• 0
  • 1569

Цагдаагийн хурандаа Л.Нямдаваа: "Цагдаагийн байгууллагын мэдээлэлд өмнө мөрдөгдөж байсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийг сэргээх, хэрэглэх санаа агуулагдаагүй"

Цагдаагийн хурандаа Л.Нямдаваа: "Цагдаагийн байгууллагын мэдээлэлд өмнө мөрдөгдөж байсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийг сэргээх, хэрэглэх санаа агуулагдаагүй"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваагаас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний тухай болон уг зөвлөгөөнд цагдаагийн байгууллага ямар асуудлыг дэвшүүлэн оролцсон тухай товч мэдээлэл өгнө үү?

-“Хүний эрх, шударга ёс, хуулийн засаглал” уриан дор Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсноор энэхүү үндэсний зөвлөгөөний ач холбогдол оршино.

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудал, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдээлэл хийсэн.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг 2017 оноос хэрэгжүүлэх явцад гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарсан хэдий ч зарим эрх зүйн зохицуулалт нь багагүй хүндрэл бэрхшээл учруулж байгааг холбогдох судалгаа, иргэд, алба хаагчдаас ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн тодорхойлсон билээ.

-Цагдаагийн ерөнхий газрын даргын мэдээлэлд “1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлал манай улсын хөрсөнд тохирсон” гэсэн нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл маргаан дагуулж байна?

-Харин тэгэж байх шиг байна. Уг нь мэдээлэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчөөс гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор явуулж буй зарим ажиллагаанд шийдвэр гаргах эрх зүйн хэлбэрийг санал гаргах зэргээр хэт хумьснаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаа цаг хугацаа алдах, иргэд, олон нийтээс цагдаа, хуулийн байгууллагад итгэх итгэл алдах байдал нилээдгүй гарч байгаа тухай дурдсан.

1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим эрх зүйн зохицуулалт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэхэд ач холбогдолтой байсан гэдэгтэй зарим судлаачид санал нэгдсэн байдаг. Иймээс бид ч энэ асуудалд анхаарал хандуулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага үүсч байгааг тодорхойлохыг зорьсон.

Энэхүү санал нь мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага, мөрдөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлэх гэсэн явцуу оролдлого биш бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, тэр дундаа шуурхай, бүрэн илрүүлэх, үйлдсэн этгээдийг олж тогтоох үндсэн чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэн хүний эрхийг хангах, хамгаалах, мөрдөгчийн үйл ажиллагаанд үүсч буй механик ачааллыг бууруулах гэсэн зорилготой юм.

Гэхдээ мөрдөгчийн гаргасан шийдвэр, тодорхой ажиллагааг хяналт тавьж буй прокурор өөрчлөх, хүчингүйд тооцох, даалгавар өгөх эрх хэвээр хадгалах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа тодотгон дурдъя.” гэсэн агуулгатай байсан.

Аливаа хууль тогтоомжийг боловсруулах, санал гаргахдаа өнгөрсөн, одоо, ирээдүйгээ харж, өмнөх сайн туршлагыг одоогийнхтой нийцүүлэх л гэсэн агуулга байгаа юм. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо уг харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн уламжлал, олон улсын жишиг хандлага, тэргүүн туршлагыг судлахын зэрэгцээ нэгэнт батлагдсан хуулийг амьдралын хөрсөнд буулган нэг мөр хэрэгжүүлэхэд хэрэгжүүлэгчдийн болон иргэдийн хандлага сэтгэлгээг өөрчлөх нь нэн чухал.

Үүнийг зарим судлаач, иргэдийн зүгээс буруугаар ойлгож, буцаад социалист систем рүүгээ орох гэлээ гэсэн хэт нэг талыг барьсан мэдээллүүдийг тавьж байгаа нь ойлгомжгүй байна.

-1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдахаас өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зохицуулалт буюу тухайн үеийн зарим зохицуулалт манай улсад үнэхээр шаардлагатай гэсэн үг үү?

-Энэхүү мэдээллээр өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг сэргээх, улмаар хэрэглэх талаар санаа агуулагдаагүй дахин хэлмээр байна.

Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх баталгаа болсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шударга, шуурхай явагдсанаар Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө хангагдана.

Өөрөөр хэлбэл, шударга ёсыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа нь гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсанаар гэмт хэрэг үйлдээгүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг ял завшуулахгүй байх нөхцөлийг хангана.

Энэ утгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх байдаг.

Цагдаагийн байгууллагын мэдээлэлд аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэм буруутай хүнийг олж тогтоох үүргээ хэрэгжүүлэхдээ тулгамдаж буй асуудлын талаар нийт мөрдөгчдөөс гаргасан саналыг нэгтгэн тусгасан байна.

-1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлснээр цагдаа, мөрдөгч нарын эрх хэмжээ нь данхайж, үйл ажиллагаа нь сайжрахгүй харин ч ухралт болно гэж зарим хүмүүс үзсэн байсан. Энэ тухайд тайлбар хэлбэл?

-Цагдаагийн байгууллагын мэдээлэлд хүний эрхийг зөрчих, дур зоргоороо мөрдөн шалгах ажиллагаа явуулах асуудлыг дэвшүүлээгүй.

Харин хууль сахиулах байгууллагаас иргэд, олон нийт асуудлыг нь хуулийн хүрээнд хөндөгдсөн эрхээ сэргээлгэн шударгаар хурдан шуурхай шийдвэрлүүлэхийг хүсч байдаг. Магадгүй нөгөө талаасаа тухайн асуудалд буруутгагдаж буй иргэнийхээ гэм буруугүй эсэхийг шуурхай тогтоох асуудал юм. Хурдан шуурхай шийдэж чадахгүйгээс үүдэн хуулийн байгууллагад итгэх итгэл алдарч байгаа асуудалд ач холбогдол өгөн уг асуудлыг дэвшүүлсэн.

Гэхдээ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагддагийг шүүмжлээд байгаа эрдэмтэн, судлаачид сайн мэдэж байгаа байх, нэг салбарын мэдээллээс онцолж авч байгаа нь ардчилсан нийгмийнхэн олон ургальч үзлийн нэг илэрхийлэл юм уу даа. Мөн цагдаа олон нийтэд нээлттэй, ил тод байгаагийн илрэл юм.

-Ярилцсанд баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

    Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа