юм.

Тэгвэл  20 жилийн ойгоо тэмдэглэхээс хэдхэн сарын өмнө Монголын өргөн нэвтрүүлгийн байгууллага NTV Телевиз  олон улсын аудитын Deloitte компаниар баталгаажсан Journalism Trust Initiative (JTI) гэрчилгээ хүртлээ.  Ингэснээр NTV нь Монгол Улсад JTI гэрчилгээ авсан дөрөв дэх хэвлэл мэдээллийн байгууллага болж, хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн хэрэгсэл болох телевизийн салбараас анхны гэрчилгээ авсан байгууллага боллоо.

Бенжамин Саббах

Journalism Trust Initiative хөтөлбөрийн захирал, “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF)

“NTV Телевиз JTI гэрчилгээ авсан нь Монголын үзэгчдэд хатуу шалгууртай, ил тод, ёс зүйтэй сэтгүүл зүй өрсөлдөөн ихтэй хэвлэл мэдээллийн орчинд ч амжилттай хөгжиж болдгийг харуулсан хүчтэй дохио юм.

Улсынхаа хэмжээнд JTI гэрчилгээ авсан анхны телевизийн байгууллага болсноор NTV салбартаа чухал жишиг тогтоож, олон жилийн түүхтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэргэжлийн хамгийн өндөр стандартыг баримтлангаа шинэчлэл хийсээр байж чаддгийг нотолж байна.

Энэ нь JTI олон нийтэд итгэл төрүүлэх лавлах стандарт болж, хэвлэл мэдээллийн экосистемд эерэг өөрчлөлт авчрах хөшүүрэг болж чадна гэдгийг харуулж байна.”

Батдоржийн Ундрахжаргалант

NTV Телевизийн Мэдээний албаны дарга

“NTV Телевиз 20 жилийн ойгоо угтаж буй энэ үед JTI гэрчилгээ авсан нь мэргэжлийн сэтгүүл зүйн стандарт болон хариуцлагатай контентын бодлогыг тууштай баримталж ирснийг бодит ажил, хараат бус үнэлгээгээр баталгаажуулсан тод жишээ юм.

Бид мэргэжлийн зарчмаасаа хэзээ ч ухрахгүй бөгөөд хоёр жил тутам JTI стандартын дахин баталгаажуулалтад хамрагдан, өөрсдөдөө хамгийн өндөр шаардлага тавин ажиллана.

Олон нийтийн мэдээлэлд итгэх итгэл буурч буй энэ үед найдвартай, итгэлтэй эх сурвалж хэвээр байх нь NTV Телевизийн хамгийн чухал үнэт зүйл юм.”

Баатарын Дуламхорлоо

Nest Center for Journalism Innovation and Development-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга

(RSF-ийн түнш байгууллага, JTI-ийг Монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн)

“IFPIM-ийн тэтгэлэгт байгууллага бөгөөд Монголын үндэсний тэргүүлэх телевизүүдийн нэг болох NTV 20 жилийн ойгоосоо өмнө JTI гэрчилгээ авсан нь тэдний редакцийн бүтээлийн чансаа, хатуу шалгуурыг илтгэж байгаа бөгөөд Монголын өргөн хүрээний үзэгчдийн хувьд бахархалтай үйл явдал юм.

Энэ нь мөн NTV редакцийн үйл ажиллагаандаа олон жилийн турш хийсэн шинэчлэлийн баталгаа юм.

NTV нь Монголд JTI гэрчилгээ авсан дөрөв дэх хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд телевизийн салбараас анхных нь боллоо.

Энэ нь JTI аргачлал нь том, жижиг гэлтгүй олон улсын хэмжээнд янз бүрийн хэвлэл мэдээллийн байгууллагад тохиромжтойг харуулж байна.

Цаашид илүү олон Монголын хэвлэл мэдээллийн байгууллага JTI гэрчилгээ авах замыг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ нь Монголын мэдээллийн орчинд томоохон эерэг нөлөө үзүүлэх хөшүүрэг болно.”

“Сошиал медиа, цаашлаад хиймэл оюуны хөгжлийн нөлөөгөөр уншигчид хамгийн найдвартай мэдээллийг хаанаас авах вэ гэдэгт улам их эргэлздэг болсон. 2025 онд Nest Center-ээс хийсэн судалгаагаар 389 хэвлэл мэдээллийн байгууллагаас 75 нь (hyperlocal телевизүүдийг хассан) өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж, редакцийн баг нь голлон контент үйлдвэрлэдэг нь тогтоогдсон.

Энэ нь олон нийтэд мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагыг мэргэжлийн бус байгууллагаас ялгаж танихад туслах зорилготой юм. Ийм нөхцөлд JTI нь Монголын хэвлэл мэдээллийг олон улсын түвшинтэй харьцуулан ойлгох, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг үнэхээр найдвартай байгууллагуудыг тодорхойлох үнэт хэрэгсэл болж байна.”

“JTI” СТАНДАРТЫН ТУХАЙ

Дэлхий даяар хэрэгжих өөрийн зохицуулалтын механизмыг боловсруулах санаачилгыг Парист төвтэй хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагч “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас анх 2018 онд гаргаж байжээ. Ингэснээр 2019 онд  олон улсын 130 орчим хэвлэл мэдээллийн байгууллагууд, зохицуулах байгууллагууд, холбоод болон дижитал платформуудын төлөөлөл, сэтгүүлчид, мэргэжилтнүүд  хамтран хэвлэл мэдээллийн салбарт баримтлах ISO төрлийн олон улсын стандарт  болгон баталсан байдаг.  Тэд ил тод байдал, хараат бус байдал, ёс зүйн шалгуурыг тодорхойлон, бүх төрлийн мэдээллийн эх сурвалжид хэрэгжих салбарын стандартыг бий болгосон юм. 

Энэхүү гэрчилгээг авахын тулд нийт гурван шатыг туулдаг. Нэгдүгээр шатанд JTI порталаар дамжуулан олон улсын стандарттай танилцан Хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн үнэлгээг хийлгэх, гарсан үр дүнг олон улсад нийтлэх ил тод тайлагнах, ОУ-ын хөдлөнгийн аудитын компаниар үнэлгээ хийлгэж, баталгаажуулах шатуудтай юм.

Одоогоор дэлхийн 127 улсын 2,400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага JTI-г ашиглаж байна. Эдгээрээс  1,460 байгууллага өөрийн үнэлгээ хийж байгаа бол  830 байгууллага ил тод байдлын тайлангаа нийтэлсэн, 135 байгууллага аудитын дараа JTI гэрчилгээ аваад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

    NTV Телевиз JTI гэрчилгээ авлаа

    СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ

    "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давлаа

    Фото сурвалжилга: Би ЗОЧИН, муур ЭЗЭН

    Ерөнхий сайд Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

    Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав

    Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо

    Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

    Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов

    Улаанбаатарын хамгийн романтик болзоог хаана хийх вэ?

    БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав

    Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм

    “IT PARK 2.0 – “ Бүтээн байгуулалтын жил”- ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа.

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ

    Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

    Цагаан сарын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байхыг ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайдаас даалгажээ

    Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь

    Улаанбурханы 15 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв

    "Эрдэнэс тавантолгой" ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

    Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

    Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

    Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна

    Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

    Э.БАТШУГАР: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна

    “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

    Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна