Д.Сумъяабазар: Боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Д.Сумъяабазар: Боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

    НИТХ-ын ээлжит Х хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан юм. Тэрбээр “2020 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ий 66 хувийг нийслэл хот дангаараа бүрдүүлж байна. Улсад бүртгэлтэй аж ахуй нэгжийн 75.8 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн тээврийн хэрэгслийн 54 хувь нь нийслэлд төвлөрчээ. Улаанбаатар хот нь 92 их дээд сургууль, ерөнхий боловсролын 276 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 684 байгууллагатай.

Сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам гурав дахин өссөн. Эрчимтэй энэ нягтрал бодитоор бий болж байгаагийн улмаас замын түгжрэл үүсэх, агаар, орчны бохирдол нэмэгдэх, хөрс, ундны ус, халаалт зэрэг хотын суурь үйлчилгээний хүртээмж дордох, хотын цэвэр усны хангалт бохирдох зэргээр байгаль орчин, дэд бүтэц, нийгмийн олон сорилттой тулж байна. Нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн орчин сайн байх шаардлагатай. Гэвч сүүлийн 27 жилийн хугацаанд хууль, эрх зүйн шинэтгэлийг хийж чадаагүй. Тийм учраас эрх зүйн шинэтгэлийг хийх цаг нь болсон гэж үзээд шинэтгэл хийсэн. Улаанбаатар хотын бие даасан эдийн засгийг бодитоор бий болгох, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран шинэчлэлийн тодорхой ажлуудыг эхлүүллээ” гэв.

Мөн үргэлжлүүлэн “Авто замын сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд шинээр 36.4 км авто зам барьсан. Мөн Баянзүрх дүүргийн 326 метр урттай гүүрийг ашиглалтад оруулж, найман байршилд 32.6 км дугуйн зам, 12 байршилд 26.736 ам метр талбай бүхий явган хүний зам барьж, зургаан уулзварыг нэг жилийн хугацаанд шинэчиллээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй 36 цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийн, цахилгаан автобусыг цэнэглэх цэгийг зургаан байршилд байгуулан, үйл ажиллагааг тогтворжуулсан. Цаашид найман байршилд нэмж байгуулахаар төлөвлөөд байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар том оврын 60 орчим автобусны парк шинэчлэл хийхээр нийлүүлэгч талтай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх ажлын хүрээнд хотын шинэ төв, дэд төв, олон нийтийн төвүүдийг байгуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүтээн байгуулж буй Баянхошуу дэд төвийн ажил 95, Сэлбэ дэд төвийн ажил 93, Дамбадаржаа дэд төвийн ажил 4.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин Дэнжийн мянга, Толгойт дэд төвүүдийн зураг төслийг хийж байгаа. Шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төвийг байгуулахаар төлөвлөж, ирэх оны төсөвт оруулахаар тооцооллоо. Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор бага сургууль болоод сургууль, цэцэрлэгийн цогцолборууд зайлшгүй шаардлагатай байгаа.

Энэ онд хоёр цогцолбор, 26 цэцэрлэг, ерөнхий боловсролын есөн сургуулийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, хүчин чадлыг 4520 ор, 6888 суудлаар тус тус нэмэгдүүлээд байна.

Цаашид нийслэлийн хэмжээнд 65 сургуулийн барилга барьж, ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага байгаа. Нийслэлийн хэмжээнд есөн эрүүл мэндийн төв, дөрвөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, гурван амаржих газар, зургаан тусгай мэргэжлийн төв, гурван хүүхдийн сувилал, тосгоны эрүүл мэндийн төв дөрөв, 42 өрхийн эрүүл мэндийн төв, 1151 хувийн хэвшил, эрүүл мэндийн байгууллага, 1300 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Сонгинохайрхан дүүрэгт барьсан нэгдсэн эмнэлгийг Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт барьж, байгуулахаар хэлэлцэж байна. Цаашид эмнэлгийн чанар, хүртээмжид түлхүү анхаарч ажиллах болно. Улаанбаатар бол иргэн төвтэй хот байх ёстой. Иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хууль, эрх зүйн шинэчлэлийн ажлын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн” хэмээн ярив.

НИТХ-ын төлөөлөгчид энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг нэг жилийн хугацаанд олон ажил хийж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж чадсан нь томоохон амжилт гэдгийг тодотгож байлаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан нь нийслэлийн орлогод ч нөлөөлөх учраас үүнд анхаарах хэрэгтэй. Хотын А бүсэд барилгажилт хэт их байгаад анхаарал хандуулахыг хүсэв.

    Хотын дарга “Ковид бизнес эрхлэгчдэд томоохон цохилт өгч байна. Иймээс тусгай зөвшөөрөлд хөнгөлөлт үзүүлэх, мөн цар тахлын дараа эдийн засгийг дэмжих, хууль, эрх зүйн орчныг бий болгох Ажлын хэсэг Засгийн газарт ажиллаж байна. Бизнес эрхлэгчдийн орлого буурч, хаалгаа барьж, ажлын байр багасаж байгаа нь ганц манайд биш, дэлхий дахинд болж байгаа үйл явдал. Энэ бол хүн төрөлхтөнд тулгарч байгаа бэрхшээл. Бид бизнес эрхлэгчдээ дэмжих, зөвлөн туслах байдлаар ажиллаж байгаа. Улаанбаатар хотод барих хотхонуудад сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй бол зөвшөөрөл олгохгүй” гэдгийг хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

    “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо