Л.Оюун-Эрдэнэ: Авлигалын хэрэгт холбогдогч над руу хүнээр утасдуулдагаа боль! Би хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй

Л.Оюун-Эрдэнэ: Авлигалын хэрэгт холбогдогч над руу хүнээр утасдуулдагаа боль! Би хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй

       Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр “Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна.

Энэ маш муу үзүүлэлт. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй.

Учир нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой 1196 гомдол, мэдээлэл ирснээс 741 нь шалгагдаж, 142 холбогдогчтой 85 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Үндэсний хороо байгуулагдсанаас хойш ийм олон хэрэг гарсан нь харамсалтай. Эндээс 90.3 тэрбум төгрөгийн хохирол улсад төлүүлсэн байна.

    Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийг нь ил тод болгохоор ажиллаж байна. Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Ийм төрлийн хэргээр ял эдэлбэл цаашид төрд ажиллах эрхгүй байх зохицуулалтыг хуульд тусгана” гэлээ.
   Үндэсний хороо олон улсын Транспэрэнси байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тус байгууллагаас ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг илүү цахимжуулах зэрэг есөн зөвлөмж өгчээ. Манай улс хоёр жилийн дотор авлигын индексийг хоёр оронтой тоонд шилжүүлэх зорилт тавиад байгаа.
    И-Монголиа өнөөдрийн байдлаар 56 байгууллагын 562 үйлчилгээг үзүүлж байна. Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд өнгөрсөн долдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 4-ний хугацаанд 1860 дуудлага ирсний 20 нь авлигын гэмт хэргийн шинжтэй байсныг АТГ-т шилжүүлжээ. Мөн хүнд сурталтай холбоотой 1052 гомдол ирсэн байна.

АТГ-т 2021 оны эхний арван сард 1913 өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс 1089 буюу 57 хувь нь газрын харилцаатай холбоотой байжээ.

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны орлогч дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нар Үндэсний хорооны хуралд танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сургуулийн хуваарь солих, эмнэлэгт хүн хэвтүүлэх, цэцэрлэгт өөр хаяг дээр бүртгүүлэх, тусгай зөвшөөрлүүдийн цаана авлигын хүнд суртал үүсдэг. Үүнийг манайхан авлига гэж үздэггүй. Эдгээрийг төрийн үйлчилгээг цахимжуулж байж шийднэ” гээд дараах үүрэг, чиглэлийг өглөө.

-Иргэд төрд гарч байгаа авлигатай холбоотой мэдээллээр хаана хандахаа мэдэхгүй байгаа нь судалгаагаар харагдсан. Иймд Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 дугаарын эргэх холбоог шинэ түвшинд гаргах.
-Улс төрийн намын санхүүжилттэй холбоотойгоор намуудын удирдлагуудтай Үндэсний хорооныхон уулзаж, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг сонсох
-Төрийн албаны ёс зүйн дүрэм боловсруулах. Ураг төрлийн томилгоо, тэтгэлэгт хөтөлбөрт давуу эрх олгодог зэрэг асуудлаас гадна хөрөнгө орлогын мэдүүлэгтээ машингүй гэж мэдүүлсэн хэр нь хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр автомашинтай байдаг. Энэ мэт асуудалд цэг хатгах үүднээс ёс зүйн дүрэм боловсруулах.
Газар, уул уурхайн лицензтэй холбоотой зөвшөөрлийг ондоо багтааж цэгцлэхийг холбогдох албаныханд чиглэл болголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • иргэн - 4 жил өмнө

    Битгий жүжиглэ.

  • ард - 4 жил өмнө

    АВЛИГА АВСАН ХҮМҮҮС УТАСДДАГ БОЛ ТЭР ДОР НЬ АВЛИГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР НЬ МЭДЭЭЛЭХ НЬ ТАНЫ ҮҮРЭГ БАЙМААР ЮМ. ТИЙМ БОЛХООР УТАСДВАЛ УТАСДАГ Л ДЭЭ ТЭГЭЭД ТА МЭДЭЭЛ....

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Д.Сумъяабазар: Сайхан нийгэм, сайхан хот цогцлоохын төлөө бидний үеийнхэн зүтгэхээс аргагүй

    Д.Сумъяабазар: Сайхан нийгэм, сайхан хот цогцлоохын төлөө бидний үеийнхэн зүтгэхээс аргагүй