Хил гаалийн асуудлаа төр шийдээгүйгээс болж бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэхэд хүрч байна

Хил гаалийн асуудлаа төр шийдээгүйгээс болж бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэхэд хүрч байна

      Цар тахал дэлхий нийтийг нөмрөхөөс өмнө эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад хэвийн, улс хоорондын арилжаа наймаа тасралтгүй үргэлжилж байлаа. Тэгвэл гэнэтийн түгшүүр дагуулж ирсэн коронагийн уршиг эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засаг, аж үйлдвэр, олон улсын тээвэр, харилцаа холбоо, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт эргэж нөхөгдөшгүй гарз хохирол учруулсан билээ. Үүний хөлд үйлдвэрлэгч бус импортлогч, хэрэглэгч орнууд илүүтэй өртөв.

Тэр тусмаа дотоодын үйлдвэрлэл нь хөгжөөгүй, дэд бүтэц нь сул, цар тахлын үед дорвитой хариу арга хэмжээ авч чадаагүй улсууд бүдэрч байна. Тэрчлэн бусдаас хараат байдлынхаа горыг хүчтэй амслаа. Одоо ч энэ байдал үргэлжилсэн хэвээр. Эдгээр улсын нэг нь манайх.

Бусдаас хараад байдлаа шийдээгүй цагт үнэ цаашдаа ч өсөхөөр байна. Тухайн нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэх өртөг өсөж байгаа нь үнэ нэмэгдэх бодит шалтгаан болов. Тухайлбал, шатахууны үнэ төрлөөсөө хамаарч огцом нэмэгдсэн нь инфляцын 1.7 нэгж хувийг дангаараа бүрдүүллээ.

Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ өндөр байгаа нь хилийн үнээр дамжин дотоодын шатахуунын зах зээлд доргилт үүсгэв. Хил гаалийн асуудлаа төр шийдэж чадахгүй цаг хугацаа алдаж байгаагаас болж бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэхэд хүрч байна. Ачаа бараа олон сараар хил дээр саатаж, эдийн засаг болон цаг хугацааны хувьд ихээхэн алдагдал иргэд, аж ахуйн нэгж хүлээлээ. Төр муу менежер гэдгээ Замын-Үүдийн асуудлаар батлан харуулав. Хилийн боомтын ачааллаас үүдэлтэй импортын барааны үнийн өсөлт инфляцын эрсдэлийг нэмэгдүүлсээр.

   Дэлхийн их гүрнүүд хүртэл эдийн засгийн хямралд хүчин мөхөсдөж, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн горим алдагдав. Төр байтугай үйлдвэрлэгчээс үл шалтгаалан үнэ өсөж, бараа бүтээгдэхүүний түүхий эдийн хомсдол ч бий боллоо. Лангуу хоосорч, ариун цэврийн цаасан дээр хүмүүс урт дараалал үүсгэж, нарийн ногоо ховордож, импортын бараа бүтээгдэхүүн үзэгдэхээ болив.

Үр дүнд нь үнэ өсөж, эрэлт нэмэгдлээ. Нийлүүлэлт нь тасарсан, тоо хэмжээ нь багассан тул тээврийн өртөг зардал, ханшийн зөрүү гээд эцсийн хэрэглэгчид очих үнэ өмнөхөөс өсөж таарав.

Бизнес хийдэг арга барил ч орвонгоороо өөрчлөгдөж байна. Эрээн хот хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан нь нөхцөл байдлыг улам дордуулав.

   Цар тахлыг хэсэгхэн хугацааны асуудал гэж бизнесээ төлөвлөж хэрхэвч болохгүй нь. Яагаад гэвэл эдийн засгийн хямрал үргэлжилж, шокноос гарах хүртэл хэдий хугацаа орох нь таамаглахад бэрх болжээ.

Татварын ерөнхий газрын 2020 оны тайлангаар 27.1 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, 400 мянган ажлын байр эрсдэлд орсон юм

Цалингаа цаг хугацаандаа олгож чадахгүй болтлоо зарим нь доройтож, түүхий эдээ татан авч чадахгүй үүдээ барихад тулав. Үйлдвэрлэлийн түүхий эд, зардал, түрээс цөм өөрчлөгджээ. Үнийн хэмжүүрийн зөвхөн нэг үзүүлэлт болох инфляц нэмэгдэх эсэх нь ердөө л цаг хугацааны асуудал болж хувирсан байна.

Бидний ярьж хэвшсэн инфляц нэг оронтой тоонд хэлбэлзэж байгаа. Өмнөх сарын статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд 9.6 хувьтай байна. Бараг л хоёр оронтой тоо руу инфляц гулсан орж байгаа биз. Хэрэглээний үнийн индексийн өсөлт энэ түвшинд хүрэх эдийн засгийн суурь нөхцөл бүрджээ. Дэлхий нийтээр үнийн өсөлттэй нүүр тулж буй. Бидний авдаг импортын гаралтай бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс үүнийг харж болно.

Дээр нь нэмээд хил дээрх ачаа барааны саатал, ложистикийн гацаа, тээврийн зардлын үнэ өсөлт, түрээсийн төлбөр, цаг хугацааны алдагдал нь давхар давхар нэрмээс болж, үнэ өсөхөд нөлөөлж байна. Үүнээс гадна шатахууны үнэ өссөн нь манай дотоодод үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг нэмж, үнэ нэмэгдэхэд хүргэв. Шатахууны хомсдолд хүртэл энэ намар улсаараа орж, Монгол оронд түгшүүр авчирсан юм.

Монголчууд хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг, хэрэгцээт нефть шатахуунаа 100 хувь импортоор авдаг. Энэ нь манай инфляцын гуравны нэг нь хоёр хөрш орны эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлого, шийдвэртэй шууд хамааралтай гэсэн үг. Манай улсын инфляц ихэвчлэн нийлүүлэлтийн талаас үүдэлтэй гэсэн үг юм. Өөрсдөө үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон учраас импортоос хамааралтай байдал нь үнийг хязгаарлах, царцаах боломжийг бидэнд олгохгүй ирсэн. Гашуун боловч бодит үнэн энэ. Ийм нөхцөлд үнийг бид өөрсдийн хүслээр удирдах боломжгүй. Тэр тусмаа үнийн хатуу хяналт тогтоох онцгой эрх мэдэл байхгүй. Үнийн хяналт ч эцсийн үр дүнтэй сонголт биш юм. Эрээн хот хилээ хаасан нь бидэнд олон зүйлийг бодогдуулж байна.

       Нийлүүлэлтийн инфляц ноёрхож байна. Үүнийг энэ намар үүссэн шатахууны хомсдол, түүний нийлүүлэлтээс тодорхой харж болох юм. Өөрөөр хэлбэл, үнийн хяналт удаан хугацаанд үргэлжилж, алдагдалтай тэр хэрээр явах тохиолдолд шаардлагатай засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийж чадахгүй тул нийлүүлэгчид “тэг зогсолт”-д ч хүрч болзошгүй юм. Эдгээрийн үр дагаврыг шатахуун болон одоо эрчим хүчний салбарынхны учирлаж буй тайлбараас харахад андашгүй. Ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг нь төрөөс хариуцаж байхад үнээ өсгөлөө гэж хувиараа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг буруутгах хандлага цөөнгүй. Угтаа үнийн өсөлтийг бий болгож буй суурь шалтгаантай тэмцэх ажлаа хойшлуулсаар ирлээ. Мөн банкны хадгаламжийн хүү буурсан ч өнгөрсөн хугацаанд зээлийн хүү буурсангүй. Зээлийн хүү, шатахууны үнийн өсөлт бүтээгдэхүүний эцсийн үнэ тогтоход голлох нөлөө үзүүлж байна.

       Цар тахлын энэ үед инфляц гаарч байгаа нь гэнэтийн зүйл биш юм. Зах зээлийн зарчмаар болох ёстой үзэгдэл гэвэл үнэнд нийцэх. Инфляцын өсөлтийг нийлүүлэлтийн болон зардлын шалтгаантай тайлбарлаж байгаа. Зах зээл дээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх үү, эсвэл үнэ өсөөд хэвийн нөхцөл байдал үргэлжлэх үү. Хамгийн ойрын жишээ, шатахуун гэхэд үнийн хатуу хяналт тогтоосон нь хомсдолд хүргэж, улсаараа шатахууны эрэлд гарахад хүргэсэн. Үүнийг дахиад давтахад бид ойрхон байна. Эцсийн бүтээгдэхүүний үнэ маш олон үнээс бүрдэж байдаг. Үүнд нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай ажилчин, ажиллах хүчний цалингийн түвшин, хөрөнгө оруулалт, зээлийн хүү, зээлийн хэмжээ, валютын ханш, импортын бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнэ гэх мэт олон зардлын нийлбэр эцсийн үнийг бий болгодог юм. Харамсалтай нь манай Засгийн газар инфляцын давалгааг бий болгох бодлогын сонголт хийдэг “алдаа”-гаа дахин давтах эрсдэл байсаар байна. Энэ нь инфляцыг өсгөхгүйн тулд өргөн хэрэглээний барааны үнэд хяналт тогтоох гэж оролдож байгаа явдал юм.

Үнэ өслөө, ханшаа нэмэгдүүллээ гэж бусдыг буруутгах, эсвэл яллах, үүн дээр нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэнэт гарч ирээд улс төр хийж, өөрсдийгөө тодотгох нь одоогийн чөлөөт зах зээлийн орчинд тэнэглэл гэж хэлмээр. Тухайн нэгж бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэхэд зардал нэмэгджээ. Гадаад, дотоод хүчин зүйлийн нийлбэр ийнхүү аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх, өсөх зам руу нь түлхсээр. Ядаж хил гаалийн ярвигтай асуудлаа засаг төр цэгцлэх, хөрш орнуудтай хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Дусал цус-Дүүрэн амьдрал” аянд 1300 гаруй оюутан 460 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн хандивлалаа

    “Дусал цус-Дүүрэн амьдрал” аянд 1300 гаруй оюутан 460 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн хандивлалаа